• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0

Европын соёл, аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор орон нутгийн аялал жуулчлалын компаниудтай хамтран ажилладаг European Best Destinations (EBD) нь улс орнууд хилийн хоригоо сулруулж байгаатай холбогдуулан Ковид-19 халдварын тархалт хамгийн багатай 15 газрыг нэрлэлээ. Ингэхдээ эрүүл ахуйн нөхцөл, хорио цээрийн дэглэм мөрдөгдөж буй байдал, эмнэлгийн орны хүрэлцээ зэрэг үзүүлэлтийг харгалзан авч үзжээ.

Хэдэн сарын турш зогсонги байдалд ороод байсан аялал жуулчлалын салбар аялагч болон жуулчдаа хүлээн авахаар зэхэж байна. Ялангуяа Шенгений орнууд хямдралтай тийз захиалга, зочид буудал санал болгож буй аж. Европт вирусийн халдварын тархалтаараа дээгүүр орж байсан Итали улс ч зургадугаар сарын эхээр хилээ нээсэн байна. Ингээд тэдний санал болгож буй 15 газрыг танилцуулъя.

 
 

1. Грекийн Корфу арал

Халдварын тохиолдол: 2,997

Эртний сүм, уулархаг, цэнгэг усаараа алдартай энэхүү арал нь 1864 онд Грекийн харьяанд орохоос өмнө Венец, Франц, Их Британийн захиргаанд байсан юм.

Грек улс зургадугаар сарын 15-наас эхлэн жуулчид хүлээж авах юм. АНУ зэрэг өндөр эрсдэлтэй орнуудаас ирж байгаа жуулчдыг долоодугаар сарын нэгэн хүртэл тусгаарлах, шинжилгээ өгөх зэрэг арга хэмжээ авна гэжээ.

 
 

2. Грекийн Превеза арал

Усан онгоцны боомтоороо алдартай уг гарал Амбракийн булангийн эхэнд байрладаг аж.

Грек улс нь Европтоо халдварын хамгийн бага тохиолдол бүртгэгдсэн газар. Харин аяллын зардлаа хямдруулахын тулд бүх төрлийн тээврийн хэрэгслийн татварыг 24%-өөс 13% болгож түр хугацаанд бууруулжээ. 

 
 

3. Австрийн нийслэл Вена

Халдварын тохиолдол: 16,968

Кофе уунгаа Моцарт, Бетховен сонсох дуртай хүмүүсийн заавал очих газар.

EBD-ээс мэдээлснээр Австри нь бусад Европийн улсуудаас халдварын тоогоороо арав дахин бага юм. Зургадугаар сарын 4-нд Италиас бусад хөрш зэргэлдээ орнуудад хилээ нээжээ. 

 
 

4. Гүржийн нийслэл Тбилис

Халдварын тохиолдол: 810

Дундад зууны үеийн өвөрмөц архитектур шингэсэн газар юм. Долоодугаар сарын нэгнээс хилээ нээж олон улсын жуулчдыг хүлээн авна.

 
 

5. Гүрж улсын Батуми хот  

Батумигаас Туркын нуруудыг харах боломжтой.

Хар тэнгистэй хиллэсэн уг газар Европын улсуудаас нэг хүнд ногдох эмнэлгийн ороороо хамгийн дээгүүрт бичигддэг.

 
 

6. Мальта улсын нийслэл Валлетта

Халдварын тохиолдол: 630

XVI дугаар зуунд байгуулагдсан уг газар Европын соёлын өлгий нутаг билээ. Сицили болон Хойд Африкийн хооронд байрладаг тус улс долоодугаар сарын нэгнээс эхлэн арав гаруй улстай хилээ нээнэ.

 
 

7. Хорватын Кавтат хот

Халдварын тохиолдол: 2,247

Далайн эрэгт амарч аялахад тохиромжтой газруудын нэг. Европын холбооны гишүүн орнуудтай хилээ нээгээд байна.

 
 

8. Хорватын нийслэл Загреб

Зургадугаар сарын хоёрны байдлаар тус улсад 33,000 жуулчин байгаа талаар аялал жуулчлалын сайд Гари Каппели хэлжээ.

 
 

9. Португалийн Мадейра арал

Халдварын тохиолдол: 90

Субтропикийн уур амьсгалтай өнгө алагласан тосгонтой үзэсгэлэнт арал.

Португаль улс гуравдугаар сарын дундуур үйлчилгээний газруудаа нээж эхэлсэн бөгөөд Европт хилээ нээсэн анхны улс юм. Долоодугаар сарын нэгэнд хилээ нээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд коронавирусийн шинжилгээ үнэгүй хийх аж. 

 
 

10. Португалийн Азор арал

Халдварын тохиолдол: 146

Португалийн есөн том арлын нэг  

Та уг арлаар зочлохын тулд Ковид-19-ийн халдваргүй гэсэн шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Эх сурвалж: Insider

TAGS