• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    137   |  
0

Коронавирусын улмаас төлөвлөсөн хилийн чанад дахь аялал тань бүтэлгүйтсэн үү? Тэгвэл энэ цаг үеийг ашиглан олон жил ярьж буй “НАЙЗУУДЫН АЯЛАЛ”-аа дотооддоо биелүүлээрэй. Яг одоо гал хамуудаа дуудаад надтай хамт төлөвлөгөөгөө гаргая!

НЭГТ. МАРШРУТ ГАРГАХ

Хэзээ? Энэ жил Үндэсний  их баяр наадам долдугаар сарын 11-15-н хүртэл таван хоног үргэлжилж байгаа тул энэ хугацааг ашиглаарай. Эсвэл амралт, ажлаа зохицуулан таваас арван хоног л аялахад тохиромжтой болов уу.  

Хаашаа? Харин үүний дараа явах хугацаандаа тааруулан очих газраа шийдэх. Танд санал болгох Монголын үзэсгэлэнтэй газрууд: 

  • Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур
  • Архангай аймаг, Тариат сум
  • Өмнөговь аймаг, Элсэн манхан, Ёлын ам
  • Увс аймаг, Их нуруудын хотгор
  • Хэнтий аймаг, Хар зүрхний хөх нуур гэх мэтчилэн аялах газар олон. 

Аялахыг хүссэн газрынхаа талаар, очоод үзэж, хийж болох зүйлс, зам гэх мэтчилэн хугацаа гарган дэлгэрэнгүй судалгаа хийснээр бүх хүний сэтгэлд нийцэх ЭЦСИЙН ЗОГСООЛ маань гарч ирэх болно. 

Яаж? Очих газраас хамааран хувийн тэрэг, шугамын автобус, галт тэрэг эсвэл машин түрээсэлж болно. Замдаа хоноглож, олон газар үзэх үү, эсвэл нуурын эрэг дээр хурдхан очоод тайван амрах уу, зардал хэмнэж үүргэвчтэй аялах уу гэх мэт таны зорилго, боломжоос хамааран олон хувилбар байна. Хэрэв та хол замд машин барьж байгаагүй бол аль болох туршлагатай жолоочоос зөвлөгөө авахад илүүдэхгүй. АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГИЙН ЧУХАЛ.

Замдаа? Замдаа үзэж болох байгалийн үзэсгэлэнт газрууд болон хоноглох газрыг тооцоолох. Майхан уу, амралтын газар, бааз уу гэдгийг шийдэх. 

 

ХОЁРТ. ТӨЛӨВЛӨХ

Шатахуун: Машинаас хамааран 100км-д шаардлагатай литр шатахуун өөр өөр байдаг. Хоноглох газар хүртлэх км-г тооцоолон хэрэгцээт шатахууныг тооцож гаргах. Өнөөдрийн байдлаар нэг литр АИ-92 1,400₮, АИ-95 1,800₮ байна. Эрсдэлийг тооцоолон 30-40% илүү төсөвлөөрэй. Мөн замдаа хаана шатахуун түгээх станц байгааг сайтар судлах. Үүнээс гадна илүү дугуй, холбогч гэх мэт шаардлагатай зүйлийг бэлтгэнэ.

Хоол: Замдаа болон очих газраа гэж тус тусад нь тооцсоноор танд илүү хялбар байх болно. Өдрийн 3-н хоол хангалттай бөгөөд хурдан муудах хүнсийг аяллын эхэнд, хадгалалт удаан хүнсийг адунд хэсгээр, аяллын төгсгөлд нэмэлтээр шинэ хүнс авна гэж төлөвлөх. Хэрэв шорлогны мах зэргийг авч явахаар зэхэж байгаа бол эхний хоёр хоногтоо идэхийг зөвлөж байна. Мөн хордлого авах хүнснээс аль болох зайлс хийгээрэй. 

Уух зүйлс: Халуун сав авч яван, өглөө бүр буцалсан устай явах. Хэрэг болно шүү дээ. Мөн өөрсдийн усны савтай явснаар байгаль орчинд хог бага хаях болно. Ундаа болон шар айраг зэргийг хүйтнээр нь авч явахын тулд 4л хөлдсөн устай нэг саванд хийгээрэй. 

Аяллын хэрэгсэл:  Заавал авч явах зүйлсийн жагсаалтыг эндээс харна уу.

 

 

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Техникийн аюулгүй байдлыг сайтар хангах
  • Хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэх
  • Хэрэгцээт зүйлсийг давхар шалгаж, бэлтгэх
  • Байгаль орчноо хамгаалах, цэвэр байлгах!!!
  • Газан плитка-н газыг наранд байлгаж, нар шууд тусах хайрцагт байршуулж болохгүй
  • Машинд удаан орхисон савтай усыг ууж болохгүй
  • Ядарсан үедээ жолоо барихгүй байх, мэдэхгүй замаар хурдан давхихгүй байх
  • Гол, ус гатлахдаа сайн судлах, ойр хавьд хүн байвал асууж лавлах
TAGS