A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 339 | |||||
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 339 | |
|
Хүн бүр энэ хорвоо ертөнц дээр өөрийн гэсэн үүрэг даалгавар өгөгдөлтэй ирсэн байдаг. Таны хийж байгаа ажил мэргэжил тэмүүлж байгаа бүхэн чинь таны энэ хорвоо ертөнц дээр ирээд бүтээх даалгавар чинь мөн үү? гэдгийг танин, өөрийгөө олох ч гэдэг. Өөрийгөө олсон хүний ажил амьдрал нь маш амжилттай байхын зэрэгцээ өсөн дэвжиж байдаг. Үүнд хорвоо ертөнцийн эерэг энергийн хууль хамтран ажиллаж эхэлдэг. Харин эсрэгээрээ өөрийн үүрэг даалгаврыг танин мэдээгүйгээс аливаа ажил мэргэжил эхлүүлсэн бизнес нь цаанаасаа бүтэлгүйтэж эхэлдэг. Эхэндээ амжилттай байсан ч насан туршийнх биш учир аливаа асуудал бэрхшээлийг зохицуулаад бүхнийг болгоод ч өөр нэг зүйлээрээ тэр үр дүнгийн хариуг төлж байдаг. Энэ нь өөрийн болон ойр тойрны хүмүүсийн эрүүл мэнд ажил төрөл гэх зэргээр их бага золиос, төлөөсөөр төлөгдөж байдаг. Бид үүнийг санамсаргүй тохиолдол, гэнэтийн явдал боллоо гэж боддог ч дэлхийн энергийн хуульд санамсаргүй, гэнэтийн гэсэн зүйл байдаггүй. Тийм ч болохоор бид үйлийн үр гэж зүгээр ч нэг ярьдаггүй. Иймд бид хийж байгаа ажлаа болон өөрийгөө маш сайн ажиглаж дотоодоо сонсож, ганцаараа байж өөрийн мэдрэмжүүд төрнө. Зарим хүмүүс бясалгал хийн төвлөрч дээрх мэдрэмжийг авах нь бий.
Бид ихэвчлэн өнөөгийн цаг үеийн нөхцөл байдлаас болж маш завгүй хөдөлмөрлөж амьдралын төлөө үхэн хатан тэмцэж байгаа нь энэ талаар бодон тунгаах зав ч үгүй мэдэх ч гүй энэ амьдралаа дуусгадаг нь энэ дэлхий дээр яг ямар үүрэгтэй ирсэн, үүрэг даалгавраа биелүүлээгүй буцах нь буруу болж дахин илгээгддэг байна. Буруу зөрүү зүйл хийж амьдарснаар дараа төрөлдөө төрөл буурах буюу дахин хүний төрлийг олтол бусад төрлөөр дамжиж явдаг. Хүний заяанд төрнө гэдэг хамгийн дээд буюу их хувь заяа юм. Бид хүн болж төрөх хүртлээ хэдэн удаа, ямар төрлөөр, ямар ертөнцөд, ямар дүрээр хэд дамжсаныг таах аргагүй юм. Дээрх бүгдийн талаар нэг үеэ бодоход олон хүн ярьж, хүмүүс ойлгож, шинжлэх ухаанч эхнээс нь тайлж, нээж байгаа билээ. Бидний завгүй амьдрал амьдралын төлөөх тэмцэл нь өөрийгөө орхигдуулж хаяж би хэн бэ? Ямар үүрэг даалгавартай ирсэн бэ? Гэдгээ ч ухамсарлах сөхөөгүй мэдэхгүй амьдралд тэмцэл дунд өнөө маргаашийн асуудал шийдэгч юм шиг зүтгэсээр энэ насаа дуусгах нь ч бий. Бидний дотоод хүн дотоод оршихуй маань бидний язгуур сүнс байдаг. Дотоод хүнтэйгээ ярилцаж хүчийг нь нэмэгдүүлж сэрээх нь чухал. Эрт дээр үеэс хүмүүс тэнгэртэй холбогдож хорвоо ертөнцийн гайхалтай энерги, хуулийг ашиглаж язгуур сүнсээ сонсон, ярилцаж олон гайхамшигтай амьдралын хүчийг олж, гайхамшиг бүтээсээр ирсэн ч өнөө цаг үед ч тайлж чадаагүй нууц хэвээр үлдсэн зүйл цөөнгүй бий. Дээр хэлсэнчлэн бидний язгуур сүнс, дотоод хүн унтаа байгаа учир бидний зөн мэдрэмж аливаа зүйлсийн зөв бурууг танин мэдэх чадвар муугаас болж алдсан алдаагаа засаж залруулж чадалгүй буруу замд хөтлөгдөх нь элбэг болжээ. Харин эрин солигдсоноор бүх зүйлийг өөрчлөх гайхалтай мөчлөг тохиож байна. Дэлхий бумбын эрин рүү шилжиж байгаа тухай та бүхэн сонссон байх. Өмнөх олон жил бид аргийн эринд амьдарч байсан ба энэ нь аливаа зүйлийн аргыг олдог сэргэлэн сийрэг толгойтой, хөдөлгөөнтэй амжилттай явсан жилүүд байсан. Бумбын эрин үүнээс огт өөр. Илүү сүнслэг, дотоод мэдрэмж өндөр оюуны чадамж сайтай, чин сэтгэлтэй хүмүүсийн эрин юм. Нэг ёсондоо таны чин сэтгэл, үнэн мөн чанар бусдад ил харагдана, танигдана гэсэн үг. Хүмүүсийн зөн мэдрэмж өндөржиж байгаа эрин буюу аливаа юманд чин сэтгэл гаргадаг жинхэнэ сэтгэлтнүүд илүү амжилттай амьдрах эрин үе ирлээ гэж ойлгож болно. Тийм ч болохоор энэ эринд маш олон хүмүүсийн үнэн мөн чанар танигдана. Сайнаар ч тэр муугаар ч тэр. Харин зөв сэтгэл мэдрэмжтэй, ухаалаг бусдын төлөө чин сэтгэл гаргаж чаддаг, аливаад үнэнч ханддаг, дотоод сүнсний чадвар сайтай хүмүүсийн сайхан амьдралын эхлэл ирж байна. Бас энэ мэдрэмж нь бидний дотоод хүч язгуур сүнсний чадамжид маш сайн нөлөөлөх тул олон жил унтаа байсан дотоод хүчээ сэрээх цаг болсон гэсэн үг шүү. Та дан ганц махан буюу физик биеийн чадамж 30 хувь, сүнсэн бие 70 хувь байдаг тул сүнсэн биеийг сэрээж, хүчийг нэмэгдүүлэх юм бол та амьдралд илүү хүчирхэг нэгэн болно. Учир нь таны сүнсэн бие таны махан биеэс илүү хүчтэй, ухаалаг, мэдрэмж өндөртэй байдаг. Нэг ёсондоо бидний сүнс маш олон төрлөөр төрж олон зуун жил амьдарсан бөгөөд таны одоогийн энэ амьдрал нь хэд дэхь төрөлт гэдгийг таашгүй тийм болохоор бүх зүйлд илүү туршлагатай хүчтэй байдаг. Бид энэ тухай сайн мэдэхгүйгээс болж махан биеэ тордож анхаардаг боловч дотоод сүнсэн бие, язгуур сүнсээ унтаа чигт нь орхигдуулдаг. Одоо бид сүнсэн биеийн дотоод хүч,язгуур сүнсээ сэрээж энергийн хүч ашиглан илүү эрч хүчтэй, зөв замаар амьдралаа удирдан чиглүүлэх боломжтой болжээ. Гайхамшигтай биш гэж үү. Ганц хүний чадвар, хоёр хүний чадвар хооронд нэлээн ялгаа гарна биз дээ! Яг түүн шиг та язгуур сүнсээ сэрээснээр илүү ухаалаг, туршлагатай, чадалтай нэгэнтэй хамт амьдралд зүтгэх боллоо гэсэн үг. Бид ганцаараа байж өөрийгөө сонсох, өөртөө цаг гаргах хэрэгтэй энэ үед бидний язгуур сүнс бидэнтэй ярилцаж эхэлдэг. Бидэнд хааяа мэдрэмжүүд төрдөг.
Өөрийгөө хэн бэ? Юу хийх ёстой вэ? Энэ ажлын шийдвэрийг яаж гаргах вэ? Аль нь шийдвэр, гарц гаргалгаа вэ? гээд олон зүйлийг эргэцүүлэн тунгааж, зөн мэдрэмжээ сонсох буюу язгуур сүнстэйгээ ярилцаж эхэлж байна гэсэн үг. Язгуур сүнс сэрсэн мэдрэмж өндөр байх юм бол танд зөв гаргалгаа, зөв шийдвэрүүдийг дотоодоос чинь хэлж өгөх болно. Язгуур сүнс ямар үед хүчтэй болдог вэ? гэвэл талархал болон өөрийг нь байгаа гэдгийг мэдрэх, ярилцах өөрийг нь сонсох тэр үеэс эхэлж илүү хүчирхэг нөлөөлж хамгаална гэсэн үг.
Өөрийгөө баярлуулж байх. Энэ нь бид өөрсдийгөө орхигдуулж, дандаа бусдын дараа тавьдаг алдаагаа зас гэсэн үг. “Чи мундаг шүү! Чи чадна шүү! Би чамд итгэж байгаа шүү! Энэ зүйлийн ард гарч чадсандаа талархаж байна! Хүсэл минь биелсэнд талархаж!” гэх зэргээр дотоод хүчийг, язгуур сүнсийг илүү хүчирхэг болгож болно. Нэг ёсондоо өөрийг нь байгаа гэдгийг мэдэрч тусалсан тусламж, хийсэн ажлыг нь үнэлэх тусам баясан хүч орж дараа дараагийн зүйлд улам урамтай, тантай хамтарч зүтгэхэд бэлэн болж байдаг. Та нэг ажлыг маш удаан амжилттай хийж дуусгах эсвэл сар бүр цалингаа авахдаа өөртөө заавал “Чи үнэхээр мундаг байсан шүү!” гээд шагнаж, шинэ зүйл авч баярлуулж байх хэрэгтэй. Шинэ гутал хувцас, эд хэрэглэл, эсвэл гоё ном , шинэ мэдлэгээ тэлэх сургалтууд, дугуйлан гэх зэргээр том жижиг юу ч байсан хэрэгтэй зүйлээрээ баярлуулах. Дуртай хоол, дуртай амттан,аяга кофе байсан ч энэ нь таны дотоод сүнсийг баярлуулж дараагийн амжилтыг бүтээх эрч хүчинд бэлтгэж, хүч сэлбэж байдаг. Харин эсрэгээрээ “за би энэ удаад яах вэ, дараа болно”, тэр минь, энэ минь гээд хамгийн сүүлд өөрийгөө тавих нь дараагийн эрч хүчийг хумсалж хүчгүй болгодог. Дараа нь бид яадаг вэ? гэхээр яагаад би бүтэлгүйтэв? Яагаад хүмүүс миний сэтгэлийг ойлгосонгүй вэ? намайг яагаад дутуу үнэлээд байна? Яагаад намайг хайрлахгүй байна? гэх зэргээр бусдад болон амьдралд гоморхож эхэлдэг. Учир нь маш энгийн. Та өөрийгөө хайрлаагүй, үнэлээгүйгээс болж эрч хүч энергиэрээ доогуур нөлөөлж байгаа хэрэг юм. Энерги тод гэрэлтэх тусам бусад хүн тань руу татагдаж, энерги бүдгэрэх тутам бусад хүн танаас дөлж байдаг. Энэ бол ертөнцийн хууль. Өөрийн энергийг тод гэрэлтүүлэгч нь хэн бэ? Зөвхөн та л өөрийн энергийг гэрэлтүүлж бас унтрааж байдаг. Үргэлж өөрийгөө үнэлж, хайрлаж, баярлуулж байх тусам илүү тод гэрэлтэж, хүчтэй болж бусдад туслах, тусламж нөлөөлөл чинь хүчтэй байх болно.
Мөн бидний язгуур сүнс, харсан тэнгэр, сахиусан тэнгэр ч гэж ярьдаг ертөнцийн энергийн хуультай харилцаж байдаг тул илүү хүчтэй байдаг. Жишээ нь хүний физик бие нь энэ хөрст ертөнцийн амьд бүхэнтэй харьцаж байдаг гэсэн үг. Бидний дээд тэнгэртэйгээ холбогдох, өвөг дээдэстэйгээ холбогдох үйлдлүүдийг язгуур сүнс маань хийж ямар нэг зүйл, үйл явцын талаарх мэдээ мэдээллийг эхэлж мэдээд засаж, залруулах, зөв чиглүүлэх үүргээ гүйцэтгээд бидний мэдрэмжээр дамжуулж хүргэдэг гэсэн үг. Харин ямар үед бид алдаа хийгээд буруу замаар алхаад байдаг вэ? язгуур сүнс унтаа, сэргээгүй үед таны замыг засах үйлдэл буюу зөв зүйлийг тань хэлдэггүйгээс болдог. Эсвэл бид дотоодоо сонсохгүй хэн нэгний үгээр үг үйлдэл хийж, өөрийгөө хэн ч биш мэдэхгүй, чадахгүй гэж ойлгон бусдын үгээр явснаар амьдралд алдаатай сонголтуудыг хийх нь элбэг байдаг. Үүнийг “бусдын үгийг битгий сонс” гэж шууд утгаар нь бүү ойлгоорой. Өөрийн гэсэн бодол, дотоодыг сонсож, эргэцүүлж, шүүн тунгааж хааяа ч гэсэн өөрийнхөө хүчинд итгэж байгаарай. Огт өөрийгөө сонсохгүй зөрөөд өөр хэн нэгний үгээр яваад зөрүүдлээд байдаг хүмүүст бид юм хэлмээр байв ч сүүлдээ орхиж эхэлдэг байна. Харин эсрэгээрээ хамтдаа ярилцаж, шийдвэр гаргаж, үргэлж өөрийг нь тоож байх тусам улам урам орж тусалж, дэмжиж байдаг. Ийм л энгийн.
Эх сурвалж: Энергийн хүч номноос
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|