• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    179   |  
0

Хөх тэнгэрийг тольдон цэлэлзэх их нууруудын хотгор, ирвэсийн өлгий нутаг, уул усны диваажин гэгдэх Увсын цэнхэр талыг зорихоор зэхэж буй танд энэ нийтлэлийг зориулав.

Ардын бие биелгээ, ахуй, зан заншил, хэл чимчигнүүлэм чацаргана жимс, жамц давс, арвайн гурилаараа алдартай тус аймаг нь ОХУ-тай хил залгаа байнгын ажиллагаатай хоёр боомттой.

Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575 км газар нутгаар хиллэн оршдог. 

ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436 км зайтай, БНХакас улсын Абакан хотоос 690 км, БНАлтай улсын Горно-Алтай хотоос 800 км, Алтайн хязгаарын Барнаул хотоос 1,040 км, Новосибирск хотоос 1,230 км-ийн зайтай.

Анхаарах зүйл:

  • Түргэн уулын дархан цаазат газар руу аялах бол та зөвшөөрөл, нэвтрэх хураамжийн тасалбар төлнө.
  • Уулс, нууруудын нутаг Увсад жилийн дөрвөн улирлыг нэг өдөр үзэж мэдэх тул дулаан хувцастай явахаа бүү мартаарай.
  • Жич: С.Жавхлангийн дууг зөвхөн “нууцаар” л сонсох боломжтой.

Хооллох газар/ Кофе шоп

Хан Хөхий ресторан

Фэйсбүүк холбоос

Lovely coffee shop

Аян замын уртад эрч хүчээ сэлбэх амтат борголоо санагалзаж байвал  Lovely coffee shop-г зориорой.

Фэйсбүүк холбоос

Улаангом хотод саатахдаа заавал хийх зүйлс:

  • Чандмань улаан ууланд гарч Улаангом хотыг тольдон, рашаанаас нь хүртэхээ бүү мартав,
  • Монгол улсын баатар Ю.Цэдэнбал, Б.Гиваан нарын талбай, хөшөө, дурсгалуудыг үзэх,
  • Мөн түүх болон байгалийн үзмэр хосолсон орон нутгийн музей,
  • Монгол улсын 44 жил удирдсан Маршал Ю.Цэдэнбалын музей,
  • Галданбошигтын өргөөнд зочлоорой.
  • Мөн Увс нутгийн брэнд болох чацаргана, жамц давс, арвайн гурил авахаа бүү мартаарай.

Буудаллах газар:

Хархираа бааз

Байршил: Улаанбаатараас 1230 км зайд, Улаангом сумаас 28 км-т оршино.

Хэцүү хад жуулчны бааз

Фэйсбүүк хуудас 

Онцын тасархай жуулчны бааз

Увс аймгийн Түргэн суманд Алтай, Соёоны нурууны үргэлжлэл мөнх цаст хархираа, Түргэний уулсад буюу Улаангом хотоос 100 км-т байрлана. Мобикомын станц, цэвэр усны гүний худаг, саун, душ, боловсон бие засах газар, спортын талбай, төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон.

Фэйсбүүк холбоос

Оршин тогтнохуй жуулчны бааз

Увс аймгийн Улаангом хотоос хойш 100 км-т, Увс аймаг Баян-Өлгий аймгийн хооронд жуулчдын гол дамжин өнгөрөх маршрутын дагуу Үүрэг нуураас баруун зүгт 20 км-т Хархираа, Түргэний уулсын байгалийн үзэсгэлэнт газар байрладаг.

Уг жуулчны баазаас Цагааншувуут уул, үзэсгэлэнт Үүрэг нуур, Тувагийн нутагт байдаг Мөнгөн тайга гэх мөнх цаст уул, хээр тал, Хархираа уулын оргилууд, ой тайга, Түргэний түргэн урсгалт голын алсаас тольдох боломжтой.

Увс нуур жуулчны бааз

Улаангом хотоос зүүн тийш 28 км зайд Увс нуурын баруун хөвөөнд байрлана.

Фэйсбүүх холбоос

Үзэх газар:

200 сая жилийн настай Увс нуур

Увс нуурын дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур буюу нийт 3,350  га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км юм. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Мөн 200 сая жилийн настай гэж эрдэмтэд тогтоожээ. 

Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана. Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм.

2. Алтан элсний дархан цаазат газар

Алс холоос алтран шаргалтах гэдэг утгаар нь "Алтан элс" гэж нэрийдэх болжээ.

Энэ их элсний урт нь 180 гаруй км, өргөн нь 50 гаруй км. Нийтдээ 177,5 мянган га газар нутгийг эзлэн оршдог. Энэ их элсэн дунд элсэн манхан дороос “Урт булаг” хэмээх голын эх ундран гарах нь тун чиг сонирхолтой.

3. Хяргас нуур-Хэцүү хад

Та хэн нэгэн аялагчийн зургаас нуурын эрэгт үлгэрийн мэт үзэсгэлэнтэй цав цагаан хадны зургийг харж байсан биз ээ. Энэ бол эх орноороо аялж буй аялагчдын заавал үзэх газруудын нэг болох Хяргас нуурын зүүн өмнөд эргийн "Хэцүү хад" юм.

Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам, хэрчилт ихтэй. 

Нуурын усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр, өвөрмөц тогтоцтой хадан цохионуудтай, нуурын уснаас цухуйж харагдах зарим хэсэг нь цав цагаан үзэсгэлэнт шүрэн арал мэт харагддаг. Нуур хүчтэй давлагаалах үед хадан цохионуудад өндөр давлагаа үүсэх нь нэн сүртэй.

Цохионы оройд шувууд үүрээ зассан байдаг тул шувуудын амьдралыг ажих боломжтой. Нуурын ус нь тув тунгалаг тул дотор нь сэлэх загас, жараахай маш тод харагддаг.

4. Ханхөхий уулс

Улаангомоос 270 км-ийн зайд алслагдсан Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад чухал ач холбогдолтой газар. 

Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөрт байдаг.

5. Гоожуурын хүрхрээ

Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино. Гоожуурын хүрхрээ 17 м өндрөөс унана. Мөнх цаст сүрлэг хад уулст улаан номд орсон нэн ховор амьтан элбэг.

6. Дэлхийн оддыг шүргэсэн Дэглийн цагаан уул

Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь д.т.д 4,096 м өндөр. Түргэний уулс нь Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш хавцлын боомт хүртэлх 145,1 мянган га талбайг хамарна.

7.Чандмань уулын дурсгал

Улаангомынх хэмээн тодотгогдох Чандманы соёл бол Монгол, Төв Ази төдийгүй дэлхийн хэмжээний бие даасан цогцолбор соёлын нэг ажээ. Эл дурсгал нь дорнод Монголын дөрвөлжин булш, дундад Азийн Скифийн соёл иргэншлийн онцлогийг өөртөө агуулсан өвөрмөц дурсгал юм.

TAGS