• Lead the way ...
         
11
2026
Feb
Daily poll
(Нийт санал: 292)
99.66%
0.34%


Сэтгүүлч: П.Цанжид   |    145   |  
0
"Эрдэнэт хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зоруилсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар түрүүллээ. Харин Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн хурц арслан Г.Төрмөнх үзүүрлэж аймгийн арслан Ө.Батсуурь, Э.Мөнх-Эрдэнэ их шөвөгт шалгарлаа. 
 
Наймд аймгийн арслан П.Жаргалсайхан, аймгийн арслан Б.Нямсамбуу, аймгийн арслан Х.Чойжилсүрэн, аймгийн начин А.Ширнэндагва нар үлдэв.
 
Дараагийн барилдаан энэ сарын 21-ний баасан гарагт Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 22-нд 11:00 цагаас Сумын цолтон болон бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ