A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
175
|
|
0
|
74
|
|
0
|
79
|
|
0
|
46
|
|
0
|
63
|
|
0
|
55
|
Daily poll
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 728 | |||||
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 728 | |
|
Тоогоор бид хүмүүс хоорондын нийлэмж, харилцаа хэр нийцтэй байх талаар ч мэдэж авах боломжтой. Хайртай хүнтэйгээ хэрхэн нийцтэй байгаагаа мэдсэнээр харилцаанд үүсэж буй асуудлуудаа засаж болдог. Зан чанараа мэдэж, хүлээн зөвшөөрснөөр хосууд хоорондын үл ойлголцол, нийлэмж, харилцаанд багагүй нөлөө үзүүлнэ.
Ингээд тооцож гаргацгаая.
Төрсөн он сарыг бичнэ.
Эрэгтэй 1990-06-14 Эмэгтэйг 1992-12-19 гэж жишээ авъя. Хоёр хүний төрсөн он, сар, өдрийг хооронд нь нэмнэ.
1+9+9+0+6+1+4+1+9+9+2+1+2+1+9=64 гарсан тооноос тогтмол 22 тоог хасна.
64-22=42 дахин 22-ыг хасна. 22-оос бага тоо гартал нь хасна гэсэн үг. 42-22=20 эцсийн тоо 20 гарч байна.
НЭГ
Ийм харилцаанд үргэлж манлайлан толгойлогчийн асуудал гардаг. Хэн нэгэн нь ихэвчлэн эрэгтэй нь хоорондын харилцаандаа давамгайлах хүслээр илүүрхэх, эрх мэдлээрээ онцгой байх тохиолдол их байдаг. Энэ нь тийм ч сайн зүйл биш харин хэрүүл маргаан, сөргөлдөөн, үл ойлголцолд хүрэх нь их. Хамтдаа нэг зүг рүү харж, зорилго, хүсэл тэмүүллээ нэгтгэж чадах юм бол үр дүнтэй амьдралыг бүтээх хүчтэй хос байдаг.
ХОЁР
Зөөлөн, эв нэгдэлтэй, таарамжтай харилцаа. Сүнслэг ураг төрөл ойлголцдог. Дотоод ертөнцөөрөө баялаг. Төсөөлөл, уран сэтгэмжээрээ ч хоорондоо маш сайн зохицдог маш таарамжтай харилцаа юм.
ГУРАВ
Сайн харилцаа гэрлэлт, үр хүүхэд, мөнгө, эд баялаг гээд бүхий л тогтвортой байдлыг үүсгэгч харилцаа юм. Гэхдээ өөрсдийн харилцаандаа бусад хүмүүсийн ялангуяа аав, ээж нарыг хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй. Гэр бүлдээ эмэгтэй нь илүү давамгай гол үүрэгтэй байдаг.
ДӨРӨВ
Энэ харилцаанд эрэгтэй нь гол үүрэгтэй. Маш их хүсэл тачаал, сэтгэл хөдлөл өндөртэй. Хардалтаас хол байж энэ зан чанарууд дээрээ анхаарах хэрэгтэй. Хайртай хүнээ бүрэн эзэмдэх нь амиа хичээсэн үзэл бодол гэдгийг ойлгох хэрэгтэй. Бие биедээ хувийн орон зайг нь хааяа олгож байх хэрэгтэй. Гаднын элдэв хов живээс хол байх хэрэгтэй.
ТАВ
Амьдралын тань чухал холбоо нэгдэл. Хос нь чухал үүрэгтэй. Нийгмийн гарал үүсэл, мэдлэг боловсролын ялгаа, ашиг сонирхол, амьдралыг үзэх үзэл нь харилцаанд сөргөөр нөлөөлөл гээд байдаг. Бие биедээ багш шиг нь зөвлөгч байдаг.
ЗУРГАА
Хосууд дотроос хамгийн нийлэмжтэй харилцаа. Хамгийн бат бөх гэр бүл. Хайр сэтгэл, таарамж, зохицолдлогоо, амар тайван байдлын харилцан холбоос. Гэхдээ эхний үедээ бие биеэ бүрэн ойлгох хүртлээ хүндрэлтэй байхыг үгүйсгэхгүй. Санаа зовох хэрэггүй. Бүх зүйл цаг хугацааны аясаар зохицуулагдана.
ДОЛОО
Маш хөдөлгөөнтэй харилцаа, олон өөрчлөлт, аялал, харилцаа холбоо тогтвортой бус байдлууд, хууран мэхлэлт байхыг үгүйсгэхгүй. Гэвч заримдаа ийм харилцаа хурдан төгсдөг. Хайртай хүнийхээ хувьд чухал шийдвэр гаргахдаа яарч, адгаж болохгүй.
НАЙМ
Хайр сэтгэл гэхээсээ илүүтэй бизнес ажил хэргийн нэгдэл. Үйлийн үрийн холбоо юм. Өнгөрсөн амьдралдаа бие биеэ буруутгасан гэмтэй. Энэ амьдралдаа өөрийн алдаа засах үүрэгтэй. Ийм харилцааг эвдэн бусниулах тун хүндрэлтэй. Өөртэйгөө л ажиллах ёстой. Бие биеэ өөрчлөх гэж зүтгэх хэрэггүй.
ЕС
Ээдрээтэй харилцаа. Өөр өөрийнхөө зүтгээд байдаг нь харилцаанд ганцаардмал байгаа мэт санагдуулдаг. Хайр энхрийлэл, халамж анхаарал, дотно дулаан илч дутагдаж байдаг. Ийм харилцаа дуусгавар болох нь их. Та хайрлавал таныг хайрлахгүй. Эсвэл эсрэгээрээ байдаг.
АРАВ
Маш их аз жаргалтай холбоо. Амжилт ололт сайн сайхныг авчирна. Таны ханийг таны амьдралын хамгаалагч, аврагч байхаар илгээсэн. Бие биеийнхээ боломжийн хүрээг маш сайн хөгжүүлдэг. Энэ нь урьд насны өр төлөөстэй ч холбоотой байж магадгүй. Ямар ч тохиолдолд бүх зүйл сайн сайхнаар дуусдаг.
АРВАН НЭГ
Төвөгтэй холбоо. Аль аль нь хүчтэй хүмүүс байдаг. Хүн бүр энэ харилцаандаа давамгайллыг хүсдэг. Тиймээс зөрчилдөөн, үл ойлголцол үүсдэг. Гуравдагч этгээд хөндлөнгөөс оролцох нь бий. Урвалт байх магадлалтай. Буулт хийж бие биедээ дасан зохицох хэрэгтэй. Тэгж чадахгүй бол харилцаа нуран унадаг. Бэлгийн харилцааны тал дээр маш нийлэмжтэй хос байдаг.
АРВАН ХОЁР
Та энэ харилцааны төлөө их замыг туулна. Хайрынхаа төлөө маш их зүйлийг туулж, тэвчиж золиос гаргана. Ээдрээтэй үйлийн үрийн харилцаа юм. Гомдол үл ойлголцол гээд зүрх сэтгэлд гүн гүнзгий ул мөр үлддэг.
АРВАН ГУРАВ
Муу холбоо. Эрт орой хэзээ нэгэн цагт нуран унах тасрах харилцаа. Хосууд хоорондын эрчим энергийн нийлэмжгүй байдлаас үүсэх аюултай харилцаа. Гэр бүлийн хүчирхийлэл байх талтай.
АРВАН ДӨРӨВ
Амар жимэр тэгшхэн харилцаа. Нийцэл зохицлын хамгийн сайн сонголтуудын нэг. Тэд бие биеэ ойлгодог. Нийтлэг зорилго, эрх ашигтай урт хугацааны тогтвортой холбоо юм.
АРВАН ТАВ
Аюултай харилцаа. Арга заль айлган сүрдүүлэлт дээд тогтсон байдаг. Хэн нэгэн нь өөрийгөө хүчээр уяж, торгоосон байх нь элбэг. Гаж буруу завхайрал, хар хүчний нөлөөнд орсон, илбэдүүлж ховсдуулсан байх магадлалтай. Энэ амьдралыг эртхэн дуусгасан нь дээр байдаг.
АРВАН ЗУРГАА
Маш тогтворгүй харилцаа. Байнгын хэл ам, хэрүүл маргааны улмаас салалтаар дуусдаг талтай. Бие биедээ зохицохгүй, таарахгүй аль алинд нь аюултай харилцаа. Ойр дотнын хүмүүсийн хүчтэй нөлөөлөл байж ч магадгүй байдаг. Эрчим энергийн хүчний соролттой.
АРВАН ДОЛОО
Сайхан холбоо бие биедээ маш нөхөрсөг. Хосыг тань сахиусан тэнгэр хамгаалагчаар танд илгээсэн. Асар их ирээдүй арвин бүтээлүүд байдаг.
АРВАН НАЙМ
Буруу ойлголт, төөрөгдөл ихтэй хий хуурмаг харилцаа. Таны дэргэд ямар хүн байгааг та бүрэн дүүрэн мэдээгүй байна. Хууран мэхлэлт, урвалт ч байдаг. Буруу сонголт хийж уруудах аюултай. Харилцаа холбоогоо сайжруулж зохицуулахын тулд хар цагааны хүч, ид шидийг ашиглахгүй байх хэрэгтэй.
АРВАН ЕС
Маш сайн, дулаан, эв найрамдалтай, зохицолтой харилцаа. Эрүүл саруул, аз жаргалтай хүүхдүүд төрнө. Жинхэнэ хайр сэтгэл, ойлголцол, хүндлэл, дэм тусын харилцаа юм.
ХОРЬ
Эхний шатандаа ийм харилцаа маш төвөгтэй байж болох ч явцдаа бие биедээ дасан зохицно. Гэхдээ асуудлууд маш хурдтай шийдэгдэнэ. Ер нь бол сайн харилцаа. Гол нь бие биедээ дасах хугацааг олгох хэрэгтэй. Итгэлтэй, үнэнч нөхөрлөлийн харилцаа юм.
ХОРИН НЭГ
Амар амгалан, энх тайван, эв нийлэмжтэй, бат бөх гэр бүл. Жинхэнэ зорилго тэмүүлэл, биеэ халамжлах, асрах гээд сайн эрчим энергийн нэгдэл юм.
ХОРИН ХОЁР
Урьдчилан таамаглаж хэлэмгүй харилцаа. Эрх чөлөөний цангаа. Хос тань ер бусын хүн байж ч мэднэ. Галт уул ямар ч үед дэлбэрч магадгүй. Энэ харилцааг тэгш тайван байлгахын тулд маш их хүчин чармайлт хэрэгтэй болно. Салалт байхыг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Энергийн хүч номноос
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
175
|
|
0
|
74
|
|
0
|
79
|
|
0
|
46
|
|
0
|
63
|
|
0
|
55
|
Daily poll
|