• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    160   |  
0

Их ажлын ард гарч, аялал зугаалгын сар эхлэхтэй зэрэгцэн эх орныхоо үзэсгэлэнт байгалийг таньж мэдэхээр аяллын төлөвлөгөөгөө гарган догдлон сууна уу. Тэгвэл бид танд зориулан Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, нутаг нутгийн зан заншил, амьдрал ахуйг таньж мэдэхэд тань туслах зорилготой аяллын цуврал нийтлэлийг бид хүргэж буй билээ.

Энэ удаагийн дугаараар түүхнээ Монгол төдийгүй Азид Зүүн гарын хаант улс нэрээр алдаршиж байсан баруун бүсийн тулгаар төв, олон ястны өлгий нутаг Ховд аймгаар аялахаар зэхвэл юу үзэх, хэрхэн аялах зөвлөгөөг хүргэж байна.

Баруун бүсийн тулгуур төв Жаргалантад саатахдаа хийх зүйлс:

Ховд Парк хүүхдийн парк

Ажиллах цагийн хуваарь:

Пүрэв-Ням гарагт 15:00-22:00 хүртэл /Даваа, Лхагва гарагт амарна/

Хүүхдийн паркийн нэг тоглоом 2000-4000 төгрөгний үнэтэй байна. Сонирхуулахад тус парк шинээр өндрөөс гулсах усан гулсууртай болсон тул халуун өдрүүдэд найз нөхөд, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Мөн та Ховд аймгийн бэлгэ тэмдэг болсон дараах хөшөөнүүдийг үзэж сонирхож, зургаа даруулаарай.

  • Монгол гутлын хөшөө
  • Цайны домбон хөшөө
  • Морин хуур хөшөө

Хөшөө гэж харагдах ч, дотроо ус агуулах ногоон байгууламжийн усалгааны системийн нөөцтэй гэнэ.

  • Хан Алтай дуулал цогцолбор

Мөн та Ховд голын эрэгт саатаж, цэнхэртэн урсан үзэсгэлэнт голын эрэгт аян замын алжаалаа тайлах боломжтой. 

Алжаал тайлах Сауна:

Хол замд алжаасан бол та Family Sauna Center-ээр зочилж замын ядаргаагаа тайлаарай.

Фэйсбүүк хуудас

Ажиллах цагийн хуваарь: 09:00-23:00

Khovd “TWR Coffee”

Фэйсбүүк хуудас

Ховд HOT POT

Фэйсбүүх хуудас

Буудаллах зочид буудал, жуулчны бааз:

Steppe Hotel / Талын буудал

Фэйсбүүк хуудас

Байршил: Жаргалант хот

Та байгалийн үзэсгэлэнт тогтоц, нутгийн зан заншил ахуйг шингээсэн буудал болох Steppe Hotel / Талын буудалд тухлан саатаарай. Гадаах Терраст Жаргалантын үдшийг тольдож, спортын хорхойтнууд тоглолтын шууд дамжуулалтаа үзэх боломжтой.

Сэнхэрийн агуй жуулчны бааз

Байршил: Манхан сум

Гурван Цэнхэрийн агуйгаас 1 км,  "Нүхэн Өтөг"-ийн хадны сүг зургаас 4 км, Орхи Цахирын агуйгаас 12 км, Ишгэн толгойн хадны сүг зургаас 30 км зайтай байрлах тул та Сэнхэрийн агуйг зориорой.

Байгалийн үзэсгэлэнт газрууд

Хойд цэнхэрийн агуй  

Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун хойш 25 км-т Хойд Цэнхэрийн голын хөндийд одоогоос 40000 жилийн тэртээ Монгол нутагт эртний чулуун зэвсгийн үеийн хүмүүс амьдарч байсныг илтгэх агуй бий.

Ховд аймгийн Манхан сумын Тахилтын бригадаас Хойд Цэнхэрийн голыг өгсөж 7 км яваад агуйд хүрнэ.

Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан  4 хунх бий.

1-р хунх. Уг хунхад 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.

2-р хунх. Уг хунх агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдаг. Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.  

3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд уг хунхад зэрлэг тэмээг том хэмжээтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.

4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.  

Хар ус нуур

Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торойх бараагvй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Хээлэн үлээх салхи нь
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ
Намрын сэрүүн унахлаар
Нуурууд ийм л байдаг уу
Хотон шувуудаа нүүчихлээр
Хатан хар ус уйдаа юу ...гэж их яруу найрагч Б.Явуухулан шүлэглэсэн нь бий.

Бадамлянхуа цэцгээр хучигдсан ХАР УС нуур

Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1,153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай тул намар цагт тун чиг үзэсгэлэнтэй харагддаг. 

Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай, цөлжүү хээр, заримдаг цөлийн нуур. Түүнчлэн хун, бор галуу, төрөл бүрийн цахлай, нугас, зуун хурга, хөх, цагаан дэглий, нэн ховордсон хотон зэрэг шувууд зусна.

Тус цогцолбор газарт 54 зүйлийн хөхтөн амьтан, 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөлхөгч амьтан, 131 зүйлийн шавьж амьдардгийг тогтоосон байна.  

Мөнх цаст Цамбагарав уулын байгалийн цогцолбор газар

Мөнх цаст Цамбагарав нь уул уул нь газрын доорх цэвэр усны асар их нөөцтэй. Цамбагаравын нурууг тойрон 200 шахам булаг шандтайгаас гадна эмчилгээний рашаанууд бий.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт орших 113,749 га талбайтай Цамбагарав уулыг ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилгоор төрийн тусгай хамгаалалтад 2000 онд авсан юм. Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг бөгөөд ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298,4 м өргөгдсөн.

Амьтдаас ховордсон аргаль, янгир, ирвэс болон тарвага, зурам, чоно, үнэг, суусар, цагаан үен, хярс зэрэг амьтад нилээд өргөн тархдаг. Шувуудаас хойлог, ятуу, харцага, тас, бүргэд ихтэй.

Ямаан усны хадны зураг

Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг нутагт Ямаан усны хавцал оршдог. Уг хавцал хоёр талаасаа эгц цавчим ханан хясаагаар хашигдсан давчуу хавцал бөгөөд түүний зүүн талын ханан хаданд хүн төрөлхтний өв соёлд үнэтэй байр суурь эзлэх хэдэн зуун хадны сүг зургууд байдаг.  Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. 

Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана.

Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны  зургуудын дотор чухал байр эзэлнэ.

Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг. 

Эдгээр зурагнаас Монголчууд морин тэрэг хэрэглэж байсныг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг.  

Мөнххайрхан уул

Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өвөрмөц газарзүйн тогтоцтой уул юм. Байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалан, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг.

Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан  үргэлжилдэг. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. 

Тус ууланд аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан, мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд бий. Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъяанмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана.

Тал дахь уран баримлын үзэсгэлэн буюу Баянзүрхийн буган хөшөө

Ховд аймгийн Мөст сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг бөгөөд баруун Монголын хамгийн томд тооцогдох Баянзүрхийн буган хөшөөн дурсгалыг “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” гэх нь ч бий.  Тус газарт 30 орчим том, жижиг буган хөшөө, хиргисүүр, булш байдаг.

Бугын дүрслэл харьцангуй гоёмсог бөгөөд түүний зэрэгцээ 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга, бусад зэр зэвсгийг дүрсэлжээ. Мөн буган чулуун дээр эдгээр дүрслэлээс гадна эртний хүмүүсийн аж амьдралын сэдэвтэй зураг, бугын загварчилсан зураглал, ирвэс чоно гэх мэтээр бараг бүх амьтныг давхар дүрсэлсэн байдаг.

Хэрэв та Булган сумыг зорих бол Байтаг Богдын хилийн мөргөлдөөн болсон газар цэргүүдийн дурсгалд зориулан босгосон хөшөө дурсгалыг сонирхоорой.

TAGS