Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Ирэх гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж эхлэх ба 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ төлөвлөж байгаа аж.
Зургаан эгнээ бүхий 32 км үргэлжлэх уг замын ажлын зураг дууссан ба газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байгаа гэнэ. Тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 40 хувиар буурах судалгаа гарсан байдаг.