• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    186   |  
0

Дорнод аймаг нь Монгол орны хамгийн зүүн талд оршдог ОХУ, БНХАУ хоёр улстай хиллэдэг бөгөөд нийслэл нь Чойбалсан хот юм. Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархсан байдаг. Тус аймагт Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур ба  Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут, Дайхар зэрэг 30 гаруй рашаан бий.  Мөн байгалийн нөөц баялаг арвин байдгаас хүрэн нүүрс, жонш, нефть, уран, шохойн чулуу, алт, вольфрам, зэс, утаат бор, хадаг цагаан, төмрийн хүдэр, шатдаг зэрэг ашигт малтмал, давс, хужир зэрэг нөөцтэй. Дотоодын тээвэрт 370км орчим км төмөр зам ашиглагддаг ба цагт 60 хүнд үйлчлэх онгоцны буудал нь Чингис хаан олон улсын онгоцны буудлын нөөц буудал бий.

 

ДОРНОД АЙМГААР АЯЛАХ МАРШРУТ

  • Халхгол сумын ХИЛ орчмын маршрут

Эхлэл: Буйр нуур

Төгсгөл: Халх гол сум

Уг маршрутаар явахад нийт 584 км явна. Хадан хясаа, Хэрээ уул, Буйр нуур, Ялалтын хөшөө, Ар сүмийн хоолой, Хээрийн музей, Ялалт баг, Өвдөг баянхрошуу боомт, халх голын дурсгалт хөшөөнүүд  зэрэг газруудыг үзэх боломжтой.

  • Төвийн бүсийн аялал

Чойбалсан хотоос гараад Чойбалсан хотод ирж дуусах уг маршрутаар та 648км явах бөгөөд Дорнод аймгийн төвийн бүсийн түүх дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт газрыг үзэх боломжтой. Булган, Хөлөнбуйр, Цагаан-овоо, Сэргэлэн, Баянтүм сумыг дайрч явна. Хэрлэн бар хотын туурь цамхаг, Хэрлэн барсын чуулганы арал, Туг уул, Гүн цэнгэлэг, Гүн саваа баатрын балгас, Уран цөлөөс гадна Яхь нуур, Хан-Уул, Халхын таван уулс, Тосон хулстай зэрэг байгалийг үзнэ. 

ИЛҮҮ ОЛОН ТӨРЛИЙН МАРШРУТЫГ ЭНД ДАРЖ АВНА УУ. 

АМРАЛТЫН ГАЗАР, ЗОЧИД БУУДАЛ

EAST PALACE ЗОЧИД БУУДАЛ

Холбогдох утас: 75777377, 88114677, 99066777;  FB хуудас

 

ROYAL ЗОЧИД БУУДАЛ

Холбогдох утас: 99008890, 94752055; FB  хуудас

БОЛОР ТӨВ ЗОЧИД БУУДАЛ 

Холбогдох утас: 70584020, 99656478, 96585959; FB хуудас

ОЛЬХОН ЗОЧИД БУУДАЛ

Холбогдох утас: 99582530, 99028287, 99582988; FB хуудас

ТО ВАН ЗОЧИД БУУДАЛ

Холбогдох утас: 70584025, 88585585, 88724676;  FB хуудас

ХЭРЛЭН ЗОЧИД БУУДАЛ 

Холбогдох утас: 70584250; FB хуудас

НОГООН ТӨГӨЛ ЖУУЛЧНЫ БААЗ FB Хуудас

BUIR LAKE COMPLEX RESORT FB Хуудас

БУЙР БУЙР ЖУУЛЧНЫ БААЗ  99587666, 89657666

ЦЭНГЭГ БУЙР АМРАЛТЫН ГАЗАР FB Хуудас

BUIR TRAVEL FB Хуудас

ТЭМҮКА АМРАЛТЫН ГАЗАР 88580666

МУЗЕЙ, ХӨШӨӨ

  • Монгол дайчдын хөшөө

Халх голын байлдааны үеэр Японы онгоцонд бөмбөгдүүлж амь эрдсэн олон арван дайчны дурсгалд 1954 онд уг хөшөөг босгосон аж. ”Манай эх орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Японы империалистуудын эсрэг Халхын голын байлдаанд амь үрэгдсэн монгол ардын хувьсгалт цэргийн эрэлхэг дайчдад мөнхийн дурсгал болгов.” гэх үгийг сийлсэн байна.

Чойбалсан хотруу ороход байршдаг.

  • Ялалтын музей

Халх голын ялалтын 45 жилийн ойн баяраар Зөвлөлт-Монголын цэргийн ялалтад зориулан уг музейг нээжээ. Музейн гадна дайнд оролцож байсан техник, хэрэгсэл машинууд, дотор нь дайны гэрэл зургууд, зэвсэг, гэрээ хэлэлцээр зэрэг 1000 гаруй үзмэр дэлгэгдсэн байдаг. 

: Дорнод аймаг Халхгол сум 1-р баг

: Бүх өдрүүдэд 10:00-18:00 

: 8954-7779

 
  • Ялалтын хөшөө

Ялалтын музейн хамтаар бүтээн байгуулагдсан бөгөөд гол баганын нүүрэн талд зэрэгцэн зогссон Монгол-Зөвлөлтийн хоёр цэрэг, нөгөө талд нь Монгол үндэсний хувцастай монгол эмэгтэйн дүрсийг урласан ба гол баганын хоёр талд байх зэс цутгамал тугны дүрс бүхий ханах дээр тус байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр төрх, тэр үеийн байлдааны зэвсэг техникийн товойлгон дүрсэлсэн байдаг.

  • Ерэн баатрын хөшөө ба хилчин дайчдын хөшөө 

Халх голын хөвөөн дээр 

Ерэн баатар төржээ

Халх голын хөвөөн дээр 

Ерэн баатар нойрсжээ 

Хан тэнгэр цоройж 

Ерэн баатар босжээ… 

/Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Халх голын тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдад зориулсан “Ерэн баатрын тууль” найраглал/

Халх голын 15 жилийн ойгоор уг хөшөөг босгож байсан бөгөөд дөрвөн тал бүхий цагаан саарал гантиг чулуун хөшөөн дээр амь үрэгдсэн 103 дайчдын нэрсийг сийлсэн байдаг. 

: Халх голын баруун эрэг дагуу Баянцагааны нуруун дээр

  • Дашбалбар сумын төвийн онс музей

Дашбалбар сумын орон нутгийг судлах музей нь 1965 онд нутгийн ард түмний хандиваар байгуулагдаж байсан бөгөөд төрийн шагналт ардын зураач Г.Одонгийн танхим, Ардчилсан хөдөлгөөний манлайлагч С.Зоригийн танхим, Угсаатан зүйн танхим, Байгалийн танхим, Сумаас төрсөн алдартны танхим, Сумын түүхийн танхим зэрэг танхимуудтай

  • Комиссор А.Н.Загриковын хөшөө
  • Яковлевын танкт хөшөө
  • Хана хөшөө
  • Монгол дайчдын дурсгалын хөшөө
  • Хээрийн музей
 

БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

1. Чингисийн хэрмэн цав

Чингисийн хэрмэн цав нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас эхлэн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг гэх газраар дамжин Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурван-Загал сумдын нутгаар БНХАУ-ын нутагт ортол хэсэг хэсэг газар тасран үлдсэн шороон хэрэм бөгөөд 500- 600 км урт. Хэрмийн урд талд нь харуул цэрэг суудаг байсан бололтой 40х50 м жижиг дөрвөлжин шороон хэрэм олон байдаг байна. Уг хэрмийн талаар олон түүх домог байдаг.

2. Хэрлэн Барс хотын туурь, цамхаг

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Чойбалсан хотоос баруун тийш 12 км-т Хэрлэн голын эрэгт байдаг. Уг туурь, цамхаг нь Киданы үеийн дурсгал бөгөөд Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар Хэрлэн барс хот хэмээн нэрийдэх болжээ. Төв Азийн бүс нутагт цор ганц үлдсэн Киданы үеийн дурсгал хэмээн 2014 онд ССАЖЯ, БНХАУ-ын Соёлын өвийн удирдаг газартай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан нэг сая юаны буцалтгүй тусламжаар сэргээн засварласан боловч үндсэн төрхийг алдагдуулсан хэмээн олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөн байна. 

3. Буйр нуур

Буйр нуур нь зүүн Монгол - Өвөр Монголын хилийн зааг даар оршдог цэнгэг уст нуур. Загасаар баялаг ба 8 овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгт замаг, булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг зэрэг загас бий. Мөн зөвхөн Буйр нууранд байх “Улаан ном”-нд бүртгэгдсэн “Леандер 1778 ” хавч амьдардаг.

4. Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш

Монголын хүрэл зэвсгийн үеийн түүхийг өгүүлэх томоохон соёл нэг дор оршсон соёлын цогцолбор газар бөгөөд буган чулуун хөшөө, дөрвөлжин булш зэрэг байдаг. 

5. Их бурхант чулуун бурханы цогцолбор

“Их бурхант” цогцолбор нь Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35км-т Халх голын баруун эргийн тохойд байдаг бөгөөд 1994-1998 онд сэргээн засварлалт хийж дахин аравнайлсан байна. Найман аюулаас аврагч Жанрайсаг бурхан цогцолборын төвд байх бөгөөд хоёр талаар нь шат тавьсан байх бөгөөд мөргөлчид бурхан дээр гишгэлгүй нар зөв тойрох боломжийг олгожээ. 

6. Шонх таван толгойн хүн чулууны хөшөө

Халх гол сумын төвөөс 7 км зайтай Шонх Таван Толгой нэрт газарт хоёр хүн чулуу байсан бөгөөд одоо нэг нь Монголын Үндэсний Музейд хадгалагдаж байдаг. Дүрсэлсэн хувцас, хэрэгсэл, гэзэг, эд юмс, сандал суудал зэрэг нь XIII-XIV-р зууны дурсгал болохыг гэрчилнэ. 

7. Халх гол

Монгол улсын зүүн хэсэг, Хятадын Өвөр Монголын зүүн хойд хэсгээр урсдаг. Голын баруун эрэг зүүн эргээс өндөр учраас зүүн талаас харахад хана хэрэм өрж халхалсан мэт харагддаг тул Халх гол хэмээн нэрийдсэн бөгөөд “Монголын нууц товчоо”-нд уг нуурыг наймантаа дурдсан байна. 

8. Сангийн далай нуур 

Чойбалсан хотоос зүүн урагт 240 км газар байрладаг бөгөөд манай оронд 170 гаруй давстай нуур байдгаас Сангийн далай нь хоолны давс, шүүтэй томоохон нөөц  ордын тоонд багтдаг. уурын давс усан дотроо ургаж бий болдог учраас шавхагдашгүй баялагт тооцогдоно. Усанд байх нэг эст замаг, элдэв хорхой гэх мэт организмууд нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг ажээ. Хавар 4-6 сар, намар 9-11 сард давс олборлоход сайн чанартай байдаг гэнэ. 

ТАМСАГИЙН ГАЗРЫН ТОСНЫ ОРД ГАЗАР

1993 онд Монгол Улсад газрын тосны хайгуул, олборлолт хийхээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан анхны хэрэглэгч болох АНУ-ын “СОКО тамсаг Монголиа ЛЛС” компани байсан бөгөөд Тамсагийн сав газрын Тосон уул, Матад, Тамсаг, Буйр зэрэг газруудад судалгааны ажил хийж, хайгуулын болон үнэлгээний 31 цооног өрөмдөж, нийт 100 орчим ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Тус компани нь 2005 оны 6 дугаар сарын 30-ний байдлаар 89.6 мянган баррель түүхий тос олборлож, 105.6 мянган баррель тос экспортолсон байна. СОКО Интернэйшнл компанийн эзэмшиж буй гэрээт талбайнуудын эрхийг БНХАУцын газрын тосны олборлолтын томоохон компаниудын нэг болох Дайчин Ойлфийлд компани шилжүүлэн авснаар өнөөдөр Тамсагийн сав газарт Дайчин тамсаг компани үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

МЭНЭНГИЙН ТАЛ

... Явж байгаад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Явж явж асуулаа , Мэнэнгийн тал гэнэ

Үдэш болоход асуулаа Мэнэнгийн тал гэнэ

Үүр цайхад асуулаа Мэнэнгийн тал гэнэ

Мэнэнгийн тал... Мэнэнгийн тал... 

/Д.Нямаа/

Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн далайн төвшнөөс дээш 600 метрт оргих Монголын хамгийн том тэгш тал аж. Уг уудам талын Хэрлэнгийн хойт биеийн тал, Тамсагийн тал гэсэн хоёр хэсэгт хуваан үздэг. Цагаан зээрийн гол бэлчээр нутаг бөгөөд жилд олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. 

TAGS