• Lead the way ...
         
27
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    39   |  
0

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлийн хэмжээ багассан хэдий ч цасны зузаан төв болон баруун аймгийн нутгийн хойд хэсгээр 5-9 см-ээр нэмэгдсэн байна.

Үүнээс  Увсын Малчин, Түргэн, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Шарын голд 20 см-ээс дээш цастай байна. 

Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэ, Булганы Тэшиг, Хангал, Сайхан, Хутаг-Өндөр, Өвөрхангайн Баянгол, Сант, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Түшиг, Зүүнбүрэн, Баянгол, Хушаат, Дархан-Уулын Орхон, Төвийн Жаргалант, Заамар, Цээл, Борнуур, Угтаалцайдам, Лүн, Өндөрширээт, Баянчандмань, Хэнтийн Мөрөн, Дорнодын Цагаан-Овоод 11-20 см цастай байгаа гэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ