• Lead the way ...
         
17
2025
Nov
Daily poll
(Нийт санал: 3)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    32   |  
0

Гол, нууранд мөсөн бүрхүүл тогтож байгаа ч явганаар болон автомашинтай зорчих нөхцөл бүрдээгүй байгаа энэ үед Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн хоёр удаагийн дуудлага, мэдээлэл амралтын өдрүүдэд бүртгэгдсэн байна. 

Тодруулбал,  Хөвсгөл аймгийн Түнэл суманд “Цэнгэл” нуурын мөсөн дээгүүр зургаан зорчигчтой гурван автомашин нуурын мөсөнд цөмөрч, зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарч, автомашин нь живсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж, нуурын эргээс 10 метрийн зайнаас "Киа бонго-3" загварын ачааны автомашиныг татан гаргажээ.  Нуурын эргээс 280 орчим метрийн зайд “Тоёота пробокс” загварын суудлын цөмөрсөн байгааг татан гаргахаар ажилласан боловч нуурын мөс хэт нимгэн байгаа тул татан гаргах ажиллагааг түр зогсоосон байна. 

Мөн Өвөрхангай аймгийн Хужирт суманд “Орхон” голын мөсөн дээгүүр  зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин голын мөсөнд цөмөрч орсон, автомашинд зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. 

Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ