A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 204 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 204 | |
|
Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт улаан цутгалан, Хүйсийн найман нуур, эртний түүхт Хархорум, өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур зэрэг нутгийн үзэсгэлэнт байгаль олонтой билээ.
Хангай газрын үзэсгэлэнт байгалийн цогцолборыг өөртөө шингээсэн Өвөрхангай аймаг Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23 хувь нь хангайн, 28 хувь нь тал хээрийн, үлдсэн хувь нь говийн бүсэд оршдог.
Тээвэр
Өвөрхангай аймаг руу хот хоорондын суудлын тээврийн хэрэгсэл өдөр бүр явах бөгөөд үнийн хувьд хүүхэд 2,500-11 мянган төгрөг, том хүн 5-22 мянган төгрөг байдаг. Чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
Та Арвайхээр хотоор саатахдаа хөшөө, баримал, сийлбэрээс ихэвчлэн бүрдсэн Өвөрхангай аймгийн түүх, соёлын өвийг шингээсэн музейгээр заавал зочлоорой.
Тарагт сумын харъяат, нэрт уран сийлбэрч УГЗ Д.Гэлэгдандарын урласан зааны яс, зандан модоор сийлсэн шатрууд болон “Бүргэд”, “Шанаган Хуур”, “Банхар”, “Туйванч” зэрэг бүтээлүүд тус музейн шилдэг үзмэрт хадаглагдаж буй.
Баяр наадмын өдрүүдээр Өвөрхангай аймгийг зорих гэж буй хүмүүс Арвайхээр суманд удаан саатахаар бол хөгжимт драмын театраар зочлон наадамд зориулсан урлагийн тоглолтыг үзэх боломжтой.
Тус аймагт Монгол улсын ес дэх ерөнхий сайд П.Гэндэнгийн хөшөө сүндэрлэдэг бөгөөд зураг авхуулбал зохих түүхийн нэгэн дурсгал юм.
Арвайхээр хотод усан спорт сургалтын төвийг саяхан шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд бассейн, боулинг, фитнессийн тоног төхөөрөмж суурилуулсан, орчин үеийн шийдэл бүхий байгууламж аж.
Та аялалд гарахдаа шинжилгээний бичгээ авч явснаар үйлчлүүлэх бүрэн боломжтой.
Ногоон төгөл, дугуйн зам, гэрэлтүүлэг, усан оргилуур, тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн нь байгуулагдаад удаагүй бөгөөд гэр бүлээрээ чөлөөт цагаа эрүүл, ногоон орчинд зөв боловсон өнгөрүүлэх хамгийн тухтай газар юм.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД
Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь нийт 180 километр үргэлжилдэг бөгөөд ноён оргил нь далайн түвшнээс дээш 2,477 метр өндөрт орших Их баян уул юм. Дулаан богд уул /2,094 метр/, Зост уул /1,580 метр/ гээд олон салбар уулстай аж.
Мөн зүүн, баруун өвөртөө арав гаруй задгай ус, горхи булагтай учраас Арцбогд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа тэтгэж байдаг.
Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг аж. Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарах Дарханы газар, Илжгэн чихт хааны мөр, хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газар олон бий.
Одоогоор энэхүү үзэсгэлэнт газарт тогтмол үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз байхгүй ба малчид түрээсийн гэрээр үйлчилгээ үзүүлдэг.
Монгол түмний морины их шүтээн нь Арвайхээр хотоос 15 км газарт буюу алдарт Арвайн талд байрладаг.
Энэхүү цогцолборыг 2007 оны наймдугаар сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж иржээ.
Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэглэжээ.
Монгол улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд юм. Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчран одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон байна.
Тус хийд хөгжлийнхөө оргил үед 20 га талбай бүхий 108 суваргат хэрмэн хашаатай, 4 талдаа асарт хаалгатай, 60 гаруй сүм дуганы барилга байгууламжтай цогцолбор байсан бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд сүйджээ.
Эрдэнэзуу хийдийг 1965 онд улсын зэрэглэлтэй, шашны түүхийн сүм музей болгосон байна. 1990 онд орон нутгийн сүсэгтэн олны санал хүсэлтийг харгалзан үзэж, шашны хурал, мөргөлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.
Тус музейг жилд дунджаар тавин мянга орчим хүн үзэж сонирхдог ба үүний 50 хувь нь гадаадын жуулчид байна.
Музейн сан хөмрөгт нийт 7,464 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаагаас 120 нь Монгол Улсын хосгүй үнэт бүтээл юм.
Өвөрхангай аймгийн Богд сумын зүүн хойд талаар салбарлан тогтсон хар хүрэн өнгийн хүрмэн чулуут уулыг Тэвш уул хэмээн нэрлэдэг.
Энэхүү уулын эргэн тойронд булш, хиргисүүр, хадны сүг зураг нэн элбэг бөгөөд 1920-иод оноос хойш гадаад, дотоодын археологич эрдэмтэд, хэд хэдэн удаа очиж хайгуул, малтлага хийжээ. Энэ газар хүрэл зэвсгийн үеэс дундад зууны үед холбогдох 200 гаруй булш, хиргисүүр, хадны сүг зураг байдаг аж.
Мөн Хүннүгийн оршуулгын газар байх ба 1971, 1972, 1977 онд малтаж судалсан байна. Эндээс нумын ясан наалт, сумын төмөр зэв, ваар сав, хятад хийцийн хүрэл толины хагархай, чий будагтай аяга зэрэг эд зүйлсээс гадна өмнө илэрч байгаагүй улавч хэлбэрийн үйсэн эд, модон чагт, өвөрмөц хэлбэрийн модон тэвш, бүсний модон толь (нүүр) зэрэг эд зүйлс илэрсэн байна.
Эртний олон зуун сүг зурагтайн дотор элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн ахуй амьдралыг тусгасан зураг голлодог. Буга, янгир, адуу, тэмээ, нохой гэх мэтийн олон адгуус амьтныг хонхойлон цохиж дүрсэлсэн байна.
Тэвш уулын тэрэг, тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилсээр байна.
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт оршх Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр ууланд "Төвхөн хийд" оршдог.
Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ.
Сүсэгтэн олон Төвхөн хийдийг энергийн төв хэмээн нэрийдсэн ба эхийн умайгаар орж, өлгий хаданд өлгийдүүлэн дахин төрж, хүслээ шивнэн хийморио сэргээдэг.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг бөгөөд 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм.
Уянга сумаас баруун хойд зүгт 45 километр зайд, үзэсгэлэнт сайхан Хангайн нурууны дунд галт уулын дэлбэрэлт, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших гайхамшигт сайхан найман нуур бий.
Эдгээр нууруудыг Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Дөрөө, Онон, Хүйс, Баян-Уул гэх бөгөөд далайн түвшнээс дээш 2,700-3,165 метр өндөр өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 километр хүртэл зайтай оршдогоос хамгийн том нь Ширээт нуур юм.
Хүйсийн найман нуурын 7,491.3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг бөгөөд Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Мөн 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр байдаг аж.
Төв Азийн нүүдэлчин ард түмний өлгий нутаг болсон Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумын нутагт оршдог.
Энд Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг.
1. Өргөө жуулчны бааз
Өргөө жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 360км, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэн-Зуу хийдээс баруун хойд зүгт 7км зайд байрладаг.
Тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгаль экологид ээлтэй цэвэр модон тавилгаар гэрүүдээ тохижуулсан байна.
Мөн хүйтэн сэрүүн нөхцөлд таны гэрийг галлаж, халуун ус, цай, кофе зэргээр үйлчилдэг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Хархорин сумын Орхон голын эрэг дээр УБ хотоос 360 км, Хархорин сумаас баруун тийш 1,5 км зайд байрладаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Хархорин сумын төвөөс баруун зүгт төв замаас 1 км зайд , Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын Хамгаалалтын Захиргааны баруун талд байрладаг.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Өвөрхангай аймгийн нутагт байрлах бусад амралтын газрын талаарх мэдээллийг эндээс аваарай.
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|