• Lead the way ...
         
03
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 13)
69.23%
30.77%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    5599   |  
32

Та сүнсний түвшнээ тодорхойлсноор өөрийн сүнсний хөгжлийг хэр түвшин байгааг мэдэх явдал юм. Тухайн хүний далд мөн чанарыг илэрхийлж, хэд дэх төрөлт дээрээ явж байгааг харах юм.

Төрсөн өдрийн тоо, мөн төрсөн сарын тоонуудаа хооронд нь нэмнэ.

Жишээлбэл: 11-р сарын 15-д төрсөн байвал 11+15=26

Харин 5-р сарын 8-нд байвал 5+8=13 гэх мэтээр

Дараагийн алхам оноог хооронд нь нэмнэ. Жишээлбэл 1987 он бол 1+9+8+7=25

Эцэст нь энэ 2 гарсан тоогоо хооронд нь нэмнэ. 26+25=51 энэ тоо таны сүнсний түвшинг тодорхойлно.

Жараас дээш бол онгодын түвшин эхэлдэг. Хувь тавилангийн үүрэг даалгавраа бүрэн хийгээгүй бол энэ хорвоо ертөнц дээр дахин дахин хүн болж төрж байдаг.

1-9 тоог түвшинд ангилж үздэггүй. Удмын төлөөх үүрэг даалгавар хариуцлагаас өөр үйлийн үр тэдэнд байдаггүй. Тэдний өмнө өөрийгөө хөгжүүлэх үүрэг даалгавар шаардлага ч тавьдаггүй. Хийх үйлд нь хязгаар байхгүй. Тэд хувийн сэтгэл санаатайгаа зөвшилцөж амьдрах учиртай.

НЭГДҮГЭЭР ТҮВШИН /10-19 тоо/

Та өөрийн хувь хүн биеийг хөгжүүлэх махан болон сүнсэн биеэ төгөлдөржүүлэх, сурч мэдэхэд гол анхаарлаа хандуулаарай. Газар дээрх үйл явдал, асуудал л таныг хүлээж байдаг. Дээд тэнгэр дэх орчлонгийн юмс үзэгдэл бол танд хамааралгүй байдаг.

ХОЁРДУГААР ТҮВШИН /20-29 тоо/

Хүн өөрийн гарал үүсэл, өвөг дээдсийнхээ туршлага, шинж чанаруудыг ашиглан нүглийг барах, арилгах үйлийг гүйцэлдүүлэх үүрэгтэй. Өөрийн зөн билгийг хөгжүүлэх, дал ухамсраараа удирдаж, хөтөлж сурах хэрэгтэй.

ГУРАВДУГААР ТҮВШИН /30-39 тоо/

Бусдын оюун санаа ухамсарт нөлөөлөх чадвартай хүмүүсийн түвшин. Энэ түвшинд амьдарч байгаа хүмүүс бусдад амьдралын гүн ухааны үзэл, ахуйн үндсийг зааж сургах үүрэгтэй. Энэ насных нь зорилго. Тиймээс өөрсдийгөө арвин их туршлага, мэдлэгээр хангахад суралцах нь чухал юм.

ДӨРӨВДҮГЭЭР ТҮВШИН /40-49 тоо/

Ухамсрын дээд түвшин. Оюун ухаантай, мэдлэгтэй, гүн ухаанч хүмүүс байдаг. Энэ хөрст ертөнцийн утга учир, дээд тэнгэр, орчлон ертөнцийн үндэс суурийг таньж мэдэхийн төлөө хичээх ёстой. Таны амьдралын гол зорилго бол ухамсрын шинэ түвшинд гарах явдал юм.

ТАВДУГААР ТҮВШИН /50-59 тоо/

Оюун ухааны дээд хүчин болон хүмүүс хоорондын зууч, хөтөч, ажиглагч юм. Нууц далд мэдээллийг агуулагч дамжуулагчид. Таны гол зорилго нь нам тайван байж өөрөө өөрийгөө төгс төгөлдөржүүлэх явдал. Гэхдээ энэ шатны хүмүүс бүгд гэрэл гэгээтэй ариун гэсэн үг биш. Тэд ихэвчлэн хувь заяаны хэм хэмжээ буюу бусдаас илүү хялбараар буяныг хүртэж байдаг. Өөрийгөө хянахаа болих, сүнсэн биеийн өсөлт хөгжлийг орхих юм бол доошоо уруудах байдал маш хурдан ажиглагдах болно. Энэ нь нэлээн доор түвшинд унах, өр төлөөстэй, үйлийн үрийн ирээдүйн амьдрал хүлээж байна гэсэн үг. Эдгээр хүмүүсийн энэ насны үүрэг нь удмаа бэхжүүлэн сайжруулах, сүнсэн биеэ илүү төгөлдөржүүлэх явдал юм.

Эх сурвалж: Энергийн хүч номноос

TAGS