A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 167 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 167 | |
|
Шаргалтан туяарах элсэн манхан, хязгаар нь үл харагдах өргөн тал, цэлгэр тэнгэрт тодрон үзэгдэх сэмжин үүлсийг говь нутгаас л харна. Алсран харагдах цэлийсэн зэрэглээн дундаас тэмээн сүрэг бэлчих шиг үзэгддэг.
Говьд далайн төвшнээс дээш 2835 м хүртэл өндөр уулс, өргөн тал, мод, бутат уудам хөндий, сэрүү татсан баян бүрд хүртэл бий. Хонин гүрвэлээс эхлээд говийн гайхамшиг гэгдэх хавтгай, мазаалай, хулан гээд нэн ховордож буй амьтад энэ нутагт амьдардаг.
Мөн түүнчлэн найрсаг зочломтгой ард түмэн, нүүдэлчин, малчин амьдралыг та өөрийн нүдээр харах болно.
Амьтан, ургамал: Халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана.
Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
Говийн уур амьсгал зундаа бүгчим, агаарын хэм дундажаар +20-24, зарим үед +30-35 хүрдэг. Сэврэй сумын Хонгорын элсний Баруун шургуулын элсэн хонхор нь агаартаа +42, хөрсөн дээр +65 хэм халуун байх ч үе бий.
Тиймээс та нарны шил, нарны малгай, нимгэн, сэрүүхэн, цайвар өнгийн хувцас авч явах хэрэгтэй.
Шөнөдөө агаарын хэм +8-10 хүртэл буурч заримдаа гэнэтийн хүйтэн бороо, мөндөр ордог тул дулаан хувцас авахаа мартаж болохгүй. Заримдаа 3-5 хоног ч үргэлжилсэн бороо орж онгоц, машин саатах, шавар усанд суух тохиолдол гардаг.
Цаг агаар ямар байхыг урьдчилан тооцоолох, мөн нутгийн малчид, хөтчөөс сайн лавлахад илүүдэхгүй. Ихэнхдээ долдугаар сарын дундаас наймдугаар сарын сүүлээр хамгийн их борооны үе тохиодог.
Мөн түүнчлэн говьд хурц нар төөнөдөг учир нарны тос зайлшгүй хэрэгтэй ба говийн жижиг баян бүрд, голын ойролцоо шумуул ихтэй учир шумуулаас хамгаалах тос авч яваарай.
Ингээд наадмын урт амралтаар зүүдний говь зэрэглээт тал нутгийг зорих гэж буй хүмүүст Өмнөговь аймгийг санал болгож байна.
Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар далайн түвшнээс дээш (д.т.д) 1300-1600 метр өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 метр хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй километр үргэлжилсэн "Хонгорын элс", хэдэн зуун километр өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.
Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн том аймаг юм. Төв нь Даланзадгад хот ба нийт 15 сумтай.
Тээвэр: Даланзадгад нисэх буудал нь нэг шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн хатуу хучилттай засмал замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар хүн тээвэр үйлчилдэг.
Гэрэлт гудамж
Даланзадгад хотод үзэх нэг үзэсгэлэнт газар бол "гэрэлт гудамж" юм. 2018 онд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор таны оролцоо ирээдүйг гэрэлтүүлнэ уриан дор “Өглөөний клуб”-ын залуус нэгдэж, 14 хоногийн хугацаанд гэрэлт гудамж бүтээн байгуулалтыг хийсэн байна.
Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг тус аймгийн төвд аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох зорилгоор Өмнөговь аймагт үндэсний соёл амралтын хүрээлэнг байгуулсан юм.
Монголын хамгийн өндөр оргилдог усан оргилуур, өөрөө хөдөлж, дуу чимээ гаргадаг цэрдийн галавын үеийн 20 төрлийн үлэг гүрвэлийн баримал бүхий "галба" цэцэрлэгт хүрээлэн, морин тойруулга гээд хамгийн үзэмжит парк энд буй.
Өмнөговь аймгийн музей нь 1948 онд аймгийн Гэгээрлийн хэлтсийн дэргэд 50 ш үзмэртэйгээр анх байгуулагдсан байна. Тус музей нь говийнхны уламжлалт зан заншил, ур ухаан хөдөлмөрөөр бүтсэн биет болон биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан таниулах, сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.
Үнийн хувьд том хүн 2000 төг, хүүхэд 500 төг ба гэрэл зураг авахад 5000, дүрс бичлэг 10.000 төгрөгний үнэтэй байдаг.
Даланзадгад хотод шинээр есөн метр өндөр усан хөшиг бүхий музейн барилга баригдаж буй бөгөөд одоогоор гүйцэтгэл 70 хувьтай байгаа аж.
Говийн Баянбүрд 1 - жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас 10 км-ийн зайд байрладаг.
Нийт 30 энгийн, 10 VIP гэртэй бөгөөд нэг дор 120 хүн, ресторан нь 250 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Тус жуулчны баазын давуу талын хувьд:
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Нийт 64 гэртэй ба үүнээс дөрвөн ханатай гэр 14, таван ханатай гэр 36, люкс 14 гэр тус тус ажилладаг. Гэр тус бүр нь 2 ортой ба дотроо ариун цэврийн өрөөтэй. Люкс гэрүүд нь халуун, хүйтэн агааржуулагчтай.
Нэг дор 80-100 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторантай бөгөөд Европ болон Монгол хоолоор зочиддоо үйлчилдэг.
Энэ цогцолбор нь жижиг усан сан, терасс, спа массажийн өрөөтэй байхаас гадна өдөр бүр урлагийн тоглолт болдог онцлогтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Нэг дор 100 хүн хүлээн авах хүчин чадалтай 2005 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй амралтын газар. Өмнөговь аймгаас 50 километрын зайд орших Ханхонгор сумын нутагт Улаан эргийн цагаан толгойд байрладаг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Баянзаг бааз нь Өмнөговь аймгийн төвөөс хойд зүгт 100 километр зайд оршдог.
2005 онд баригдсан 2 давхар Мэлхий хэлбэртэй зоогийн газар нь доод давхартаа 50 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд Монгол үндэсний болон Европ хоолоор үйлчилдэг. Дээд давхартаа чөлөөт цагаа өнгөрөөх хийгээд ардын урлагийн тоглолт хийх заалтай.
Дэлхийд нээлт хийсэн палеонтологийн олдвороор алдартай улаан шавар нь тус баазын урд 3 километрт харагддаг бөгөөд энэ газар нь орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг юм.
Баянзаг бааз нь эко буюу байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Нарны энерги ашиглан ус халаадаг төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэ нь гал түлэхгүйгээр байнгын халуун устай байх ба нэг зэрэг 4 хүн үйлчлүүлэх боломжтой. Гэрэл цахилгааны эх үүсвэрийг мөн нарны энергээр хангадаг тул үйлчлүүлэгчдийн амрах орчин, тав тухыг хангадаг юм.
Тус бааз нь аялагч, жуулчдад зориулан тохижуулсан өргөн 2 ортой 10 гэр, 3-4 ортой 5 гэр, дотроо боловсон 00, цэвэр устай 1 гэр буудалтай.
Үйлчилгээ:
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 67 тоот тогтоолоор дараах газруудыг “Өмнөговь аймгийн есөн гайхамшиг”-аар тодруулан батламжилсан бөгөөд таны зайлшгүй үзэх хэрэгтэй үзэсгэлэнт газрууд юм.
Ёлын ам нь аймгийн төвөөс баруун тийш 56 километрт Зүүнсайхан ууланд байрлалтай Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд багтдаг үзэсгэлэнтэй газар нутаг юм.
Баянзаг нь Монголын цаашлаад дэлхийн байгалийн түүх, археологи, шинжлэх ухааны нэн чухал дурсгал, ул мөр олдворуудыг харьцангуй сайнаар хадгалан үлдсэн алдарт Арц богдын уулсын дагуух уудам хөндийд оршино. Баянзагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөний эртний түүх, археологи палеонтлогын нэн чухал, ховор олдворууд олдсоор буй түүхэн чухал газар.
Тухайлбал одоогоос 60-100 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн олдвор төдийгүй үр хөврөл нь дөнгөж гараад царцаж үлдсэн өндөгнүүд олдсон нь дэлхийн байгалийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон юм.
Хэрмэн цав: Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 километрт орших маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палентлогын ховор олдворт дээд цэрдийн хурдсаас тогтжээ. Энэ газар нутгаас теризинозабр, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон.
Зулагнайн гол: Алтан уулын баруун суганд орших Талын хайрганы адгаас эх авсан үзэсгэлэнт баянбүрд юм. Голын голдиролд зэгс, сухай, чихэр өвс элбэг ургана. Заг товцог, жигд, тоорой, хайлаас зэрэг элсэн манхануудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.
Галбын гурван хийд, Ханбогд хайрхан, Ундайн гол, Хөдөлдөг цохио, Ловон чомбын агуй, Мэлхий цохио, Гурван зээрдийн агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр зэрэг Ханбогд, Манлай сумын нутагт орших нутгууд орно.
Толь хад, Саран хөндий, Гурван түшмэл, Ханын хэц, Цагаан ханын агуй гэх мэт Ноён сумын нутагт орших байгалийн үзэсгэлэнт газрууд орно.
Цогт овоо, Мандал овоо сумын нутагт Сэврэй хайрхан, Тогоонтөмөр хааны ордны суурь, Яшил зандан мод гэх мэт түүх соёлын дурсгалт газрууд оршдог үлэг гүрвэлийн олдворт газар нутаг юм.
Өмнөговь аймагт элсэн нуруу, манхан, тармаг элс аймгийн бүх нутгийн 3 орчим хувийг эзэлдэг. Үүний дотор Сэврэй, Номгон, Зөөлөн уулын ар хоолойг дагаж баруунаас зүүн тийш 185 км үргэлжлэн 925 ам дөрвөлжин км талбай эзлэх Хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баянбүрдийн нэгд тооцогддог.
Хонгорын элсний баруун үзүүрт орших баруун зүүн Шургуул, Тал гашуун, Адаг гашуун, Талын цүнхэл, Хоохорын тээг, Хун нуурын шал, Харын боом, Шар хулсан зэрэг хиаг, хулс, ширэг, заг, сондуул, хужир бүхий сонин тогтоцтой хонхор хотгор газар юм. Элсэн манхан нь ёроолоосоо дээд оргил хүртэл 10-195 метр хүртэл цавчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг. Үүний тод жишээ нь Хонгорын голын дуут манхан аж.
Энэ нь салхинд элсний маш нарийн ширхэгүүд хийсч сарнин цахилгаанжин түүний эерэг сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс ийнхүү чимээ гардаг байна. Хонгорын элс нь шовх оройтой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолоосоо урсгал булаг, ногоон зүлэгтэй, түүний хөвөөгөөр мал сүрэг налайн бэлчиж адаг цагаан нууранд нь усны шувууд ганганалдан чухам нүдийг хужирласан нутаг юм.
1707 онд Үйзэнсаарав гэлэнгийн суурийг тавьсан 1772, 1835 онуудад баригдсан Чогчин сүм, Дүйнхэр дуган зэрэг 9-н гол дугантай, 70:90 метр хэмжээтэй хөх тоосгон хэрэмтэй энэхүү хийд нь тухайн үедээ Монголын говь дахь томоохон хийдийн нэг байсан. Түүнчлэн өнөөг хүртэл бүрэн бүтэн хадгалагдан үлдсэн цорын ганц хийд юм.
Сэврэй сум нь улсдаа алдартай мөнгөн эдлэлийн Ноён Сэврэй хийцээрээ гайхагдсан үе үеийн уран дархчуудыг төрүүлсэн өлгий нутаг билээ.
Ноён Сэврэйн хийц нь Монгол улсын зохиогчийн эрхийн хорооноос зохиогчийн эрхийн баталгааг Сономшааравын Эрдэнээ нь авсан давтагдашгүй бүтээл аж.
Монгол улсын хэмжээнд Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга байдаг. Үүнээс Дарьганга хийц нь хөөмөл хээтэй ,нимгэн , орц багатай байдаг. Ноён Сэврэйн хийцийн мөнгөн аягыг утас сувималын аргаар хийдэг. Гол онцлог нь зузаан орц арвинтай, эдэлгээ удаантай, дээр үеийн уламжлалт гар аргаар хийснээрээ улсад алдартай байдаг. Ноён Сэврэй хийцийн их гарын аяганд 32-35 лан, дунд гарын аяганд 17-20 лан, жижиг аяганд 8-10 лан мөнгө ордог юм.
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|