A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |
|
1. Ангиллаа гарга.
Эхний ээлжинд тээшинд ачаанд өгөх болон гар тээшинд багтаах зүйлсээ ерөнхийд нь ангилна. Гадуур тогтмол өмсөх хувцас, дотуур хувцаснууд, гутал, ариун цэврийн хэрэглэл, эрүүл мэндийн хэрэгсэл, техник хэрэгсэл, бичиг хэргийн материал, зугаацах болон уншиж судлах зүйлс гэх мэт. Ачаа тээш алга болох, задрах аюултайг санаж хамгийн бага хохирол учрахаар тооцож, ачаагаа бэлтгээрэй. Эхлээд шүүгээнээсээ хувцас сонгоход бараг бүх л хувцас хэрэгтэй юм шиг санагддаг.
Харин аль болох хоорондоо нийцэх хувцаснуудыг сонгосноор та олон хувцастай мэт харагдаж болно. Товчхондоо хувцасны минималист хэв маяг аяллын хувцсыг сонгоход хэрэг болдог. Аль ч цамцыг ямар ч өмд болон гуталтай хослуулахад нийцэхээр бодож суурь өнгөнүүдийг нь зохицуулаарай. Хар, саарал, цагаан эсвэл бор, шар, ногоон. Өөрөөр хар, хар хөх, цайвар цэнхэр гэх мэтээр. Ганган харагдахыг хүсвэл жижиг чимэглэл, зүүлт, ороолт, нүдний шил, бүс, алчуур зэргээ тод өнгөтэйгөөр сонгоорой.
2. Үнэт зүйлсээ даатгуул.
Үнэт зүйлсээ гар тээшиндээ авч явах хэрэгтэй бөгөөд өндөр үнэтэй үнэт эдлэл зайлшгүй авч явах шаардлагатай бол өмнө нь даатгалд хамруулахад илүүдэхгүй. Ачаанд өгөх тээшиндээ зөөврийн компьютер, цэнэглэгч, цэнэг хадгалагч, ухаалаг утас, таблет, эрчим хүчний банкууд болон батарейг хийхгүй байх хэрэгтэй бөгөөд тухайн улс орныхоо агаарын тээврийн ачаа тээврийн журмыг заавал унших шаардлагатай. Дээрх зүйлсийг гар тээшиндээ зориулалтын цүнхэнд хийж явах нь гэмтэж эвдрэхээс хамгаална. Электрон техник хэрэгслүүдээ нэг дор хадгалж авч явах нь зүйтэй.
3. Бүгдийг нэг хавтсанд.
Бичиг баримтаа тусгай хавтсанд нэг дор байршуулж, нислэгтэй холбоотой мэдээллээ цахим болон цаасан хэлбэрээр хадгалах хэрэгтэй. Заримдаа хил дээр аяллын төлөвлөгөө, урилга зэрэг бичиг баримтаа цаасаар үзүүлэх шаардлага гардаг. Тиймээс зөвхөн утсан дээрээ мэдээллээ хадгалсан тохиолдолд эвдрэх, гацах, алга болох, цэнэг дуусах зэрэг эрсдэлтэй тул цаасаар заавал хэвлэж аваарай.
4. 100 граммаас хэтрүүлэхгүй.
Гоо сайхан, ариун цэврийн хэрэгслээ гар тээшиндээ зайлшгүй авч явах хэрэгтэй гэж үзвэл нэг тус бүрийг 100 граммаас хэтрүүлэлтгүй жижиглэн савлаж аваарай. Аяллын зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүний саванд хийвэл бүр ч найдвартай. Тухайн газраас нь худалдан авах боломжгүй зүйлсийг л тээшиндээ авч явсан нь дээр. Энэ нь таны тээшийг ихэд хөнгөвчлөх болно. Мэдээж эрүүл мэндийн хувьд зайлшгүй шаардлагатай эсвэл эмзэг мэдрэмтгий арьсанд зориулсан ховор байдаг бүтээгдэхүүнийг том хэмжээтэйгээр нь авч явах хэрэгтэй гэж үзвэл гар тээшиндээ биш ачаандаа хийгээрэй.
5. Эмнэлгийн анхан шатны тусламжийн хэрэгслээ аваарай.
Таны бие хэдийгээр эрүүл байсан ч агаарын даралтаас хамаарч дотор муухайрах, толгой эргэх, зүрх савлах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Тиймээс эмнэлгийн анхан шатны тусламжаар өвчин намдаах эм, шархны боолт, шархны наалт, тайвшруулах эм, бохь, аяллын чихэвч, харшлын эм, нойтон, хуурай салфетка зэргийг авч явахад илүүдэхгүй.
6. Ачааны жинг шалга.
Таны нэг ачаа 23кг-аас хэтрэхгүй байх ёстой, гар тээш 7 кг-аас илүүгүй байх хэрэгтэй. Хэрвээ хэтэрвэл тээшний нэмэлт төлбөр төлөх шаардлагатай болдог учир, заавал жинг нь шалгаарай.
7. Гутлынхаа доторх зайг ашигла.
Оймс болон дотуур хувцсаа гялгар уутанд хийж гутал дотроо хийснээр орон зайг бага ч гэсэн хэмнэнэ. Мэдээж гутлаа мөн гялгар уутанд хийхээ битгий мартаарай. Овор ихтэй хувцаснуудаа эхэлж хийгээд овор багатайг завсар зайгаар нь шингээж байршуулаарай.
8. Бичиг баримтаа хуулбарла, скайнерд.
Аялал өөрөө зарим талаар эрсдэл байдаг. Чухал бичиг баримтуудаа авч явахдаа хуулбарлах буюу скайнердаж, чухал кодыг бичиж тэмдэглэн, гэртээ 1 хувийг заавал үлдээгээрэй.
9. Шингэн зүйлсийг жийрэглэ.
Хэдий тагтай ч шингэн зүйлс асгарах цоорох аюултай байдаг. Тиймээс шингэн зүйлсийн тагны завсар гялгар уутаар жийрэглэх буюу гадуур нь давхар гялгар уутанд хийж, аль болох зориулалтын хайрцганд хийж авч яваарай.
10. Хувцсаа ороомог хэлбэрээр хий.
Энэ нь шулуун үрчлээс гаргахаас сэргийлэхээс гадна зайг хэмнэдэг давуу талтай. Хувцсаа бүрэн хуурай эсэхийг заавал шалгаарай. Чийгтэй хувцас авч явахгүйг хичээгээрэй. Мөн ойролцоо өнгөтэй хувцаснуудыг нэг дор байршуулаарай.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|