A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 301 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 301 | |
|
Гэрээсээ 350 мянган төгрөгтэй гарч 2 жил 6 сарын хугацаанд зүүн өмнөд Азийн 14 орноор ажиллангаа аялсан Ө.Пүрэврагчаа аялагчдад дараах аппуудыг санал болгож байна. Олон сайтыг харьцуулж байж захиалбал илүү хямд нислэг, буудал олох боломжтой. Мөн хэрхэн хамгийн хямд нислэг захиалах аргуудыг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.
Сайт, буудал хоёрын хооронд хийсэн гэрээний дагуу агода компани өрөөний төлбөрийн 20 хувийг тус компани авдаг ч ихэнхи тохиолдолд 10 хувийг нь үйлчлүүлэгчдэд урамшуулал болгож өгдөг тул ихэнхи сайтаас хямд. Утасны апп нь ч ойлгоход амар. Энэ сайтаас буудал, хостел, нислэг гээд бүгдийн нэг дор захиалж болно.
2.Traveloka.com
Тайланд, Малайз, Индонез, Лаос улсад түгээмэл ашиглагддаг сайт. Ялангуяа нислэг захиалах үед кредит картандаа мөнгөгүй, бэлэн мөнгөтэй явж байгааа үед энэ сайт их тохиромжтой. Нислэг юмуу буудлаа захиалахад урьчилан төлөх шаардлагатай үед кредит картаар эсвэл 7-eleven-д бэлэн мөнгөөр төлөх боломжтой. Сайтаас захиалгын бар код ирэхэд, кодыг дурын 7-eleven дээр авч очоод захиалгын төлбөрөө бэлэн мөнгөөр төлөх боломжтой. Заримдаа өөр сайтуудад байхгүй шинэ буудал, хостелууд энэ сайтад байршсан байдаг.
3.Booking.com
Картандаа мөнгөгүй үедээ энэ сайтыг түлхүү ашиглаж болно. Сайтад байршсан буудлуудын ихэнхи нь захиалга хийх үед карт шаардлагагүй, буудалдаа очоод бэлэн мөнгөөр төлөх боломжтой байдгаараа давуу талтай. Үнийн хувьд Agoda.com-с бага зэрэг үнэтэй. Гэхдээ хамгийн түгээмэл, сонголт ихтэй сайт.
4.Hostelworld.com
Хэдэн жилийн өмнө хостел захиалах хамгийн түгээмэл сайтуудын нэг байсан ч одоо ихэнхи захиалга нь өөр сайтуудаас ирдэг.
Airbnb
Олуулаа аялж буй тохиолдолд буудлаас илүү хямд хэрнээ тухтай байранд байх боломжийг энэ сайт олгодог. Мөн хостел, буудлууд ч өөрсдийн өрөөгөө энэ сайтад байршуулсан байх нь элбэг. Үнийн хувьд, тухайн өрөөний үнэ дээр, татвар, цэвэрлэгээ мөн сайтын үнэ хөлс нэмэгддэг тул үл ялиг үнэтэй байдаг.
Сtrip.com
Ялангуяа Хятад улсад аялж яваа хүмүүст хэрэгтэй апп. Мөн орон нутгийн болон олон улсын галт тэрэг, нислэг ч захиалах боломжтой. Харин үнийн хувьд галт тэрэг захиалах үед 20 юань, нислэг 50 юаныг захиалгын хөлсөнд нэмэлтээр төлдөг.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|