• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    367   |  
0

Зуны дэлгэр цаг ирж, коронавирусийн улмаас гадаад аялал жуулчлал зогсолтод орсон энэ үед Монгол орноороо аялах маршрут судалж сууна уу?  

Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх дурсгал, нутаг нутгийн зан заншил, амьдрал ахуйг таньж мэдэхэд тань туслах зорилготой аяллын цуврал нийтлэлийг бид хүргэж байна.

Энэ удаагийн дугаараар замын хүн саатам Завхан нутгаар хэрхэн аялах нийтлэлийг хүргэе. Тус аймагт Монголын хамгийн хүйтэн өвөл болдог. Нэгдүгээр сарын дундаж температур -20-30 хэм ба Тосонцэнгэлд -53 хэм хүрч байсан удаатай бөгөөд тус аймгийн Тэс сумын нутагт өвөл -40 гаруй хэм хүйтрэх нь ч бий. 

Түүнчлэн Завхан бол Монгол орны хамгийн их элстэй аймаг. Нутаг дэвсгэрийнх нь баруун, баруун урд хэсгээр Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км үргэжилдэг. 

Тэгсэн атлаа хамгийн их усны нөөцтэй газар бөгөөд 200-гаад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нуур зэрэг усны эрчим хүчний нөөц арвин.

Аялах маршрут:

Төвийн буюу Отгонтэнгэрийн чиглэл: Энэ чиглэлд мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, хүйтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Улиастай сум дахь Манжийн амбаны Сангийн хотын туурь, Завхан нутгаас төрөн гарсан хутагт хувилгаадын Есөн цагаан суварга болон орон нутгийн музейг үзэх.

Говийн чиглэл: Энэ чиглэлд говийн унаган төрхөөрөө байгаа эмзэг онгон байгаль, байгалийн элдэв сонин тогтоц, тэмээний аж ахуйтай танилцах, загас агнуур, шувуу ажиглах, Яруугийн хүрээний туурь, хүн чулуун хөшөө зэрэг эртний түүх дурсгалын өвийг үзэх.

Хангайн чиглэл: Булнайн болон Тарвагатайн нурууны үзэсгэлэнт сайхан байгаль, гүн уст нуурууд, газрын хагарал, нүүдлийн шувууд, хийдийн балгас, халуун, хүйтэн рашаанд эмчилгээ сувилгаа хийлгэх (Зарт, Баянзүрх рашаан сувилал), завиар зугаалах, шувуу, амьтан ажиглах, спорт агнуур хийх орно.

Буудаллах газар:

Их Монгол бааз

УБ хотоос 980 км, Улиастай хотоос 13 км зайтай буюу Алдархаан сумын Баруун салааны эхэнд ой модны захад байрладаг.  

Фэйсбүүк хуудас

Отгон Буянт Хангай бааз

Завхан аймаг, Отгон сум, Отгонтэнгэр уулын бэлд, УБ хотоос 1100 км, Улиастай хотоос 178 км зайтай байрладаг.

Их тэнгэрийн хүрээ бааз

Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум, Улаагчны Хар нуурын урд эрэг, элсэн манхнаас 800м зайд байрладаг.

Тус бааз нь УБ хотоос 1020 км, Эрдэнэхайрхан сумаас 90 км, Сэнжит цохионоос 20 км зайтай.

Фэйсбүүк холбоос

Хар нуур бааз

Улаанбаатар хотоос 1103 км, аймгийн төвөөс 110 км зайд, хангай говь хосолсон үзэсгэлэнт Улаагчны хар нуурын урд хөвөөнд байрладаг

Фэйсбүүк холбоос 

Үзэх газар

Мөнх цаст Отгонтэнгэр хайрхан

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх VI-VIII зуунд Түргүүд тахидаг байсан. Түүнээс хойш 1,779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911 онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. 

Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4,021 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулс байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрханы өвөр Бадархундага нуур хүртэл 65 км байдаг байна.

Даян хайрхан

Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян гэсэн 2,500 метрийн өндөртэй 2 сүрлэг хайрхан бий. Даянгийн 2 талд хөх, Цагаан гэсэн 2 нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамянмядаг зэрэг эмийн ховор ургамалтай. 

Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь Тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулс алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.

Улаагчны хар нуур

Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, Аймгийн төвөөс 110 км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. 

Нуурын гүн нь 48м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль, Фельд гэсэн 2 төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд дтд-2,600м өргөгдсөн Их бага 2 Авгаш аралтай байдаг энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.

Бор хярын элсэн манхан

Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог. Элсэн манхны нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ.

Мухартын гол

Уг гол нь Эрдэнэ хайрхан Сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд дтд 450 м өндөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий цогцолборт газар.

Хүнгүйн гол

Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч айраг нуурт цутгадаг гол. Урт нь 200км, ай савын талбай нь 21,6 мянган км/кав. Усны жилийн дундаж зарцуулалт 2,1 м/сек, 3 м. Муразаевын тэмдэглэснээр энэ газарт цагт их хулсан шугуйтай байжээ. 

Уг гол нь эргийн дагуух хүнхээл, элсэн толгод, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдын тэжээгдмэл гол юм.

Тэнгэрийн уул гэгдэх Сэнжит цохио

Нутгийнхан Тэнгэрийн үүд хэмээн шүтэх Сэнжит цохио нь Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог. Далайн түвшинөөс дээш 2773 метрийн өндөрт өргөгдсөн байна.

Энэхүү сонин тогтоц бүхий цохио нь элсэн манхан бүхий уулын оройд 10 метрийн өндөр, 6-8 метрийн өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчмын үзэсгэлэнт газар элбэгтэй аж. Тэнгэрийн үүдийг зорих хэн бүхэн мосттой тээврийн хэрэгслээр гарч болох ба цааш давж 30 км яваад Улаагчны Хар нуурын үзэсгэлэнт газар луу орж үзэж болох юм.

Дэнхэл чулуу

Алсаас харвал яст мэлхийн толгой ч юм шиг. Ахиулж үзвэл аварга үлэг гүрвэлийн толгой лугаа харагдах өвөрмөц тогтоцтой хад нь Алдархаан сумаас 18 км, аймгийн төвөөс 18 км-т оршдог.

Нутгийнхан Дэнхэн чулуу хэмээн нэрийддэг байгалийн хачин өвөрмөц тогтоц бүхий боржин чулуун цохио хадыг мөн аялагчид үзэж сонирхож болох юм.

Цайз хэрмийн туурь

Завхан аймгийн Тэс сумын Дооно багын нутаг сумаас баруун хойш 5км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар, 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгал, цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй. Харуулын цамхаг ч болж байсан, уулын доод бэл хийдийн туурь, гэрийн буурь байдаг.

TAGS