Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1,109 мкв талбай бүхий зоорьтой гурван давхартай барилга юм.
Тус барилга ашиглалтад орсноор тухайн хорооны 2,702 өрх буюу 10,453 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ач холбогдолтой юм.
Тус цогцолборын барилгыг "Хөх хайрхан трейд" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.