A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|
![]() ![]() | |||||
|
![]() ![]() |
|
Энэ өдрийг чамд өглөө гэж эхэлдэг болохоор л ӨГ+ЛӨӨ гэж нэрлэдэг байх. Хэн нэгний хүсээд ч заяагаагүй шинэхэн өглөөг угтах хувьтай танд шинэ долоо хоногийн, гэгээн өглөөний мэнд хүргэе.
Өглөөг урам зориг дүүрэн угтаж, эрч хүч, бүтээмж дүүрэн өнгөрүүлэхэд тань туслах "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" товч ярилцлагын дугаарын энэ удаагийн зочноор Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Мандал Ассет Менежмент үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг оролцлоо.
Босох цаг янз бүр. Өмнө нь өглөө ном тогтмол уншдаг байсан. Сүүлийн үед болиод байна.
Харин өглөө бүр заавал хийхийг зорьдог зүйл бол өглөөний цайгаа тайван уух. Өглөөний хоолыг өөртөө гэдэг дээ. Эрүүл мэнддээ зориулж буй алхмуудын минь нэг гэж боддог.
Үнэнийг хэлэхэд би өөрийгөө цагийн менежмент сайтай хүн гэж хэлэхгүй. Харин өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх үүднээс хэдэн зүйлийг хийдэг.
Нэгт, нойроо хангалттай авсан өдөр маш бүтээмжтэй ажилладаг.
Хоёрт, уулзалтуудыг аль болох цөөн, богино хийхийг хичээж байна. Сунжирсан уулзалтууд бол цагийн хамгийн том дайсан.
Гуравт, хамгийн төвөгтэй, цаг их авах ажлуудаа болж өгвөл өглөөд амжуулдаг. Өөрөөр хэлбэл хамгийн их энерги зарцуулах, тархи ажиллуулах ажлуудыг сэргэг байгаа дээрээ өглөө хийвэл өдрийн төгөсгөлд та чамгүй олон зүйлийг амжуулж чадна.
Ажилтай холбоотойгоор харилцагчийн үйлчилгээний талаар л шинэ зүйлсийг сурч байна даа.
Манай Мандал Ассет Менежмент компани саяхан Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын санг босгосон. Үүнтэй холбоотой маш их ажлууд байна. Эдгээрийг ахиулна. Манай улсын хөрөнгийн зах зээл ер нь үнэхээр сонирхолтой үе тохиож байна. Хийх ажил дэндүү их байна.
Чи хичнээн мундаг байлаа ч ганцаараа бол хэн ч биш. Баг болж, нэгдэж ажиллаж чадах нь хамгийн чухал.
Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэгчээр бүхий л том амжилт, үйл хэрэг сайн хамтын ажиллагаа, багийн тоглолтын л үр дүнд бүтсэн байдаг. Дэлхийн түүх тэр чигтээ багаар ажилласны түүх шүү дээ. Үүнийг алхам тутамдаа сайн тунгаагаарай. Би мундаг, би ийм, би бол... гэхчлэн эго хэт өндөртэй байвал та хэзээ ч хол явахгүй.
Дахин хэлье. Чи ганцаараа хэн ч биш шүү.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|