• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    237   |  
0
 

Амарна гэдэг өдөржин унтахыг хэлэхгүй. Ажлаасаа түр холдож, орчиноо өөрчилж, шинэ содон зүйл турших нь жинхэнэ амралт болдог.

Гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд манай улсад олноор байгуулагдаж, түүнийгээ даган богино хугацааны аялалууд ч ихээр зохиогдох болжээ.

Мөнгө биш дурсамж үлддэг гэдэг. 

Тиймээс энэ амралтын өдрүүдээр дараах аялалуудаас сонгож аз жаргалын гормон ялгаруулахыг зөвлөж байна.

1. ШҮХРЭЭР БУУХ – АГААРЫН СПОРТ

 
 

Энэ амралтын өдөр та айдастайгаа нүүр тулбал ямар вэ?

Шинэ үеийн залуус экстрим спорт ихээр сонирхох болсны нэг нь шүхрээр буух. Шүхрээр буух нь тэсвэр, тэвчээр, эр зоригийн шалгуурыг шалгасан эрсдэлтэй спортын төрөлд багтдаг.

Монголд “МОНГОЛ ПАРАГЛАЙДИНГ КЛУБ” гэх ТББ параглайдингийн спортыг хөгжүүлэх үйлсэд томоохон амбицтай үлгэр дуурайлал үзүүлэн 2014 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Байршлын хувьд:

  • Яармаг, Богд хан уулын, Арцатын ам
  • Нүхтийн ам
  • Цонжин болдог
  • Баянзүрх уул гэсэн газруудад нислэг үйлддэг.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд гадаад ,дотоодын 2000 орчим хүн тандем нислэгээр нисэж, 29 хүнийг параглайдингийн анхан шатны сургалтанд хамруулснаас хот, улсын аварга төдийгүй Азийн наадам, тив дэлхийн аварга, цомын тэмцээнүүдэд цэгт онож буух болон кросс кантри буюу холын зайн уралдааний төрлүүдээр улсаа төлөөлөн амжилттай оролцсон шилдэг нисэгчид, шүүгчид тус клубээс төрөн гарчээ.

Та ч бас тэдний нэг болохыг үгүйсгэхгүй. Нэг удаагийн айдсаа давсан оролдлого тань насан туршийн хобби болох ч юм билүү.

2. КАЯАК ЗАВЬТАЙ АЯЛАЛ

 
 

Найз нөхөд, гэр бүл, албан байгууллага хамт олон зэрэг адал явдалд дуртай аяллаар явах дуртай хүн бүрт тохирох аялал.

Тус аяллын давуу тал:

  • Хямд зардлаар хөгжилтэй үр бүтээлтэй аялна
  • Цэвэрт агаарт гарангаа стресс, бухимдлаа тайлах боломж
  • Найз нөхөд танилын хүрээгээ тэлэх
  • Зуны цагийг үр бүтээлтэй байгальд ойр өнгөрүүлэх боломж

Хувьдаа машингүй хэрнээ ойрхон найз нөхдөөрөө аялалд гарахыг хүсдэг хүмүүст адал явдал, дурсамжийг үлдээхэд хамгийн тохирсон аялал.

Аяллын тусгай хөтөлбөртэй тул өдрийн турш таныг уйдаахгүй.

Байршлийн хувьд Цонжин болдог-оос холгүйхэн байрладаг.

3. ПЕРСЕЙ ЗҮГИЙН СОЛИРЫН БОРОО ҮЗЭХ АЯЛАЛ

 
 

Солирын бороо гэж юу вэ?

Яагаад тэнгэрт ийм их гэрэл гарч, зүгээр байсан одод харвадаг юм бол?

Сүүлт од явж өнгөрсөн зам дагуу хоосон орон зайн хуйлралт үүсч, түүнд татагдсан олон сая том, жижиг огторгуйн биетүүд цугларан бөөгнөрч үүлэнцэр үүсгэдэг. Үүнийг солирын урсгал хэмээх бөгөөд жил бүр манай дэлхий өөрийнхөө тойрог замаар эргэх үеэр тэдэнтэй ойртож,  дэлхийн татах хүчинд автагдсан солирууд атмосферт орж ирэн шатаж, солир буюу галт бөмбөлөг болон унаж ирдэг ажээ. Тэдний ихэнх нь замдаа шатаж дуусч замхардаг бол том хэмжээтэй солирууд шатаж дуусалгүйгээр дэлхий дээр унасан байдаг.

Энэ үзэгдэл нь ер бусын гайхалтай харагддаг билээ. Харваж буй одонд хүслээ шивнэвэл биелдэг гэж хүмүүс үздэг.

Та ч бас өөрийн хүсэл, мөрөөдлөө шивнэн, байгалийн гайхалтай үзэгдлийг нүдээр үзэхийг хүсвэл тус аялалд гарахыг санал болгож байна.

Дашрамд дурдахад Join.me аяллын компани маргааш буюу 2020.08.14-ны өдөр тус аялалд гарах гэж байгаа юм байна. Төв аймгийн Эрдэнэ сумд байрлах 13р зуун цогцолборт зохион байгуулагдах бөгөөд аяллаар солир харахаас гадна:

  • 13-р зууны үзвэрүүд
  • Отог тойрон аялах
  • Морин үзүүлбэр
  • Hум сум харвах зэрэг үйл ажиллагаанууд зохиогдох аж.

Уг өдрийн "Персей зүгийн солирын бороо" хамгийн ихдээ цагт 60 хүртэл солир ажиглагдах гэнэ.

4. МОРИН АЯЛАЛ

 
 

Амралтын өдрийг найз нөхөд, гэр бүлээрээ Монгол ахуйтайгаа танилцан зөв өнгөрөөхийг хүсвэл морин аяллыг сонгоорой.

Монгол хүн байна даа. Морио унаж хийморь, сүлдээ сэргээх хэрэгтэй шүү дээ.

Цонжин болдог "Хөх морьт" адуу морь уналгын төвд морь унах арга ухаан, танин мэдэхүйн мэдээлэл, морь унах аюулгүйн зөвлөгөө авах, нум сум харвах, шагай наадгай тоглох гээд таныг уйдаах завгүй нэг өдрийг өнгөрөөх хөтөлбөрүүд өдөр бүр зохиогддог.

Зун дуусахаас өмнө амжиж очоорой.

5. НИСЛЭГ

 
 

Шинэхэн хосуудад тус аяллыг санал болгомоор байна.

"Fifty Shades of Grey" киноны гол дүрийн залууд байдаг шиг том хувийн онгоц биш ч орчин тойрон бүхэлдээ харагдах шилэн хаалгатай жижиг онгоцоор байгалийн сайхныг мэдрүүлэх болно.

Хайртай хүндээ романтик, мэдрэмжтэй гэдгээ харуулах боломж төдийгүй зуны өнгөлөг байгалийг тольдуулан хөх тэнгэрт хайраа илчлээрэй.

Нислэгийн бааз Цонжин болдог-т байрлах бөгөөд 10-60 минут хүртэлх хугацаагаар нисэх боломжтой юм.

6. ХАНАН ХАДНЫ АВИРАЛТ

 
 

25 метрийн өндөрт бүх биеийн булчингаа ажиллуулж, зүрхний хэмнэл, цусны эргэлтээ сайжруулан орон зайг барагцаалах мэдрэмжээ хөгжүүлэхийг хүсвэл ханан хадны авиралтыг сонгоорой.

Энэ спорт нь мөн л экстрим төрөлд багтах бөгөөд өндөрт авирснаар өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах итгэл үнэмшил нэмэгддэг байна.

7. АГААРЫН ЗАМ БУЮУ ZIPLINE

 
 

420 метр газар агаарын замыг туулснаар хамгийн хямдаар нисэх мэт мэдрэмжийг авч чадна. 

Өндрийн айдастай хүмүүс тус замаар явснаар өндрийн айдас, огцом буултын айдсууд дарагдаж стресс тайлагдахад тустай юм.

8. ХӨДӨЛГӨӨНТ ГҮҮР

 
 

Газраас 30 метрийн өндөрт байрлах 120 метр үргэлжлэх Монголын хамгийн анхны хөдөлгөөнт дүүжин гүүр.

Мөн л өндрийн айдсаа даван туулахыг хүссэн хүн бүр явбал тохиромжтой.

Дашрамд дурдахад ханан хадны авиралт, агаарын зам буюу zipline болон хөдөлгөөнт гүүр зэрэг нь бүгд Тэрэлжид байрлах тул нэг амралтын өдөрт бүгдийг нь туршиж үзэх боломжтой юм.

Урин дулаан цаг улиран одохоос өмнө амжиж гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ нандин дурсамжийг бүтээгээрэй.

TAGS