A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 128 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 128 | |
|
Өглөөний өөдрөг 5 асуулт блиц ярилцлагын булангийн өнөөдрийн дугаараар “Критив бизнес нетворк" ХХК-ийг үүсгэн байгуулагч, "Номадик контент" ХХК-ийн зөвлөх Д.Баярбилэгийг оролцуулж өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх арга барил, ажлынх нь сонин сайхнаас хуваалцлаа.
Өглөө орноосоо босохоос өмнө дээшээ харж хэвтээд гараа 50-60 удаа гараа атгах дасгал хийдэг. Ингэснээр гарны булчингаар дамжуулан биеийг хөшингө байдлаас сэрээхээс гадна зүрхний үйл ажиллагаа цусан хангамжийг сайжруулдаг. Үүний дараа зөгийн балтай ус уугаад биеэ бэлдэж, өглөөний цайгаа уугаад ажилдаа гарна.
Хийх ажлаа жагсааж тэмдэглэл хөтлөх дадлыг бий болгосон. Ширээн дээрээ тэмдэглэлийн дэвтэр байнга байлгана. Хэн нэгэнтэй утсаар чухал зүйлийг ярьж байхдаа давхар тэмдэглэж байдаг гэхчилэн болж л өгвөл тэмдэглэл хөтлөдөг дөө.
Орой гэртээ ирээд дэвтрээ сөхөөд амжуулсан ажлаа харахаар урамтай байдаг.
Хашаагаа зүлэгжүүлэхдээ шинэ технологи ашиглан маш хурдан зүлэгжүүлж болохыг мэдэж авсан.
Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн 19-р тойрог, Хэрлэн нэгдүгээр багт нэр дэвшиж байна. Ерөнхийдөө сонгуулийн бэлтгэл ажлууд дээр төвлөрч байна.
Өөрийнхөө сонирхолтой зүйлийг эртхэн ол. Аль болох алс хэт рүү, том зорилгын өөд тэмүүл. Түүндээ хүрэхээр тууштай бас аз жаргалтайгаар хөдөлмөрлө. Ингэхдээ хүний гар харахгүйгээр, бусдад төвөг удахгүйгээр боломжийг өөрийн хүчээр бий болгохыг эрмэлз гэж хэлье.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|