• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    94   |  
0

Дэлхий дахинд онц дэглэм тогтоосон энэ үед гэрээсээ ажиллаж, хүүхдээ харж, өөрийгөө тусгаарлаж буй иргэдийг цаг хугацааг үр өгөөжтэй өнгөрүүлэх хөл хорионы арга хэмжээний хэрэгжилтэд хувь нэмэр оруулахаар дэлхийн алдарт музей, дуурь, үзмэрийн газрууд үйлчилгээгээ онлайнаар үнэгүй түгээсээр буй билээ.

Өмнөх нийтлэлээрээ бид гэрээсээ дэлхийгээр аялах 22 сонирхолтой санааг танилцуулсан бол энэ удаад АНУ-ын байгалийн цогцолбор газруудаар хэрхэн витуал аялах хийх боломжийг хүргэж байна.

  • Үзэсгэлэнт Acadia байгалийн цогцолбор

Mэйниги хотын бүс нутагт хамаарч, Миссисипи голын зүүн хэсэгт байрлах Acadia байгалийн цогцолбор нь Атлантын хамгийн гайхалтай газруудын нэг юм. Ерөнхийлөгч Вудро Вильсон 1916 онд тус газрыг байгалийн цогцолбор болгон зарлаж Sieur de Monts-ийн байгалийн өв хэмээн нэрлэж байсан ч 1929 онд одоогийн нэршлээр нэрлэжээ.

Acadia нь уугуул америкчуудын 12 мянган жилийн турш аж төрж, XVII-зууны эхэн үед арилжааны усан онгоц явж эхлэхтэй зэрэгцэн Голланд, Англи, Француудтай арьс нэхий наймаалцдаг бүс нутаг байжээ. Тус цогцолбор нь байгалийн хосгүй дүр төрхийг цогцлоохоос гадна 37 төрлийн хөхтөн амьтан, 33 төрлийн засаг, 7 төрлийн хөхтөн амьтан амьдардаг.

Энд дарж зочлоорой.

  • Arches байгалийн цогцолбор

Та хэзээ нэгэн цаг кинон дээрээс Ютагийн элсэн цөл дэх нуман хаалгыг харж байсан биз ээ. Тэгвэл бидний сайн мэдэх Delicate Arch нуман хаднаас гадна геологийн өвөрмөц бүтэцтэй 2 мянган элсэн нуман хаалга энэ цогцолборт бий. 

Тэр ч утгаараа энэ үндэсний хүрээлэн нь нуман хаалган дүрстэй хадны тоогоороо дэлхийд тэргүүлдэг байна. Тус байгалийн цогцолбор нь 310 км2 талбайг хамардаг бөгөөд 1,723 метрт хамгийн өндөрлөг хэсэг нь бий.

Arches байгалийн цогцолборын гайхамшигт цөлөөс амар амгаланг мэдрэхийг хүсвэл энд дараарай.

  • Өмнөд Дакот дахь Badland-ийн байгалийн цогцолбор

Геологийн өвөрмөц тогтоц, шохойн чулууны гайхамшгийг харуулах цөл болон тал хээр хосолсон өмнөд Дакот Badland-ын байгалийн цогцолборын  үзэж аяны цангаагаа тайлаарай. 

Энэ үндэсний цогцолбор нь  982,4 км2 талбайг хамрах ба үүнээс 259,6 км2 нь тусгай хамгаалалттай бүс нутаг буюу дэлхийн нэн ховордож буй, зэрлэг амьтдын орон гэр гэгддэг байна.

Энд дарж виртуалаар аялаарай.

  • Gunnison үндэсний паркийн гайхамшиг болсон Хар хавцал /Black Canyon/

Колорадо мужийн баруун хэсэгт орших Gunnison үндэсний парк нь Gunnison голыг даган 19 км үргэлжлэх хадан хавцал юм. Эгц цавчим хавцал эл хад нь өдөрт ердөө 33 минут нар үздэг тул Black Canyon гэж нэрлэжээ.

25-33 сая жилийн өмнө аварга том галт уулын дэлбэрэлтийн улмаас үүсэн хачирхалтай уул бүтэцтэй уул юм.

Энд дарж зочилно уу.

  • Cувгийн арлуудын байгалийн цогцолбор

АНУ-ын Калифорн мужид хамаарах  сувгийн 8 арлын 5-аас бүрдэх энэхүү байгалийн цогцолбороос задгай тэнгисийн  хосгүй үзэсгэлэнг дүр төрхийг тольдоорой. Энэхүү үндэсний парк нь 101 мянган га талбайг хамардаг томоохон цогцолбор газар юм.  Ховор амьтан, ургамлаар баялаг эдгээр сувнийг арлыг  1976 оноос ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгэсэн юм.

Энд дарж зочилоно уу. 

  • Тортугасийн хуурай арал байгалийн цогцолбор

Мексикийн тохойгоос 109 км-ийн зайтай орших Флоридагийн хамгийн алслагдсан эрэгт байрлах тропикийн халуун уур амьсгалыг, тэнгисийн амар амгаланг энэхүү шүрэн арлаас мэдэрч дулаацаарай.

Энэ холбоосоор виртуалаар аялаарай.

  • Аризонагийн Их хавцал-Grand canyon

Сүр жавхлант басхүү үзэсгэлэнт дүр төрхөөрөө  сая сая жуулчны харааг булаах Аризона мужийн Гранд-Каньон буюу их хавцал нь цөл, агуй, хүрхрээ, гол мөрөн зэрэг байгалийн гайхамшгийг цогцлоосон тус улсын хамгийн алдартай үндэсний парк юм.

Энд дарж аялаарай. 

  • Shenandoah үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Виржин мужид орших Shenandoah-үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 806 км2 талбайг хамардаг. Эгц өндрөөс урсах хүрхрээ, сүрлэг уулсын нурууд олон төрлийн ховор амьтан ургамлын өлгийг гэдгээрээ алдартай Shenandoah-ий байгалийн цогцолборын  Blue Ridge уулсын сүрлэг дэвсэгээр аялаарай.

Энд дарж аялаарай.

  • Yellowstone байгалийн цогцолбор

640 мянган жилийн өмнө бий болсон Йелловстоун галт уулын тогоон дээр оршдог энэхүү хараа булаам байгалийн цогцолбор нь 8987 км2 талбайг хамардаг бөгөөд АНУ-ын хамгийн том  байгалийн цогцолборт тооцогдоно.  

Мөн Америк тивийн  хамгийн том галт уул энэ  цогцолборт хамаарна. Дэлхий дээрх халуун булгийн 62 хувь нь энэ цогцолборт бий.

Гриззли баавгай,  бизон буюу америк зэрлэг үхэр болон сэрээ эвэрт гөрөөс, хандгай, цөөвөр чоно зэрэг олон төрлийн ховордсон амьтны өлгий нутаг гэдгээрээ ч мөн.

Тус цогцолборыг 1978 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэсэн юм. Гэрээсээ тус байгалийн цогцолборын хаврын үзэсгэлэнт төрх, халуун рашааныг үзээрэй.

Энд дарна уу.

TAGS