A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 131 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 131 | |
|
Зуны дэлгэр цаг ирж, коронавирусийн улмаас гадаад аялал жуулчлал зогсолтод орсон энэ үед Монгол орноороо аялах маршрут судалж суугаа танд зориулан эх орноороо аялах зөвлөгөө нийтлэлийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад бид онгон дагшин байгаль, тунгалаг нуураараараа байгалийн үзэсгэлэнг цогцлоосон Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймгийг онцолж байна.
Хөвсгөл аймгийн Мөрөн хот нь Улаанбаатар хотоос 671км зайд оршино. Аялагч та Хатгал, Ханх сумдад байрлах аялагчдын мэдээллийн төвөөс Хөвсгөл аймаг болон бусад байгалийн үзэсгэлэнт газруудын мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй аваарай.
Маршрут 1: Нийт 1000 км засмал замаар явна. Цөөн хоногоор эсвэл анхлан хөдөө замд гарч буй хүмүүст тохиромжтой.
Маршрут 2: Нийт 861 км зам аялахаас 560км засмал зам, 301км нь шороон зам байна. Олон хоногоор аажуу тайван яваа аялагчдад тохиромжтой.
Маршрут 3: Нийт 1007 км тул 10-аас дээш хоног аялж буй хүмүүст тохиромжтой. Аяллын замын 744км засмал зам, 259км шороон зам байх бөгөөд олон бусад аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар дайрна. Жишээ нь: Чулуутын хавцал, Тайхар чулуу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур гэх мэт. Та маршрутаа сайн судалж, бэлтгэлээ базаагаарай.
Автобусаар аялахад
Улаанбаатар хотоос Мөрөн хүртэл автобус – 36,000 төгрөг
Мөрөн хотоос Хатгал руу хүргэх бага оврын автобус – 10,000 төгрөг
Та суудлаар ЭНЭ холбоосоор захиалах боломжтой.
АМРАЛТЫН ГАЗРУУД
Хөвсгөлийн шилдэг амралтын газруудаас жагсаавал:
Дээрх амралтын газрууд нь хөтөч болон жолоочоор үйлчлэх, явган аялал, завьтай аялал, морин аялал, загасчлах зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг санал болгодог.
БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД
Мэдээж бидний зорьж очдог шалтгаан болох Хөвсгөл нуур. Дэлхийн цэнгэг усны 1 хувийг эзэлдэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай гэж үздэг. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршдог. Нийт 46 гол горхи Хөвсгөл нуурт цутгадаг бол Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгаж, нийт 1000 км-г туулан Байгал нуурт цутгадаг. Энэ жил Сүхбаатар онгоц коронавирусийн улмаас ажиллахгүй байгаа тул моторт завиар зугаалж Хүслийн хадыг олж харна.
Бэлтэс гол нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд оршдог бөгөөд Бошлой хадны ёроолд байдаг Дэлгэр мөрөнд цутгадаг байна. Хадархаг бөгөөд загас жараахай элбэгтэй нүд баясгам газар юм. Бошлой хаданд мөн мянган хонины агуй гэж буй бөгөөд уг дотроос Бэлтэс гол бүхлээрээ харагддаг, нар жаргах үеэр маш үзэсгэлэнтэй харагдана. Нутгийн иргэдээс зам асуухыг зөвлөж байна.
Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км юм. Нуурын ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм. Нууранд бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Бадамлянхуан нэг овогт байдаг ургамал бөгөөд Монгол оронд гурван газар ургадаг байна.
Цагаан-Үүр сумын төвөөс зүүн хойш 35 км зайтай Үүрийн голын баруун цутгаланд оршдог. “Ногоон нүдэн лам” романд гардаг Даян дээрхийн агуй дээрээс орчин тойрон маш үзэсгэлэнтэй харагддаг тул зураг авахад нэн тохиромжтой. Мөн номд дурдагдах Дээрхийн хийдийн тууриас 20 орчим км-т буй.
Хатгал тосгон буюу Алаг-Эрдэнэ сумны нутгаас морь унаж, Уран дөш хайрхан руу аялах боломжтой. “Эрт урьд Хөвсгөл далай байгаа энэ нутаг талтай, уултай хөндий байжээ.Тэнд таргийн таван үнээтэй, таван хар ямаатай эмгэн 3 хүүгийн хамт амьдардаг байж гэнэ. Эмгэн малаа усалж яваад худгийнхаа тагийг таглахаа мартжээ. Өглөө сэртэл хөндий тэр чигээрээ ус болсон байв. Усанд амьдрахад хэцүү тул худгийн тагийг тагла гэж эмгэн 3 хүүдээ хэлэв. Бага хүү нь нэг худгийн амыг таглах гэж 7 атга шороо авч хаяв. Хөвсгөл нуурын зүүн талд орших “Долоон уул” бий болов. Дунд хүү нь бас нэгэн худгийг таглах гэж хурц шовх оройтой “Уран дөш” уулын оройг тастан авчирч тагласнаар “Хадан хүй” арал үүсэв. Том хүү нь Баясгалант уулын оройг тастан авчирч үлдсэн худгийг таглав. Ингэж үзэсгэлэн төгөлдөр “Модон хүй” арал бүрдсэн байна”.
Хөвсгөлын их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэнэ. Та буудалласан буудал болон амралтын газраас цаатны нутагруу хэрхэн очих талаар лавлаарай. Цаатан иргэдийн аж төрж буй байдал, цаа буга зэрэг Монголын нэг сонирхолтой ёс заншлыг олж харах болно.
Улаан-Уул сумын нутаг Хорьдол Сарьдгийн нурууны нэг хэсэг. Улаан-Уул суманд байрладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг “Монголын заавал үзэх газар”-уудын нэгээр нэрлэж байжээ.
Улаан-Уул сумын нутагт орших жуулчдын сонирхлыг ихээр татсан үзэсгэлэнт тогтоцтой газар. Та Монгушийн хавцлыг үзэхдээ Мөнх Мөстийн голын дайраад гараарай. Мөн уг суманд та Ар босготын хавцал, Дэлгэрхаан уул, Тоомын даваа, Хорьдол сарьдаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг харах боломжтой.
Хэрэв та уг аяллаар шинэ зүйл туршиж үзэхийг хүсвэл морьтой аялал, дугуйн аялал, завьтай аялал болон загасчлахыг санал болгож байна.
Нэмэлт мэдээллийг Далай ээж аялал жуулчлалын лавлах сайтаас аваарай.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|