A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
54
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 414 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 414 | |
|
Ажлын сэтгэл ханамж нь хүмүүсийг үр бүтээлтэй, хичээл зүтгэлтэй байхад чухал нөлөөтэй болохыг цөөнгүй судалгаа нотолжээ. Тэгвэл менежер захирлууд ажилчдынхаа урам зоригийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
1. Ойр ойрхон ярилцах
Ажил хийх эерэг орчин, нөхөрсөг харилцааг бий болгоход тогтмол хуралдах, уулзалтын тусгай цаг товлох шаардлагагүй юм.
Өглөө мэндлэх, завсарлах зуураа сонин сайхнаа хуваалцах зэрэг жижиг үйлдэл ч үр дүнтэй байдаг ажээ. Энэ нь олж мэдсэн зүйлээ бусдад түгээх, эргэн тойронтойгоо харилцах сэтгэлзүйн хэрэгцээ хүн нэг бүрт байдагтай холбоотой.
Тиймээс тэрхүү хэрэгцээг тогтмол харилцаагаар гүйцэлдүүлэх нь ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн дээр шинэ мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
2. Шүүмж сайшаалыг оновчтой өгөх
Хэт их сөрөг шүүмж хүнийг шантрахад хүргэдэг бол ерөнхийлсөн барьцгүй магтаал өгөөжгүй байдаг билээ. Эсрэгээрээ шүүмж сайшаалыг үр дүнтэй ашигласнаар ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх боломжтой.
Магтаал болон шүүмжийг нэг дор зэрэгцүүлэн хэлэх нь үр дүнгүй болохыг судалгаагаар тогтоожээ. Гүйцэтгэл дорой ажилчид магтаалд бялуурч анхааруулгыг ойшоодоггүй бол хичээл зүтгэлтэй ажилчид шүүмжийг хүндээр тусган авч эерэг үгсийг анзаардаггүй байна.
Тиймээс сайшаал болон шүүмжлэлийг ялган салгаж, аль болох тодорхой, баримттай байхад анхаарах хэрэгтэй юм.
3. Өсөж хөгжих боломжийг харуулах
Өмнөх даалгавар нь хойшдын амжилтад хүргэх алхам гэдгийг мэддэг байх нь ажилтны өөрийгөө үнэлэх үнэлэмж, ажлын бүтээмж гүйцэтгэлд томоохон хүч нөлөөтэй юм.
Тиймээс удирдлагын зүгээс ажилтны өсөлт дэвшилтэд анхаарч ажлын ач холбогдлыг зохих хэмжээнд таниулдаг байх нь хүмүүсийг илүү үр дүнтэй ажиллах сэдлийг бий болгодог байна.
4. Уян хатан байх
Ажлын цаг болон гүйцэтгэлийг уян хатан байлгах нь ажлын сэтгэл ханамжийг ихээхэн нэмэгдүүлдэг байна.
Алсын зайнаас ажлаа амжуулах, их ажлын дараа амралт урамшуулал олгох зэрэг нь уян хатан байдлын нэгэн илрэл боловч түүний хамгийн том эерэг нөлөө нь сэтгэлзүйтэй холбоотой ажээ.
Учир нь уян хатан байдал нь ажилтанд итгэл хүлээлгэж буйн чухал илэрхийлэл бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг ажлаасаа авдаг байх нь бүтээмж гүйцэтгэлд чухал нөлөөтэй юм.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
54
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|