• Lead the way ...
         
09
2026
Jan
Daily poll
(Нийт санал: 5)
80.00%
20.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    44   |  
0

Улсын хэмжээнд өнгөрсөн 2025 онд 5,171 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5.4 хувиар өссөн байна. Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурчээ. 

Тодруулбал, ой, хээрийн гал түймрийн тохиолдол хоёр дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар  өссөн.  Харин ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 58 хувиар, биологийн гаралтай аюулт үзэгдлийн тохиолдол 49.3 хувиар, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын тоо 37.6 хувиар, усны осол 13.3 хувиар тус тус буурлаа. 

Харин тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн бол Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймгуудад аюулт үзэгдэл, осол хамгийн их, Говьсүмбэр, Дундговь, Говь-Алтай, Завхан аймгуудад аюулт үзэгдэл, ослын тохиолдол хамгийн бага гарчээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ