• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    113   |  
0

Дэлхий нийтэд коронавирусийн цар тахлаас үүдэн хөл хорио тогтоосон энэ үед гэртээ хүүхдээ харж буй, зайнаас ажиллаж байгаа, өөрийгөө тусгаарлаж буй хүмүүст зориулан дэлхийн алдартай музей, парк, амьтны хүрээлэн, урлаг соёлын үзмэрийн газар зэрэг жуулчны халуун цэгүүд үзвэрээ онлайнаар үнэгүй цацаж эхэлжээ. 

Ингээд та бидэнтэй хамт алдарт Таж Махал, Диснейн ертөнц, Ирландын Moher-ийн хадан цохио, Ван Гог-ийн музейг үзэн дэлхийг тойрох виртуал аялалд бэлэн үү?

Тэгвэд аяллаа Ирланд улсаар эхлүүлцгээе.

  • Ирландын Бларнигийн цайзаар аялаарай

Ирландын Бларнигийн цайзын ханыг  зуун зууны турш аянчид хүсэл биелүүлдэг гэж итгэн ирж үнсдэг байжээ. Энэ жил тус цайз байгуулагдсан цагаасаа хойш түүхэндээ анх удаагаа хаалгаа барьж байна. Тиймээс үзэгч та бүхэн детальчилсан, 360 бичлэгийн тусламжтай виртуалаар аялаж, жинхэнэ аялал хийсэн мэт мэдрэмжийг авах боломжтой. 

Та энд дарж аялалд гараарай. 

  • Ирландын үзэсгэлэнт Мохерийн хавцал

Ирландын төдийгүй дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүсийн нэг нь гарцаагүй Ирландын Мохерийн хавцал юм. Хавцлын хамгийн өндөр хэсэг нь 214 метр аж. Үлгэрийн гэмээр энэ газарт 20 орчим төрлийн 30 мянга гаруй шувууд амьдардаг.

Энд дарж аялаарай.

  • Дэлхийн алдарт үндэсний хүрээлэнгээр үнэгүй зочлоорой

Та галт уул, эгц цавчим хадан цохио, элсэн цөл, ширэнгэн ой, гүн цэнхэр тэнгисийн аялалд гарахад бэлэн үү? 

Тийм бол хамтдаа дэлхийн алдарт үндэсний хүрээлэнгээр зочилцгооё. Google-ийн Arts & Culture гэх өргөтгөл нь АНУ-ын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээтэй хамтран "The Hidden Worlds of the National Parks" гэх төслийг эхлүүлж гадаад ертөнцийн гайхамшгийг гэрт тань ойртуулжээ. 

Байгалийн цогцолборын энэхүү дижитал үзэсгэлэнд Хавайн галт уулын үндэсний цэцэрлэгт хүрээлэнНью-Мексик мужийн  Carlsbad Caverns үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Юта мужид байрлах Bryce Canyon-ий үндэсний парк, Аляск мужийн Kenai Fjords, Флорида мужийн Dry Tortugas үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн аялал багтжээ.

Та энд дарж виртуалаар аялаарай.

  • Дуурийн ноён оргил Phantom-ий дууриас эхлээд Нью Йоркийн Карнеги Холл  зэрэг дэлхийн алдарт дуурийн театраар аялаарай 

Дэлхийн маш олон театрууд үүдээ барьсан энэ үед Google Arts & Culture-ийн үүсгэсэн төслийн тусламжтай архитектурын гайхамшгийг харуулах, европын алдарт дуурийн театрууд эсвэл кино театраар цаг хугацаа, орон зайн аялал хийгээрэй.

Энд дарж орон зайн аялал хийгээрэй.

  • Дэлхийн алдарт дууриудыг шуудаар үзээрэй

Нью Йорк хотод хөлд хорио тогтоосонтой холбогдуулан алдарт Метрополитан дуурийн театр тоглолтоо гуравдугаар сарын 31 хүртэл шуудаар орой бүр 19:30-д цацаж буй юм.

Сонирхуулахад Met дуурийн албан ёсны сайтад дуурийн шууд дамжуулалтыг цацсанаас хойш 20 цаг хадгалах юм байна.

Энд дарна уу.

  • Диснейн гайхамшгийн ертөнцөөр аялаарай

АНУ-ын Калифорн, Флорида, Орландо мужуудад байрлах Диснейн гайхамшгийн ертөнцөөр виртуалаар аялах боломжийг Google Street View бий болгожээ. 

Ингэснээр Диснейн үлгэрийн шүтэн бишрэгчид ид шидийн хаант улсХолловүүдийн студиүд, пандора гараг, Epcot  паркуудаар 360 панорамагаар аялах боломж бүрдсэн байна.

Энд дарж виртуалаар аялаарай.

  • Виртуал галзуу хулганад сууж, Frozen-ий музейгээр зочлоорой

Уолт Дизнейгийн ертөнцөөр зүгээр нэг алхаад явах бус галзуу хулганад суун адреналинаа ялгаруулмаар байвал Калифорни дахь паркаас бэлтгэсэн видеог үзэж бодит мэдрэмжийг авч, харин дараа нь Frozen хүүхэлдэйн киноны хаант улсаар зочлоорой.

Frozen-ий музейгээр зочлох бол энд , галзуу хулганад суух бол энд дарна уу.

  • Калифорни дахь Monterey Bay усан паркаа зочлоорой

АНУ-ын Калифорни мужийн Monterey Bay акуа парк нь далай доорх ертөнцийн ховор, сонирхолтой үзмэрийн баялаг сангаа шууд дамжуулалтаараа үнэгүй цацаж буй юм. 

Далайн од, далайн морь, оцон шувуу, төрөл бүрийн загас зэрэг сонирхолтой амьтдыг амьтанд хайртай хүүхдэдээ заавал үзүүлж, далайн доорх нууцлаг ертөнцийг таниулаарай. 

Мөн хамгийн сонирхолтой нь далай доорх ертөнцтэй холбоотой сонирхолтой нийтлэлийг энэ сайтаас унших боломжтой.

Энд дарна уу.

  • Нью Йорк хотын The Guggenheim музей

Google-ийн Arts & Culture өргөтгөл нь Street View feature төслөөрөө дамжуулж The Guggenheim музейгээр виртуалаар аялах боломжийг бүрдүүлжээ.

Guggenheim музей нь орчин үеийн контемпорари урлаг, өвөрмөц архитектураараа онцлог музей гэдгээрээ танигдсан энэ музейгээр дижитал аялал хийгээрэй.

Энд дарна уу.

  • Үнэнч хайрын бэлгэдэл Таж махал, Эйфелийн цамхаг Сиднейн дуурийн театраар аялаарай

Google Street View-ийн тусламжтай гэрээсээ гарахгүйгээр үнэнч хайрын бэлгэдэл болсон Таж МахалЭйфелийн цамхгийн үзэсгэлэнт төрх, сүр жавхлант Сиднейн дуурийн театр гээд зуун зууны турш хүн төрөлхтний нүд хужирлаж ирсэн гайхамшгуудыг бүхэлд нь эндээс тольдоорой. 

  • Вашингтон хотын Үндэсний түүхийн музейгээр зочлоорой

Үлэг гүрвэлээс далайн амьтан хүртэл маш олон төрлийн амьтан, түүхийн баялаг үзмэрийг та Smithsonian байгалийн түүхийн музейгээр 360 виртуал аялал хийн үзэх боломжтой.

Энд дарна уу.

  • Сантьягогийн амьтны хүрээлэнгээс панда, туйлын баавгай зэрэг амьтдын ертөнцөөр аялаарай

Калифорни хотын амьтны хүрээлэн куала баавгай, сармагчин, оцон шувуу болон бусад амьтдын сонирхолтой, гайхшруулам үзүүлбэрийг шуудаар цацаж буй билээ.

Энд дарж үзнэ үү.

  • Лондонгийн музейгээр зочлоорой

Лондон хотод байрлах Британийн музей нь хөл хорионы үед хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн түүхэн мөрөөр таныг үнэгүй аялах боломжийг бүрдүүлжээ. 

Тус музей “амьд ба амь үрэгдсэн”, “хүн чадал болон ялгаатай байдал”, “худалдаа ба мөргөлдөөн" зэрэг  ялгаатай сэдвийн хүрээнд тив бүрийн цаг хугацааны  түүхийг өгүүлэх виртуал сан хөмрөгөө баяжууласан байна.

Энд дарж зочлоорой.

  • Орчин үеийн урлагийн музей

Тус музей мөн л Google Arts & Culture-тай хамтран Moma /The museum of Modern art/ нь танд нэг удаа үзэсгэлэнгийн танхимаар аялаж хүссэн уран бүтэлээ томруулж харах боломжийг олгож буй. 

Энд дарна уу.

  • Metropolitan урлагийн музей

Дэлхийн хамгийн алдартай урлагийн музейн нэг болох тус музейн хамгийн алдартай барилгууд болон үзмэрийг 360 өнцөгийн форматтайгаар үзүүлж буй. Сонирхуулж хэлэхэд тус бичлэгүүд нь тайвшруулах хөгжмийн зэмсэг бүхий фон хөгжимтэй.

Энд дарна уу.

  • Юнескогийн дэлхийн өв, Лондонгийн Кевийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

Лондонгийн үзэсгэлэнт Кевийн цэцэрлэг хүрээлэн  нь1759 онд байгуулагдсан бөгөөд 2003 онд НҮБ-ын ЮНЕСКО-гоос "Дэлхийн соёлын өв"-өөр бүртгэжээ. Кевийн цэцэрлэгт нь олон бүтэц бүхий том ургамлын хүлэмжээрээ дэлхий дахинд алдаршжээ.

Та google-ийн Street View feature-ийн тусламжтайгаар ургамлан ертөнцийн гайхамшгтай энд дарж танилцаарай.

  • Сюрреализмийг үндэслэгч Дали-ийн ертөнцөөр  зочлоорой

Хэрэв та сюрреалист урлагийг сонирхдог бол алдарт уран бүтээлч Сальвадор Дали-ийн Санкт Петербург болон Флорида муж дахь музейг нь виртуалаар сонирхож 2400 гаруй уран бүтээлтэй нь танилцаарай.  

Энд дарж нэгдэнэ үү.

  • NASA-Сансар судлалын төвөөр аялаарай

Хьюстонд байрлах NASA-ийн сансар судлалын төв нь Space Center Houston app-аараа дамжуулан виртуал аялал хийх боломжийг олгохын сацуу, сансрын нисгэгчидтэй зургаа татуулах, огторгуй судлалын төвдөө аудио аялал хийх нөхцлөөр хангадаг.

Энд дарж виртуалаар аялаарай

  • Пиккасогийн музей

Кубизмийн загалмайлсан эцэг Пиккасогийн музейд түүний уран бүтээл төдийгүй төрөлх хот болох Барселонагийн түүх, архитектурийн хувьслыг харуулдаг. Тус музейн олон талт виртуал газрын зураг нь Пикассогийн Барселонаг дүрслэхээс гадна, түүүний  уран бүтээлийн замнал, ололт амжилт, анхны студи, баар болон галерейг нарийвчлан харуулдаг. 

Энд дарж Пикассогийн ертөнцөөр аялаарай.

  • Луврын музейгээр аялах

Луврын музейн албан ёсны веб хуудас нь тус алдарт музейн зарим үзмэрийг үнэгүй харуулдаг, мөн та YouVisit.com сайтаар дамжин Парисын музейгээр 360-видео аялал хийгээрэй.

Энд дарна уу.

  • Афин хотын Акрополийн музейгээр зочлоорой

Google –ийн Arts & Culture өргөтгөлтэй хамтран Грекийн Афин хотын хамгийн том музейн нэг болох Акрополийн музей нь гантиг  чулууг дээрх уран зургаас эхлээд хөшөө дурсгал зэрэг маш олон гайхалтай уран бүтээлийг виртуалаар үзэх боломжийг олгожээ.

 Мөн дижитал аялагчид Street View feature-ийн тусламжтай панорам зургийн тусламжтай Афин хотоор зугаалах боломжтой.

Энд дарж музейг үзнэ үү.

  • Үндэсний хөрөг зургийн музей

Онлайн аялагчид Smithsonian-ий үндэсний хөрөг зургийн музейгээр аялж түүхэнд нэрээ мөнхөлсөн эмэгтэйчүүдээс эхлэн, 1900 оноос хойш дэлхийд нэрээ дуурсгасан эрхмүүдийн өөрийнхөө хөргийг мөнхөлсөн музейгээр street view feature-ийн тусламжтай виртуалаар зочилохыг зэрэгцээ сонирхолтой нийтлэл унших боломжтой. 

Энд дарна уу.

Эх сурвалж: Insider.com

TAGS