A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
21
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |
|
МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө ямар ажилтайгаас хамаараад 06.30-07.30 цагт босдог. Хүмүүс янз бүрийн амьдралын, ажлын хэв маягтай байгаа байх. Судлаачийн хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа голдуу оройн цагаар хийдэг. Тиймээс өглөө учиргүй эрт босож ажлаа амжуулах цаг гардаггүй. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн өглөөний ажлаа унтахаасаа өмнө буюу урьд шөнө нь амжуулчихна.
Өглөөг хамгийн түрүүнд тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөөг бодож угтдаг. Өнөөдөр хэдэн цагаас юутай билээ, ямар хүнтэй уулзах билээ, яаралтай шийдвэрлэх тулгамдсан ямар асуудал байгаа вэ гэдгийг хамгийн түрүүнд боддог. Төлөвлөсөн ажлуудаа хурдан амжуулчих юм сан, цалгардуулчихгүй юмсан, хоцорчихгүй юмсан гэсэн бодол орж ирдэг. Аль болох хариуцлагатай байхыг хичээдэг.
Өнөөдөр дөрвөн паар хичээлтэй. Антропологийн магистр, докторын ангид хичээл орно.
Монгол улсын их сургуулийн багш нарт тавигддаг нэг шаардлага бол гаднын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд өөрийн бүтээлээ хэвлүүлэх ёстой байдаг. Хэдхэн хоногийн өмнө Кембрижийн эрдэм шинжилгээний сэтгүүлд Монгол дахь үндсэрхэг үзлийн талаарх өгүүлэл маань хэвлэгдсэн талаар сонслоо.
Би Монгол телевизийн “Хар хайрцаг” ярилцлагын нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн. Нэвтрүүлгийн энэ долоо хоногийн ням гарагийн дугаараараа сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа саарал жагсаалт, Монгол улсын гадаад өрийн асуудлыг хөндөх болно. Ням гарагийн 21.00 цагаас хүлээн авч үзээрэй.
Надад байдаг хувь хүний зан чанар юм уу даа. Тарни гэж хэлэхээс илүү тогтчихсон зүйл байдаг. Тухайн өдөр хийхээр төлөвлөсөн зүйлээ хийж байж санаа амардаг л даа. Тэгэхээр өглөө босоход хамгийн түрүүнд ямар эрч хүч, хүсэл тэмүүлэл байдаг вэ гэхээр тэр төлөвлөсөн ажлаа амжуулчихъя гэсэн бодол байдаг.
Сүүлийн үед нэг сэдэв дээр ажиллаж байгаагийн хувьд энэ талаар олон нийтэд хүргэмээр санагдлаа. Нийгмийн шинжлэх ухаанд ч нэлээн хожуу яригдаж эхэлсэн шинэ сэдэв. Мэдлэгт олон янзын асуудал байна. Тодорхой хэмжээний колоничлолын эсвэл улс төрийн ашиг сонирхол дээр үүссэн мэдлэгүүд давамгайлж байгааг нийгмийн шинжлэх ухааны судлаачид, антропологичдын зүгээс онцолж байна. Үүнд шинжлэх ухааны мэдлэг ч багтана.
Орчин үед мэдлэгийг колоничлолоос чөлөөлөх хэрэгтэй гэх хөдөлгөөнүүд маш ихээр гарч ирж байна. Үүнийг “Decolonizing Knowledge” буюу "Колоничлолоос мэдлэгийг чөлөөлөх" гэж нэрлэдэг. Олон нийтэд зөвлөхөд бидний мэддэг гэж боддог эсвэл олж авсан мэдлэг ямар нэгэн улс төрийн, колоничлолын зэрэг янз бүрийн ашиг сонирхолтой байх вий. Эдгээрт үйлчилдэг мэдлэг байх вий.
Тухайн мэдлэгийг бид туйлын үнэн зөв гэж хүлээн авч, эзэмшчихээд итгээд байх вий гэх зэргээр асуудалд бодитой хандаасай, энэ асуултыг тавьдаг байгаасай. Учир нь колоничлолын үр дүнд бий болсон мэдлэг дээр суурилж аливаа зүйлд хандах нь буруу болчхож байгаа юм. Бид мэдлэгийнхээ эх сурвалж, түүнд туссан ашиг сонирхол, үзэл суртал, улс төрийн нөлөө, зорилгыг мэддэг байх хэрэгтэй. Ингэснээр мэдлэгээ мэддэг болно гэсэн үг.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
21
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|