• Lead the way ...
         
11
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    129   |  
0

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр удаа амарна. Энэ сарын 21 буюу баасан гарагт  Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байгаа. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг ба “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амардаг. 

Тухайн өдөр бүх нийтээр амрах ба “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

Харин энэ сарын 26-нд “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан өдөр юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ