• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    782   |  
0

Хүн төрөлхтөн байгалийн эд эс, бүтээгдэхүүн тул энергиэ байгалиасаа нөхөж байдаг. Идэж уух, унтаж амрах зэргээр энергийн 20-25 хувийг нөхөж авдаг бол үлдсэн 70-80 хувийг байгалиасаа нөхөж авдаг. Хот суурин газар амьдарч байгаа бидэнд байгальтайгаа холбогдож энергиэ нөхөх боломж бололцоо хомс. Тиймдээ ч ихэнх хүмүүс өвчин зовлон, өрнөөс салахгүй өнөө маргаашаа аргацааж амьдарч байгаа нь энергийн алдагдалтай холбоотой юм.

Байгалийн энергиэ буюу 5 махбодоор энергиэ нөхөх

1. АГААР БУЮУ САЛХИ

Бидний энергийн алдагдлыг маш сайн нөхдөг бөгөөд оюуны чадамж, титэм хүрдийг илүү идэвхжүүлж, нээж өгдөг. Орон гэртээ агаарын солилцоо байнга хийж байх нь орчны энергийг цэвэрлэж, шинэчилж байдаг. Цэвэр агаарт салхинд алхах үедээ энергийг маш сайн нөхөж сурах хэрэгтэй. Тархи толгой өвдөх, муу бодол байнга толгойд орох, чухал энергийг ашиглах боломжтой. Жишээ нь Хятад улсад Фэнг шүй талаасаа төрөл бүрийн дэвүүр ашиглаж салхины эрчим энергийн урсгалыг өөр рүүгээ таатай нөхцөлөөр чиглүүлэх домын аргууд байдаг. Эртний хаад хатад хажуудаа байнга дэвүүлдэг байсан нэг талаасаа сэрүүцүүлж байгаа боловч нөгөө талдаа бараалхаж буй албат, зочидтой уулзах үед салхины энергийг ашиглаж, титэм хүрдний чадамжаа нэмэгдүүлж зөв үг, шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг гэж үзэж байсантай холбоотой. Одоо ч гэсэн бид дээрх арга ухааны нууцыг амьдралдаа хэрэгжүүлж, хэвшүүлж чадвал ажил амьдралын олон чухал үед энгийн аргаар энергиэ нөхөх боломжтой. Агаарын бохирдлын хор уршгаар агаар салхинаас бид зөв энергийн бүтцийг авч чадахгүйд хүрсэн. Иймд хот суурин газар амьдардаг хүмүүс 7 хоногт 1 удаа ууланд гарч, агаар салхинд алхах, гэртээ байнга салхи оруулж энергиэ сэлбэж, сайжруулах үйлдлүүдийг хэвшил болгох хэрэгтэй юм. зүйл бол агаар салхинд гарахдаа сөрөг бодол, үг хэллэг хэлж салхинаас энерги авах биш эсрэгээрээ энергид зохицуулах тохиолдол олон байдаг.

Жишээ нь:
- Ямар муухай салхитай байна вэ?
- Гадаа ёстой балиар салхитай байна шүү гэх зэргээр сөрөг үг хэллэг хэрэглэх нь салхийг хилэгнүүлж, эсрэгээрээ хүчтэй энергид нь цохиулж энергиэ алдахад хүргэдэг учир үг яриагаа бодож байх нь чухал. Бид дээрх бүгдийг анзааралгүй орхигдуулдаг учир ажил үйлс бүтэхгүй байх өвчин ороох эсвэл бага зэргийн жижиг шоглолтод өртөх зэргээр энергиэ алдсаар байдаг. Агаар салхинд гарахдаа “Надад сайхан энерги өгч, миний энерги тэлж томорч илүү тод гэрэлтэж байна” гэж бодон эрчим энергийг мэдэрч авах ухаанд суралцсанаар бидэнд гайхалтайгаар нөлөөгөө үзүүлж эхэлдэг.

2. УС БУЮУ ДАЛАЙ ТЭНГИС, ГОЛ ГОРХИ ХЭРХЭН ЭНЕРГИ НӨХДӨГ ВЭ?

Дэлхийн гадаргын 70 хувийг ус эзэлдэг бол хүний биеийн мөн адил 70 хувийг ус эзэлдэг. Бие эрүүл байх, амжилттай байх гээд бүх зүйл бидний биеийн усны энерги, бүтэц ямар байгаагаас хамаарч байдаг. Усыг амьтай гэдгийг эрдэмтэд судалсан байдаг. 

Усыг хөлдөөхдөө эерэг, сайхан үгс шивнэхэд бүтэц нь гоёмсог талст үүсгэж зөв бүтэцтэй болж байсан бол сөрөг, муу үгс шивнэхэд бүтцээ өөрчилсөн тухай эрдэмтдийн туршилт бий.

Монголчууд эрт дээр үеэс ууж байгаа усаа рашаан болог хэмээн шившээд хүртдэг байсан нь ийм учиртай. Та бодоод үзээрэй. Таны биед орж байгаа ус зөв бүтэц, энергитэй байх тусмаа таны биеийн энерги зөв болоход ихээхэн нөлөө үзүүлж чадна гэсэн үг. Цэвэр тунгалаг усан дээр тэгээд булингартай, өнгөтэй ус жаахныг нэмэхэд л тухайн ус бүтцээ өөрчилж, булингартдаг. Үүнд дан ганц ус бус идэж буй хоол ч хамаарна. Яг энэ жишээгээр гаднын ихэнх орнуудад томоохон ресторан хоолны ахлах тогоочоороо эрэгтэй хүн тавьдаг. Учир нь эмэгтэйчүүд ихэвчлэн нэг үйлдэл хийж байхдаа давхар үйлдэл хийх, бодох сэтгэл хөдлөл өндөртэй байдаг учир тухайн үеийн эрчим энерги нь хийж буй хоолонд нь шингэж энергийн бүтцийг өөрчилж байдаг. Таагүй сэтгэл хөдлөлтэй хийсэн хоол унд нь шинэхэн хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн ч хүний биед хор болох шингэц муутай байх нь бий. Харин эрэгтэй хүн яг тухайн үед хийж байгаа зүйлдээ анхаарал сарнихгүйгээр зуун хувь төвлөрч чаддаг давуу талтай. Тийм болохоор эрэгтэй хүний хийсэн хоол илүү амттай алдартай тогооч нар ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Ээжийн гарын хоол, цай амттай байдгийн нууц нь эх хүн үр хүүхдэдээ сэтгэлээ шингээж хийж өгдөгтэй холбоотой. Тэр хоол сэтгэл чухал орц найрлагатай учир хүчтэй эерэг энергийг шингээж байдаг. 

Амаар орж буй бүх хоол хүнс эрүүл байх энерги сайтай байх нь ажлын бүтээмж, амжилтад эерэг нөлөө үзүүлж байгаа нь л маш энгийн.

Байгальд гарахдаа гол устай газар очих, голын урсах чимээ сонсох зэрэг нь бидний аура энергийн бүтцийг маш сайн шинэчилж, нөхөж байдаг. Урсгал усанд цээжээ далд ортол зогсох, голын хажууд суух мөн далайн ус руу харж зогсоод хүслээ шивнэх, гуйх, даатгах гээд олон энгийн аргуудыг очсон газар бүртээ хэрэгжүүлж сураарай. Эсрэгээрээ энергийг сөргөөр авах ч тохиолдол ч байдаг. Гол устай газар муу үг хэллэг хэлэх, хэрүүл тэмцэл хийх, архидан согтуурах зэрэг нь голын болон далайн энергиэр дамжин бидний энергийг муутгаж байдаг.

Өдөр тутамдаа гэр орны нөхцөлд уснаас байнга энерги авч болдог. Жишээ нь шүршүүрт орж байхдаа өөрийн биеийн сөрөг энерги усанд урсаж ариусаж байгаагаар төсөөлж, мэдрэх шүршүүрт удаан төвлөрч зогсох, ваннтай усанд хэвтэх зэрэг нь бидний аура гэрлэн биед наалдсан муу зүйлс, сүүдэр болоод тогтсон сөрөг эрчмийг маш сайн ариусгаж чаддаг. Мэдээж өдөр тутамдаа ус сайн уух, гэртээ шилэн саванд ус хийж тавих, чийгтэй цэвэрлэгээ хийх гээд энгийн аргуудаар энергийн цэвэрлэгээг хийж хэвшээрэй. Дээрх усандаа байгалийн жимс болох лимоныг ашиглаарай. Лимон нь маш хүчтэй цэвэрлэгээний жимсэнд ордог байна.

Мөн нэмж хэлэхэд ус нь мөнгөний энергитэй хамааралтай холбоотой гэж үздэг. Тиймээс санхүү мөнгөтэй холбоотой зан үйл хийх, мөнгөний энерги цэвэрлэх гээд усан засал домууд их байдаг. Гэрт крантнаас ус гоожих, алдах нь санхүүгийн үр ашиггүй зардал, мөнгөний алдагдалд орох таагүй энергийг дууддаг. Тиймээс эвдэрсэн зүйлс байгаа бол тэр дор нь засаж сэлбэх хэрэгтэй. Айл гэрийн санхүүг сайжруулах, орлого дуудахын тулд гэртээ усан оргилуур, аквариумтай загас байрлуулах эсвэл том хүрхэрээ, нуур далайтай холбоотой зураг өлгөх арга домуудыг ч өргөн ашгилдаг. Та бүхэн анзаарч харж байсан бол албан байгууллагууд ханын болон янз бүрийн өнгө үзэмж нэмсэн усан оргилуур хүрхрээг байрлуулах нь элбэг. Зарим хотхон байрнуудынхаа голд усан оргилуур ч хийсэн байдаг.

Хэрэв танай гэрийн цонхоор байрны гадаах усан оргилуур бол маш гоё санхүүгийн урсгалыг гэр рүүгээ дуудах чиглүүлэх таатай байрлал шүү. Мөн өдөр тутам ууж байгаа усандаа хүслээ шивнээд уух ялангуяа өглөө босонгуутаа нэг аяга ус уухдаа тэр өдрийн чухал ажлаа бодон биелсэн амжилттай байгаагаар төсөөлж талархан ууж чадвал ажилд үнэхээр гайхалтай нөлөөлдөг учир туршаад үзээрэй. Нэмж хэлэхэд бүтэн сарнаар сарны авшиг энерги шингэсэн маш хүчтэй энергитэй шидэт усыг бэлдэж уух болон энергийн цэвэрлэгээ хийх гаднын сөрөг таагүй зүйлсээс өөрийгөө хамгаалж сурах домуудыг хийж хэвшүүлэх нь амьдралд тохиолдох хэл ам, азгүйдэл бүтэлгүйтлээс найдвартай хамгаалж чадах рашаан болдог гэдгийг санаж аваарай. 

Түүнчлэн алт, монет зэрэг үнэт эдлэл хэрэглэл нь хүний цагаан хар хэл ам гаднын нөлөөг шингээж байдаг талаар сонссон биз. Алт хэдий амьгүй ч дээр хэлсэнчлэн өөрийн энергиэ шинэчлэх боломжгүй байгаад маш их хар энерги агуулаад ирэхээрээ өөрөө алга болж эзнийхээ муу зүйлийг хаадаг учир  араас нь харамсаж болохгүй гэж хөгшчүүл маань эртнээс ярьж, хэлсээр ирсэн. Бүтэн сарнаар энергижүүлсэн шидэт усаар сөрөг эрчим хуримтлагдахгүй байх боломжтой. Энэ аргийг сар бүрийн бүтэн сарыг ашиглан хийж хэвшүүлээрэй.

3. МОД УРГАМАЛ ЦЭЦЭГ НАВЧААС ЭНЕРГИ АВАХ НЬ

Цэцэг ургамал энэ хөрс ертөнцийн бас нэгэн эерэг энерги дамжуулагч юм. Цэцэгс энергийг эерэг болгон нөхөж, тэтгэдэг байгалийн бас нэгэн хүчтэй амьд биет болдог. Өөрийн энергиэ шинэчилж эерэг болгон бусдад эргэн тойрондоо түгээх чадвар сайтай. Тийм учраас зарим хүмүүс гэртээ албан тасалгаандаа цэцэг тарих нь элбэг байдаг. Байгальд гарахдаа зүлэг, цэцэгс дээр хөл нүцгэн алхах, гүйх биеэрээ хүрч, мэдрэх мэдрэмжүүдээр энергиэ нөхөж болдог. Түүнчлэн ой мод маш их энергиэ ялгаруулж байдаг болохоор хүмүүс мод тэвэрч зогсох, сүүдэрт нь суух, ар нуруугаараа налах гээд өөрийн энергийг нөхөх аргуудыг өргөн хэргэлдэг.

Өвөг дээдэс маань ч модон эдлэл хэрэглэж энергиэ нөхөх арга ухааныг өдөр тутмын хэвшил болгон хэрэгжүүлсээр ирсэн. Жишээ нь модон аяга тагш, модон эрхи, модон сам гэх зэргээр энерги түлхүү нөхдөг эд зүйлсээ модоор хийдэг байжээ. Мод нь мөнгөний энергитэй шууд холбоотой тул эд баялаг дуудахад ашиглах дом аргууд олон байдаг. Учир нь мөнгийг цаасаар хийдэг цаасыг модноос гаргаж авдаг учир ижил ижлээ дууддаг гэж үздэг аж.

Байгалийн цэцэг ургамал бидний зүрхэн хүрдэнд түлхүү нөлөөлж, энергийг нөхөж, тэтгэдэг учраас зуны улиралд зүрхэн хүрдэндээ илүүтэй анхаарч байх хэрэгтэй. Хайртай бүсгүйдээ цэцэг өгөх нь энерги талаасаа зүрхэн хүрдэнд нь нөлөөлж хайрын энерги үүсгэх, татах идэвхийг нэмэгдүүлдэг байна. Аливаа баяр ёслолоор бид ээждээ, эгчдээ хайртай найз нөхөд дотнын хүмүүстээ амьд цэцэг бэлэг болгох нь тухайн хүнээ хүндэтгэн хайрлаж явдгаа илэрхийлэхийн хажуугаар зүрхэн хүрдэнд нөлөөлж хайрын энергийг ялгаруулж буй хэрэг юм. 

Албан байгууллага болон айл гэрт цэцэг ургамал ихээр байх нь тухайн орчинд ажиллаж буй хүмүүсийн зүрхэн хүрдэнд нөлөөлж хоорондын харилцааг эв түнжинтэй, ойр дотно болгож халуун дулаан эвтэй найртай бие биеийнхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байхад нь чухал нөлөө үзүүлдэг байна. Тиймээс гэр орон, ажлын байрандаа бусадтай харьцахад асуудал байна гэж үзвэл цэцэг ургамал амьд амьтай тул амьд хүнтэй харьцаж байгаа мэт ярилцаж, асуудлаа хэлж, хүслээ шивнэж энергиэ солилцож болдог. Учир нь цэцэг өөрөө амьд биет бас нэгэн сүнсний хөгжиж буй түвшин юм. Зүрхэн хүрд нь өөрөө бас ногоон өнгөтэй байдаг нь байгаль эхийн өнгө юм.

4. ШОРОО, ХӨРСТ ГАЗАР ДЭЛХИЙГЭЭСЭЭ ЭНЕРГИЭ НӨХӨХ АРГУУД

Өвөг дээдэс, эцэг эх маань төрсөн газартаа очиж шороонд нь хөрвөөнө гэж ярьдаг. Газар шороо бидний энергийг маш сайн нөхөж тэтгэдэг учраас тэр. Бид гэртээ савтай шороо тавих, агаар салхинд гарахдаа байгальтайгаа хөлийн эрчмээрээ холбогдож хөл нүцгэн алхах, хөрвөөх зэргээр энерги маш сайн нөхөж чаддаг.

Газраас энерги авах арга: нүцгэн нуруугаараа газар хэвтэж, гүнзгий амьсгаа авах, хөл нүцгэн 5-10 минут зогсох. Газраас үндэс хүрдээ тэтгэж энергиэ нөхөж болдог. Энергиэ өсгөх дом хийхдээ чулууг түлхүү ашиглаж дом манифестынхаа хүчийг нэмдэг. Өдөр тутамдаа шороог биедээ авч явбал өөрийн энергиэ хамгаалах, хүч нэмэгдүүлэх гайхалтай сахиус болж чаддаг. Чулуун дундаа эрдэнийн чулуунууд орд ордны нөлөөгөөрөө бидний энергийн алдагдлыг нөхөж тэтгэж байдаг. Бид голын чулууг авч өөртөө хамгаалалтын сахиус бэлдэж болдог. Гол усанд элэгдэж, мөлчийсөн чулуу ямар нэгэн үзүүр, өнцөг байхгүй байх нь амьдралд зөөлөн тэгш урсгалыг тайван дөлгөөн амьдралыг билэгдэж таны амьдралд элдэв гэнэтийн таагүй төлөвлөөгүй үйл явдал, алдаа оноотой зүйлс тохиолдохоос сэргийлнэ гэсэн үг. Мөн олон жилийн турш урсгал усанд байсан чулуунд усны маш их мэдээлэл хадгалагдсан байдаг тул усаар өөрийн энергиэ нөхөж мөнгө санхүүтэй холбоотой хүсэл хүсэх зэргээр олон янзаар ашиглаж болдог.

Элс мөн л гайхалтай энергийн агуулж байдаг. Эд баялаг сайн сайхан зүйлс тоолж боломгүй хэмжээ хязгааргүй байдлыг дуудах нь элсний ширхгийг тоолох боломжгүй байдагтай адил юм. Түүн шиг бид тэр хэмжээний зүйл амьдралдаа хүсэх, дуудах, билэгдэхэд хэрэгтэй байгалийн хүчтэй зэмсэг бол элс юм. Алтан шаргал элсийг гоёмсог шилэнд хийж гэртээ, ажлын байрандаа байршуулах нь хэмжээшгүй эд баялаг, дуусашгүй аз хийморийг дууддаг.

5. ГАЛААР ХЭРХЭН ЭНЕРГИЭ НӨХӨХ ВЭ?

Энэ ертөнцийн гал энергийг бэлэглэгч алтан нар хамгийн хүчтэй энерги нөхөгч билээ. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа нарны энергиэр тэтгэгдэж ирсэн. Өглөө бүр хоёр гараа алдлан нарны өөдөөс харж зогсоод өөрийн аурагаа цэнэглэж, гал махбодоо идэвхжүүлснээр ноён нуруу, нийгэмд эзлэх байр сууриа бат бөх байлгаж өөрийн амьдралдаа эзэн болж бүхнийг гартаа авч чаддаг. Тийм болохоор эрэгтэй энерги давамгай гэсэн үг. Эрчүүд дээрх үйлдлийг тогтмол хийж өөрийгөө сайн энергиэр тэтгэж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд ч мөн адил гал энергиэ тодорхой хэмжээнд байх ёстой. Гал нь маш хүчтэйгээр энерги нөхөж, аура гэрлэн бүрхүүлийг тэлдэг. Тийм ч болохоор эрт дээр үеэс тулганд ил гал бадрааж, тойрч суудаг нь энергийг ихээр нэмэгдүүлж, нөхдөг байсантай холбоотой.

Бөөгийн онгод сахиуснууд хүмүүст засал хийхдээ гал дээр харайлгах тохиолдол байдаг нь аурагийн алдагдлыг нөхөж, тэтгэж байгаа хэрэг. Орчин цагт олон нийт орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон тул тэр бүр галаар энергиэ нөхөж чадахгүйд хүрсэн. Иймд агаар салхинд гарахдаа ил галын дэргэд суух, гарын алгаа галд ээх зэргээр алган чакрад нөлөөлж, идэвхжүүлдэг. Алганы чакраг идэвхжүүлснээр мөнгө санхүүтэй холбоотой гарлага гарах, эд юмсаа алдах, олсон орлого тогтохгүй байх зэргээр олон таагүй нөлөөллүүдээс хамгаалж байдаг. Бид болж өгвөл гэртээ зуух байршуулж, ил гал дээр болгосон хоол цай хүртэж байх нь энергийн түвшинд нөлөөлж байдаг.

Байнга гал түлэх боломжгүй үед гэртээ тогтмол лаа хэрэглэж хэвшүүлэх нь галаас энергиэ авахад тань тусална. Өглөөний цайгаа уухдаа ширээн дээрээ лаа асааж тухайн өдрийн гал махбод, энергиэр өөрийгөө цэнэглэж хэвшээрэй. Лаагаар бид гэрийнхээ болон өөрийнхөө энергийг цэвэрлэж нөхөх, гарын алгаа ээх бүрэн боломжтой.

Эх сурвалж: Энергийн хүч номноос

TAGS