• Lead the way ...
         
27
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 4)
75.00%
25.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    43   |  
0

Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр өргөн мэдүүлжээ. 

Хуулийн нэмэлт өөрчлөлтөд улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатай гэж үзсэн байна. Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох асуудал гарсаар байгааг мөн дурджээ. 

Мөн хурдан морь унадаг хүүхдийн эрх зүйн асуудлыг хөндөж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг анхаарах нь зүйтэй гээд, үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, улс, аймаг, сумын оны шилдэг унаач цол олгодог байхаар хуулийн дээрх хуулийн төсөлд тусгажээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ