A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |
|
Танд өөрийн бизнесээ эхлүүлэхийг хүсэвч хэтэрхий олон санаа таны толгойд эргэлдэж, хаанаас эхлэхээ мэдэхгүй төөрч байна уу? Хүн төрөлхийн бизнес эрхлэгч байдаггүй, харин сэтгэлгээтэй болж болно. Тэгвэл бизнес сэтгэлгээ гэж яг юуг хэлэх вэ?
Туйлын зөв шийдвэр, сонголтыг та шууд хийнэ гэж байхгүй, алдахгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй. Харин энтерпренёр сэтгэлгээ гэдэг бол ямар ч асуудалтай нүүр тулахад бэлэн, асуудал биш шийдэлд төвлөрдөг, бүхнийг чаддаг байх албагүй ч чаддаг хүнийг олох, тэднийг татах аргаа мэддэг, зорилгодоо тулгуурлаж шийдвэр гаргадаг, зөв гэж эхэлсэн ажлаа дуусгах тууштай чадварыг хэлдэг.
Өөрийн далбаагаа мандуулаад завь эсвэл хөлөг онгоцтойгоо аялалд гарсан л бол салхи шуурга, цас бороо таарсан ч эргэж буцалгүйгээр тухайн мөчид шийдвэрээ гаргаад л багтайгаа урагшилдаг шүү дээ. Товчхондоо бол яг л түүнтэй ижил. Хийнгээ суралцаж, суралцангаа хийх нь энтерпренёр хүний арга барил байдаг.
Тэгвэл сүүлийн 10 жилийн дотор коуч дасгалжуулалтын бизнесээр 2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй компанийг босгож чадсан Каролин Солдогийн зөвлөмжийг танд хүргэж байна. Энэ нь таныг амжилттай ажиллах замыг товчлоход туслах болно.
Тэрээр өөрийн коучийн бизнесийг эхлүүлэхийн өмнө энэ чиглэлийн олон бизнес моделийг судалсан. Тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ нь юу байна? Юугаараа онцгой байна? Хэрэглэгч харилцагчдаа юугаараа татаж бас хадгалж үлдэж байна? Маркетингийн ямар арга ашиглаж байна? Багаа яаж бүрдүүлсэн байна? Энэ бүхэнд тулгуурлаад өөрийнхөө бизнес моделийг боловсруулсан бөгөөд энэ нь байшинтай зүйрлэвэл гол тулгуур баганаа босгосонтой ижил юм.
Тэгвэл зөв хүмүүс гэж хэнийг хэлэх вэ? Мэдээж олон зүйлийг нь хардаг. Тэдний сэтгэлгээ ямар байна? Ямар боловсролтой вэ? Ажлын туршлага юу вэ? Одоогийн болон ирээдүйн зорилго нь юу вэ? Ямар чадвартай вэ? гэх мэт. Багийн гишүүн бүр мундаг байлаа гээд сайн баг болдоггүй. Зөв хүнээ сонгох арга бол тэдний хувь хүний амьдралын үнэт зүйлс, ирээдүйн алсын хараа нь юу вэ? гэдэгт эхлээд анхаарлаа хандуулдаг, харин ур чадвар бол дараагийн шалгуур үзүүлэлт. Үнэт зүйлс, алсын хараа нь ижил биш бол ямар ч чадвартай хүн байсан тохирохгүй гэсэн үг.
Энэ салбарын ирээдүйн чиг хандлага хаашаа явж байна? Тэнд бидний үүрэг оролцоо юу байх вэ? Энэ өөрчлөлтөнд юуг мэдэх шаардлагатай вэ? Бизнесийн хүрээгээ хэрхэн хязгаарлах вэ? Хэзээ гэхэд таны оролцоогүйгээр энэ бизнес ажилладаг болох вэ? Бизнесийн тэрхүү системийг хэрхэн ажиллуулах вэ?
Та ямар ч бизнес эхлүүлсэн бай хувь хүний нэр хүнд, үнэнч шударга, ажил хэрэгч байдал хамгийн чухал. Хамгийн эхний харилцагч зөвхөн танд итгэж худалдан авалт хийх болно. Том юм амласнаас илүүтэйгээр амласан жижиг зүйлдээ хүрдэг байх нь таны нэр хүндийг өргөх болно. Зарим тохиолдолд өөртөө хохирол хүлээгээд ч хамаагүй харилцагч үйлчлүүлэгчийг хохироохгүй байх нь хамгийн чухал. Та алдаа гаргахыг ч үгүйсгэхгүй, гэсэн ч гаргасан алдаандаа хариуцлага хүлээж чадвал тэр таны нэр хүндийг өсгөх болно.
Зарим нь хүмүүст өгөх үнэ цэнээ бодолгүйгээр зөвхөн өөрт ирэх орлого ашгаа тооцдог. Хэрэглэгчийн хувьд төлсөн мөнгөнөөсөө илүү үр ашиг хүртэхгүй бол тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг дахин худалдан авах хүсэл төрөхгүй.
Та хэчнээн сайн хичээсэн ч, танай бүтээгдэхүүн үйлчилгээ гологдолгүй байсан ч харилцагч нарын шүүмжилсэн өнгө ая байсаар л байх болно. Тэглээ гээд шантрах хэрэггүй, энэ бол та ажил хийж байгаагийн шинж. Харин ч хүмүүсийн гомдол санал, шүүмжлэл ирэхгүй бол ямар нэг процесс дээр бөглөрөл үүсээд байгаа юм биш биз хэмээн шалгах хэрэгтэй. 10 харилцагчийн 2 нь шүүмжлэл хэлэх нь хэвийн үзэгдэл.
Өөртэйгөө ажиллах хамгийн эхний алхам бол сэтгэлгээгээ өөрчлөх явдал байдаг. Та 80/20-ын зарчмын талаар сонсож байсан байх. Таны өдөр тутмын төвлөрч байгаа зүйлс амьдралын алсын хараанд чиглэж байна уу? Эсвэл өдөр тутмын гал унтраах зүйлсэд төвлөрөөд байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Таны бодол сэтгэлгээ эерэг, сөрөг зүйлсийн алинд, өнөөдрийн эсвэл ирээдүйн алинд, зорилгодоо юу эсвэл үйл явдалд төвлөрч байна уу? гэдгээ үргэлж ажиглаж байх нь чухал.
Ажил бизнес бол ял биш, та ялтан биш. Тэгэхээр жинхэнэ энтерпренёр хүн хийж байгаа зүйлээсээ таашаал авч чаддаг, зугаатайгаар хийж чаддаг. Ихэнх хүмүүс ажил бизнесийнхээ төлөө гэж явсаар биеийн жингээ хянах, эрүүл мэндээ алдах, гэр бүлээ орхигдуулах, найзуудаасаа харилцаагаа хөндийрүүлэх, аялж зугаалах, хувь хүнийхээ хувьд хөгжих зэргийг салангид зүйл мэтээр авч үзэж орхигдуулах явдал түгээмэл байдаг. Энтерпренёр хүн гэдэг бол бусдын асуудлыг хөнгөвчлөх шийдэх, боломж олгох замаар өөртөө болон нийгэмдээ сайхан ирээдүйг бүтээж байдаг. Тиймээс ажил амьдралын балансаа хадгалж, зугаатайгаар ажиллаж сурах нь маш том ур чадвар юм.
Бүтээлч байдлын хамгийн эхний энгийн асуулт бол яагаад ийм байж болохгүй гэж? Яагаад өөрөөр хийж болохгүй гэж? Хэрэглэгчдийг чиглүүлэх, шинэ зүйлсийг санал болгох хүмүүс энтерпренёрүүд байдаг. Тиймээс байнга шинийг эрэлхийлж байх нь бусдаас нэг алхам түрүүнд явахад тусалдаг.
Энтерпренёрүүдийн хувьд шинэ бизнес эхэлж байхдаа өөрийгөө хэтэрхий их завгүй байлгаж сүүлдээ түүнээсээ шантрахад хүрдэг. Ямар ч их ажилтай байсан өдөрт өөртөө 30 минутаас нэг цагийг заавал гаргаж байгаарай. Хэт завгүй байдал нь хүнийг нэг тойрогт оруулах, шинэ зүйлсийг олж харахгүй байлгах аюултай байдаг. Тухайн хамгийн чухал гэсэн 3 ажлаа хийсэн байхад л хангалттай.
Хийх бүх ажлаа жагсаагаад чухлаас нь эхлэн ангил.
a. Зорилгод чиглэсэн заавал хийх чухал ажил,
b. Бусдад даалгах боломжтой ажил,
c. Хавсран хийх боломжтой ажил,
d. Бусдаас хамаарах хүлээлгэнд байгаа ажил
e. Хойшлуулах боломжтой ажил гэх мэтээр ангилж, тухайн өдөртөө зорилгод чиглэсэн өөрөөс хамаарсан заавал хийх ажлыг хийж гүйцэтгэхэд л бүх хүч нөөцөө зарцуулаарай.
Ижил төрлийн бизнес эрхэлдэг найз нөхөд эсвэл ижил сонирхолтой авьяас чадвартай танил найз нөхдөө татан оролцуул. Чиний бизнесийг дэмждэг хүрээлэл байхгүй бол амжилтанд хүрэх хурд чинь удааширна. Хамтдаа хоолонд ор, үдэшлэг зохио, аялалд яв, үйл ажиллагаа зохион байгуул.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|