• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    117   |  
0

Дэлхий даяар хөл хорио цуцлагдаж, бүх зүйл хэвэндээ орох өдөр  бүх хувцсаа цүнхэлж аваад шууд аялалд гарна. Гэртээ үзэсгэлэнт газруудын бичлэг үзэж, очихыг хүсч суусан мөрөөдөл минь биеллээ олох болно.

Мөрөөдлийн аяллын төлөвлөгөө гаргаж, явах газраа сонгохоор хэдэн өдрийн турш цахим орчинд багагүй цагийг өнгөрөөсний эцэст дараах 7 газрыг сонгосон юм.

Эдгээр газрууд энэ дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнт байгальтай, бас адал явдлаар дүүрэн…

Явах газраа мэдэх үед аялал илүү хөгжилтэй байдаг.

Та ч бас энэ амьдралдаа заавал тус долоон газарруу аялах хэрэгтэй.

Ганц олдох амьдралд дуртай зүйлээ хийж, аялахыг хүссэн газраа очиж үл мартагдах дурсамжийг бүтээгээрэй.

1. МАЛДИВ

 
 

Малдив нь Энэтхэгийн далайд орших 1,192 том арал, 26 шүрэн арлаас бүрдсэн үзэсгэлэнт газар юм. 200 арал дээр нь нутгийн иргэд оршин суудаг бол, 154 дээр нь жуулчны бааз байрладаг.

Нар жаргах үеийн тэнгэрийн хаяа, тогтуухан долгиолох далайн хөвөө нь үлгэрийн юм шиг.

Бал сараа халуухан өнгөрүүлэхээр зорьж буй шинэхэн хосуудад хамгийн тохирох газар мэт санагдсан.

Малдив ямар ч үед миний аяллын жагсаалтын хамгийн эхэнд байрлах болно.

2. ЕГИПЕТ

 
 

Египет бол ер бусын, оньсого мэт хот. Асар их түүхтэй энэ газар хэний ч сонирхлыг татах нь гарцаагүй.

Тус хот эртний улсуудын нэгд тооцогддог. Дэлхийн хамгийн эртний дурсгалт газрууд, хөшөө дурсгал, соёлын их өвийг шингээсэн энэ газар адал явдал өрнөж, аяллын турш сэтгэл догдлол дээд цэгтээ хүрнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. 

Тус хотод сард дор хаяж 2 удаа шинэ нээлт хийгддэг. Өнөөгийн байдлаар түүхийнхээ ердөө 30 хувийг л дэлгэсэн гэдэг. Тиймээс түүх сонирхдог, адал явдал хайх дуртай хүний заавал зорих газар мөн юм.

Жуулчдын хамгийн ихээр сонирхдог газрууд

-Valley of the Kings: Тус сүмээс 63 хааны булш олдсон гэдэг. Гэвч алдартай түүх дагуулсан нэгэн булш одоог хүртэл олдоогүй байгаа юм.

-Karnak Temple: Египетийн хамгийн том сүм бөгөөд дэлхийд хоёрдугаарт багтдаг байна.

-Saqqara: Тус газрыг үзэхийн тулд 4 фут таазтай 100 футын хонгилоор мөлхөх хэрэг гарах бөгөөд пирамидын төв хүртэл үргэлжилнэ.

-Abu Simbel: Энэ сүмийг зөвхөн нэг чулууг сийлж босгосон гэвэл та итгэх үү?

3. КАППАДОК,ТУРК

 
 

Би хайртай хүнтэйгээ хийх анхны болзоондоо халуун агаарын бөмбөлгөөр явахыг үргэлж нууцаар мөрөөддөг байсан. Хэрэв би энд сүй тавихаар болбол үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байх болно.

Каппадокийн үзэсгэлэнг мэдрэхийн тулд та эртэч байх хэрэгтэй бөгөөд нар мандахаас өмнө босоорой. Тэр үед тэнгэрт гарч буй олон зуун халуун агаарын бөмбөлгүүдийг харах нь үлгэрийн мэт л төсөөлөгдөж байна.

4. ОМАН

 
 

Оман бол нууцлаг улс. Арабын нэгдсэн Эмират улстай хиллэдэг бөгөөд Дубай-с онгоцоор нисэхэд ердөө нэг цагийн зайтай Оман нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд Оманы аялал жуулчлал нэмэгдэж байгаа ч үл мэдэгдэх газар  хэвээр байна. Тус улсыг газрын зураг дээрээс олох амаргүй юм.

Мөн түүнчлэн Оман нь дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэгд тооцогддог тул тав тухтай аялах боломжтой хэрэг.

Маргад эрдэнийн уснаас эхлээд гүн хавцал, эцэс төгсгөлгүй үргэлжлэх улбар шар элсэн манхан, түүхэн тосгон, гайхалтай уулын оргил гээд уран зураг шиг л харагддаг.

5. БАЛИ

 
 

Хүүхэд байхаасаа очиж үзэхийг мөрөөддөг байсан газар минь. Амьдралынхаа хамгийн анхны аялалд гарах гэж буй хүмүүс юун түрүүн зочилох газар мэт санагддаг.

Зарим хүмүүс хайрын арал гэж нэрлэх нь ч бий. Тэр нь ч үнэн бөгөөд үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй дурлалт хосуудын хайрын гэрч болох газар.

Балид очоод заавал үзэх газрууд

Kuta/ Seminyak: Хотын хамгийн их ачаалалтай газар. Учир нь дэлгүүр, зоогийн газар, цэнгээний газар бүгд энд төвлөрсөн байдаг.

Canggu: Canggu бол ариун дагшин газар. Хотын хамгийн амттай цагаан хоолны газар, кафе энд байрладаг.

Ubud: Мөрөөдлийн иогийн газар. Хамгийн тайван амгалан жуулчны газруудаас бүрдэх энэ газар иогаар хичээлэдэг хүмүүст хамгийн тохиромжтой. Мөн сармагчингийн ширэнгэн ой, дүүжин гүүр савлуурууд энд бий.

The Gilis: Байгалийн сайхныг мэдэрч, тайван амрахыг хүсвэл тус газарт хоноглох хэрэгтэй.

6. НАМИБИ

 
 

Намиби бол дэлхийн хамгийн том хамгаалалттай газар нутгийн нэг болох Etosha National Park-аар алдартай. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх элсэн манхантай, далай зэрэгцэн оршино. Мөн түүнчлэн ширэнгэн ой ч энд би.

Амралтын газрын бассейнын хажууд бар, ирвэс хэвтэж байна гээд төсөөл дөө. Сонирхолтой хир нь айдас хүрмээр байгаа биз.

7. ТАИТИ

 
 

Нийт 118 арлаас бүрдэх энэ газар дэлхийн алдартай Bora Bora болон Moorea арлууд оршдог.

Moorea нь загас, хар акул, яст мэлхий гэх мэт усны амьтдаар дүүрэн байдаг. Эдгээр амьтадтай хамт усанд сэлж, тоглоно гэдэг яг л лусын дагина болсон мэт мэдрэмж төрүүлэх байх.

Эх сурвалж: lisahomsy

TAGS