• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    430   |  
0

Хүмүүс энергиэ алдаж эхлэхэд ажил үйлс бүтэлгүйтэх, эрүүл мэнд муудах, муу энергитэй хүмүүстэй орооцолдох зэргээр олон таагүй зүйлс ар араасаа бий болдог. “Би азгүй юм аа” гээд хувь тавилантайгаа эвлэрээд амьдрах биш илрүүлж, оношлоод, засаж чадвал амьдралаа гайхамшигтайгаар өөрчлөх боломжтой. Бидний эргэн тойронд байгаа эд юмс, харилцаж байгаа хүмүүс бүгд тодорхой хэмжээний энергийн эх үүсвэрт оршиж байдаг учир байнгын харилцаанд орж, энерги зарцуулж байдаг. Бид өөрсдийн үндсэн 7 хүрдээрээ энергиэ алдаж байдаг тул үүнийгээ мэдэж байгаа цагт амьдралын хэв маяг болон хийж байгаа үйлдэл, бодож, харж байгаа зүйлүүдээрээ энергиэ нөхөж болно. Иймээс хааяа бясалгал болгох боломж бидэнд бий.

Дэлхий ертөнц дээр бидэнтэй хамт оршиж амьтай, амьгүй бүхэн энергийн давтамж үүсгэдэг. Амьд биед энергиэ шинэчлэн өөрчилж хувиргах чадамжтай. Харин амьгүй эд зүйл энергийн мэдээлэл шингээж дамжуулж байдаг тийм ч учраас бид эргэн тойрондоо байгаа зүйлсээс эерэг болон сөрөг энергийн алийг нь авахаас хамаарч бидэнд тухайн энергийн эрчим нөлөө үзүүлдэг байх нь. Танд таатай мэдрэмж төрүүлж, нүд баясгасан сайхан зүйлийг харахын төдийд таны энерги тэлж харин таагүй мэдрэмж төрүүлэхүйц аливаа зүйлсийг харах мэдрэх төдийд таныг энергийн алдагдалд оруулж байдаг. Иймд бид энерги нөхөх, өсгөх эд зүйлс бэлдэж, өөрийн энергийг сэргээх үйлдлүүдийг хийх аргад суралцах хэрэгтэй юм. Харин үүнийгээ дагаад сөрөг эрчим энерги үүсгэсэн хүний эдэлж хэрэглэж байсан зүйлс болон хажууд нь байсан эд зүйлс сандал аяга гэх мэт зүйлүүдээр дамжин тухайн хүний сөрөг эрчим энерги шингэлт дараагийн хүндээ маш хурдан дамжиж байдаг. Хэлж байгаа үг, явж байгаа газар, хэрэглэж байгаа эд зүйлс зэрэг өдөр бүрийн үйл хөдлөл бүрээсээ өөрийн энергийг нөхөж, хамгаалах ухаанд суралцах нь өөртөө хийж буй маш том хөрөнгө оруулалт юм.

Байгалийн дэлхий дээр амьтай бүхэн энергийн солилцоонд орж, зөв бүтцийг бүрдүүлж, өөрийгөө шинэчилж байдгаас хамгийн хүчтэй энерги үүсгэгч нь мод юм. Хүн ой модонд явж байхдаа модноос маш өндөр эрчим энергийг авч байдаг. Модны доор суух мод тэврэх нь хүний энергийг маш сайн цэвэрлэж, тэтгэж чаддаг гайхамшигтай энерги нөхөгч юм. Амьтдаас муурыг хамгийн их эерэг энерги цацруулдаг тэр ч байтугай эзнийхээ өвчтэй хэсэгт хэвтэж зовуурийг нь сордог ч гэж ярьдаг. Түүнчлэн орон байрны энергийн тэнцвэрийг барих, гаднын сөрөг эрчим, муу сүнснүүдээс хамгаалдаг хэмээн үзэж гэртээ тэжээдэг нь ч элбэг болсон.

Эх сурвалж: Энергийн хүч номноос

TAGS