A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
20
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
24
|
|
0
|
50
|
|
0
|
30
|
Daily poll
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 433 | |||||
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 433 | |
|
Ажлын орчиндоо сэтгэл хангалуун байх нь ажилчдын бүтээмжийг 16 хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлаа солих магадлалыг 18 хувиар, өрсөлдөгч компанид урвах магадлалыг 30 хувиар тус тус бууруулдаг гэсэн 2018 оны судалгаа гарчээ.
Компаниуд ажилчдадаа зориулан зогсож ажиллах боломжтой ширээ, амралтын өрөөнд хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч эдгээр нь үр дүнтэй болов уу?
Бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын байрны сэтгэл ханамжийг дээшлүүлэх гурван шийдлийг танд танилцуулъя:
1. ОФФИСЫН СЭТГЭЛ ХАНАМЖ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ
Ажлын нөхцөлийг сайжруулахад юу хэрэгтэй байгааг дарга нараас илүү ажилчид өөрсдөө мэдэх нь элбэг. Тиймээс хүмүүстэй ярилцах нь хүртээмжтэй шийдлийг олох хамгийн хурдан зам юм.
Ажилчдад тулгардаг хамгийн түгээмэл асуудал нь агаарын чанар ажээ. Судалгаанд оролцогсдын 58 хувь нь ажлаа хийхэд харшил садаа болдог гэсэн бол гурван хүн тутмын нэг нь оффисын халуун хүйтнийг тохируулах боломжтой байхыг хүсдэг гэжээ.
Хүмүүсийн хагас нь цонхтой ойролцоо суухыг хүсдэг бөгөөд гуравны нэг нь утасны дуудлага, хамтран ажиллагсдын ярианаас хол ажиллахыг илүүд үздэг байна.
Судалгаанд оролцогсдын тэн хагас нь дээр дурдсан зүйлсийг шийдвэрлэх нь оффист зориулан хээнцэр зүйлс худалдан авахаас илүү үр дүнтэй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс ажилчдын сэтгэл ханамжийг үнэтэй хөрөнгө оруулалтаар бус энгийн зүйлсээр сайжруулах боломжтой юм.
2. АЖЛЫН БАЙРАА "ТӨВХНҮҮЛЭХ" ЭРХИЙГ ОЛГО
Судалгаанд оролцогсдын 28-42 хувь нь ажлын орчноо өөрийнхөө тохируулах боломж нь ээлжийн амралтаас ч илүү чухал гэжээ. Тэдний хамгийн хэрэгцээтэйд тооцож буй зүйлсийг жагсаавал:
Эдгээр зүйлийг задгай оффисын ухаалаг дизайнаар шийдвэрлэх аргыг зарим байгууллага туршиж байна. Мөн түүнчлэн багаар ажиллах чимээ шуугиантай хэсэг, ганцаар төвлөрөх чимээгүй хэсгийг оффистоо тогтоох нь шинэ барилга, том засвар шаардахгүй шийдэл юм. Халуун хүйтэн, гэгээтэй бүүдгэр орчинг ч ижил байдлаар хуваарилж болно.
3. БИЕ МАХБОДИЙН ТАВ ТУХААС ГАДНА СЭТГЭЛЗҮЙН ЭЕРЭГ ОРЧИНД АНХААР
Ажлын байрны тааламжтай нөхцөл нь зөвхөн бие махбодоор хязгаарлагддаггүй зүйл юм. Биеийн эрүүл мэндийн адилаар сэтгэл зүйн эрүүл мэнд нь ажлын байрны сэтгэл ханамжийн салшгүй хэсэг билээ.
Оффисын орчин нөхцөл нь олон төрлийн хүчин зүйлийн нэгдлээс хамаардаг цогц асуудал юм. Тиймээс удирдлагууд том хөрөнгө оруулалтаас илүүтэй ажилчдын суурь хэрэгцээг анхаарах зүйтэй. Ингэснээр илүү хэмнэлттэй басхүү үр дүнтэй шийдлийг олох боломжтой юм.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
20
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
24
|
|
0
|
50
|
|
0
|
30
|
Daily poll
|