A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 117 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 117 | |
|
Лондон хотын аялал жуулчлалын яамны мэдээлснээр жил бүр 30 сая гаруй жуулчинтус манант хотыг зорьдог байна.
Buckingham-ын ордон, Лондонгийн цамхаг, Tower гүүр, Warner Brothers-ийн Harry Potter-ийн студи, Big Ben цамхаг, дэлхийн хамгийн өндөр алсыг харагч London Eye, Шекспирийн театрыг үзэхээр энх цагт сая сая бээрийн чанадаас түм түм жуулчин бүчдэг үзэсгэлэнт Лондон хотоор цахимаар аялаарай.
Урлаг, түүх, соёл, цайгаараа алдартай эртний хүчирхэг гүрний нийслэл танд гайхалтай мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй.
Британийн музей
Хадны бичиг, египетийн муммигээр Британийн музей нь хөл хорионы үед хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн хоёр сая жилийн мөрөөр таныг үнэгүй аялах боломжийг бүрдүүлжээ.
Тус музей “амьд ба амь үрэгдсэн”, “хүн чадал болон ялгаатай байдал”, “худалдаа ба мөргөлдөөн" зэрэг ялгаатай сэдвийн хүрээнд тив бүрийн цаг хугацааны түүхийг өгүүлэх виртуал сан хөмрөгөө баяжуулсан байна.
Энд дарна уу.
Tower bridge-ээр завины аялалд гараарай
1886-1894 оны хооронд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор баригдсан хэдий ч өдгөө жуулчдын нүд хужирлах од газруудын нэг болсон юм. Шилэн хана бүхий энэ гүүрэн дээрээс зорчигчид хоёр давхар улаан автобус, голоор өөдөө сөргөө аялах усан онгоц зэрэг хотын үзэмжит бүхнийг бүхэлд нь тольдох боломжтой.
Google Arts and Culture-ийн тусламжтай та энэ үзэсгэлэнт гүүрэн дээгүүр завин аялал хийгээрэй.
Энд дарна уу.
Нутгийнхны ахуйтай танилцах
Аяллын хөтөч Katie Wignall өөрийн үүсгэсэн Look Up london платформоороо Лондон хотыг зорих хүсэлтэй хэрэглэгчдэд зориулж даваа, лхагва, баасан гараг бүр виртуал аялал хийх тус хотын амьдрал ахуйтай танилцах боломж олгож эхэлжээ. Тус сайтыг үүсгэсэн Katie Wignall өөрийн бичсэн бичлэг, баримтат кино, Google Street View зэргийн тусламжтай 20 гаруй минутын бичлэг бэлтгэж эхэлжээ.
Энд дарж виртуалаар аялаарай.
Тэнгэрээс Лондор руу газардаарай
Visit London веб сайт Лондон хотыг бүхэлд нь тольдох виртуал газрын зураг юм. Энэ аялал дэлхийн хамгийн том алсыг харагч болох London Eye-ийн орой дээрээс эхэлнэ гээд бод доо, догь байгаа биз. Эндээс та сонгосон газар луугаа буулт хийх боломжтой. Тухайлбал Биг Бен цамхаг, Вестминстерийн ордон руу газардан Лондон хотын гайхамшгийг нээж олоорой.
Энд дарна уу.
Лондонгийн амьтны хүрээлэн
Лондонгийн амьтан судлалын хүрээлэнгийн зүгээс youtube сувгаараа дамжуулан амьтанд хайртай, сониуч хүмүүст зориулан ховор амьтдын бичлэгийг нийтэлж эхэлжээ.
Бөмбөгөөр тоглох өхөөрдөм хирсний зулзага, геүг, анааш зэрэг ховор амьтадтай танилцаарай.
Энд дарж виртуал аялал хийнэ үү.
Рэгбигийн 82 мянган фэний нэг болоорой
Twickenham рэгбигийн стадионий 360 өнцгийн хэмжээст газрын зураг нь Английн алдарт спортуудын нэг Рэгбигийн тоглолтыг газар дээрээс нь үзэж буй мэт л бодит мэдрэмж төрүүлнэ.
Энд дарна уу.
Урлагт хайртай нэгэн бол Courtauld-ын галлерейг зорихоо бүү мартаарай
2018 оны сэргээн засалтын үеэр хаагдсан урлагийн энэ институт нь дэлхийн хамгийн алдартай уран зургуудад зүй ёсоор тооцогдох Ван Гогийн өөрийнх нь хөрөг болох “Гэмтсэн чихтэй хөрөг” (1889 он), Эдуард Манегийн “A Bar at the Folies-Bergère”зэрэг 530 гаруй алдарт уран зургийн галерейн үзмэрийг гэрээсээ виртуалаар үзэх боломжтой.
Энд дарна уу.
Buckingham ордныг зорчихгүйгээр Лондон хотоор аялсанд тооцогдохгүй
Английн хатан хааны албан ёсны сууц болох сүр жавхлант Buckingham Palace-аар виртуал аялал хийж, тансаг өрөөнүүд, цэцэрлэгт хүрээлэн, алдарт урлагийн бүтээлүүдийг үзэхгүйгээр Лондон хотоор аялсан гэвэл алдас болно.
Энд дарна уу.
Лондонгийн дуурийн театрын шууд дамжуулалтыг бүү алдаарай
The Royal Opera House буюу Лондонгийн дуурийн театр нь хөл хорионы үеэр facebook болон youtube хуудсуудаараа дамжуулан шууд дамжуулалтаар тоглолтоо үнэгүй хүргэж эхэлжээ. "The Metamorphosis" зэргийн балетын тоглолт, "Acis and Galatea" зэрэг дуурь дөрөвдүгээр сарын турш шуудаар хүрэх юм байна.
Лондонгийн цамхгаар аялаарай
Темза буюу Thames голын хойд хэсэг байрлах Лондонгийн цамхаг 900 жилийн настай бөгөөд нь язгууртны титэм хадгалах газар, нэр хүндтэй, төрийн түшээ эрхмүүдийг хорих шорон болгон ашиглаж байсан тус цамхаг өдгөө жуулчдын хамгийн их очдог газрын нэгт тооцогддог.
Харин энэ завшаанаар та виртуал хөтчөөр түүх тайлбарлуулан цамхгаар аялах боломж бүрджээ.
Энд дарна уу.
Downing Street-ээр аялах
Их Британийн засгийн газрын мэдэгдснээр 1735-оноос хойш Британийн ерөнхий сайд энд амьдарч иржээ. Байршил болон ашиглалтын зориулалт нь АНУ-ын цагаан ордонтой ижил юм.
Google Arts and Culture–ийн тусламжтай та сонгогдсон өрөөнүүдээр аялах боломжтой.
Тухайлбал, Margaret Thatcher-ийн ажлын өрөө болгон ашиглагдаж байсан Thatcher-ийн тэнхим, ерөнхий сайдын долоо хоног бүрийн уулзалтаа зохион байгуулдаг хурлын тэнхим, үе үеийн ерөнхий сайдуудын хөрөг зураг бүхий Staircase тэнхимээр зочлоорой.
Энд дарна уу.
Байгалийн түүхийн музейн 80 сая гаруй үзмэрийг үзээрэй
Үлэг гүрвэлээс эхлэн эртний Английн эрвээхийн төрөл зүйл зэрэг байгалийн хувьслыг харуулах баялаг сан хөмрөгөн дунд уусах боломжийг бүү алдаарай.
Виртуал аялал хийхийг хүсвэл энд дарна уу.
Аяллаа Шекспирийн бөмбөрцөгөн театраар өндөрлөөрэй
Дэлхийд танигдсан, урлаг соёлын охь болсон бүтээлийн баялаг сан хөмрөгтэй Лондон хотын буюу Тамзе голын эрэгт байрлах энэ театрыг Лондонд зорьсон хүн болгон үзэхгүйгээр буцдаггүй.
Тэгвэд хөл хорионд байгаа үзэгчдэд зориулан тус музей үзмэрээ үнэгүй цацаж эхэлжээ. Нэг контент үзэх үйлчилгээ нь 5,99 фунт буюу 6,91 ам.доллар байдаг бол дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн үнэгүй болгожээ.
Энд дарна уу.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|