A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
54
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 240 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 240 | |
|
Энэ өдрийг чамд өглөө гэж эхэлдэг болохоор л ӨГ+ЛӨӨ гэж нэрлэдэг байх. Хэн нэгний хүсээд ч заяагаагүй шинэхэн өглөөг угтах хувьтай танд гэгээн өглөөний мэнд хүргэе.
Шинэ өглөөг эрч хүч, бүтээмж дүүрэн өнгөрүүлэхэд туслах, шинэ санаа өгөх зорилгоор бид салбар бүрийн манлайлагч залуусыг урьж өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх арга барилыг нь хуваалцдаг билээ. Энэ өглөөний дугаарт “ONEFIT”-н ТУЗ-ын дарга, “Mongol NFT”-г хамтран үүсгэн байгуулагч М.Хатанбүүвэйг урилаа.
Би өглөө эрт босох дуртай. Сэрээд тухайн өдрөө хийх ажлаа төлөвлөж, хэрэв хүмүүстэй холбоотой ажил байвал тэр дор нь мэйлээр мэдэгддэг. Дараа нь өглөөний цайгаа уучхаад 5 минут mindfulness бясалгал хийгээд ажил руугаа явдаг. Өглөө эрт бусад хүмүүстэй хамааралтай ажлаа зохиуцуулчихаар намайг ажил дээр очиход тэр ажлыг ахиулж байдаг.
Өглөө эрч хүчтэй байгаа дээрээ 80/20-ийн зарчмын дагуу хамгийн их үр дүн авчрах ажлуудаа түрүүлж хийдэг. Хүмүүс ач холбогдол багатай олон ажил руу үсчээд буйгаа бүтээмжтэй ажиллаж байна гэж боддог. Гол нь хийж буй олон ажил тань хэр үр дүнтэй байна вэ гэдгийг тооцож чаддаг байх нь чухал. Тэгэхээр чухал ажлууд дээр аль болох их цагаа зориулах хэрэгтэй.
Ажлаа яаж хийвэл хамгийн дөт замаар илүү их үр дүнг авчрах вэ гэдгийг үргэлж эрэлхийлж таны үнэ цэнэ өснө. Ажиллах ёстой гэдэг хандлагаар ажлын байранд олон цагаар бүтээмжгүй суугаад байх нь утгагүй хэрэг. Түүний оронд амарчхаад, эрч хүчтэй дээрээ энерги шаардах чухал ажлуудаа амжуулах нь үр дүнтэй. Цагаа зөв удирдаж, бүтээмжтэй ажиллахын тулд би дараах арга барилыг өөр дээрээ болон ажилтнууддаа хэвшүүлсэн. Тухайн өдөр хий ёстой ажлаа
Тэгэхээр хамгийн түрүүнд ЧУХАЛ ЯАРАЛТАЙ ажлыг заавал хийнэ. Харин ЧУХАЛ, ЯАРАЛТАЙ БУС ажилд ажлын цагийнхаа 80-90 хувийг зарцуулах ёстой. Учир нь чухал яаралтай бус ажлаа цаг тухайд нь ахиулж байвал чухал яаралтай ажлууд гарч ирэх нь бага. Гурав дахь багана буюу ЧУХАЛ БУС ЯАРАЛТАЙ ажлууд дээрээ нийт ажлын цагийнхаа 5 хувийг л зарцуулах хэрэгтэй ба бусдад даатгаж сурах хэрэгтэй.
Цагаа чухал ажилд зарцуулж буй эсэхээ мэдэх арга бол тухайн өдөр хийсэн ажлуудаа загсааж бичээд, энэ дөрвөн ангилалд ялгаж, будаад анализ хийж болно.
Өнгөрөгч 7 хоногт түүхэн удирдагчийн тухай баримтат кино үзсэн. Удирлагчийн илтгэл тавьж буй хэсгийг үзээд надад ийм бодол төрсөн.
"Жинхэнэ удирдагчдын бусдыг байлдан дагуулдаг нууц нь харизмаа хэзээ ч алддаггүй, зорьж буй зүйл, алсын хараагаа бусдад ойлгуулж түүн рүү чиглүүлдэг ур чадварт оршдог юм" байна.
-Баасан гарагт буюу энэ сарын 17-нд DIGITAL NATION-2021 арга хэмжээний үеэр Монгол уран бүтээлчдийн бүтээлийг блокчэйн дээр байршуулж, дэлхийн зах зээлд борлуулах боломжийг бий болгож буй “Mongol NFT”-г олон нийтэд танилцуулах бэлтгэл ажлууд дээр энэ 7 хоногт төвлөрч байна. Ийнхүү NFT-ийн зах зээл Монголчуудад нээлттэй болж буй нь уран бүтээлчдийн хувьд гайхалтай мэдээ.
Та өөрийн уран бүтээлийнхээ дижитал хувилбарыг блокчэйн бүртгэлийн системд байршуулснаар бүтээлээ борлуулах тоолондоо насан туршдаа рояалти авна.
Энэхүү технологийн тусламжтайгаар та оюуны өмчөө баталгаажуулах боломжтойгоос гадна youtube, facebook зэрэг платформоос ялгаатай нь хэзээ ч устахгүй гэдгээр маш онцлог.
Блокчэйн бол дэлхий даяар хүн бүхэн ашиглах боломжтой үнэгүй бүртгэлийн систем бөгөөд үүнийг дэлхий нийт түгээмэл ашиглаж байгаа ч харин монгол уран бүтээлчид төдийлөн ашигладаггүй.
Дараагийн нэг онцлог нь та бүтээлээ байршуулахын тулд мөнгө төлөх шаардлагагүй.
1. Хөрөнгө оруулалт, хуримтлалыг аль болох эрт эхлүүлж, санхүүгээ зөв удирдаж сурах хэрэгтэй.
2. Оюутан цагаа маш бүтээлч өнгөрүүлж, оффисийн программ, гадаад хэл, харилцаа, бичгийн ур чадвар зэргийг өндөр түвшинд эзэмшээд төгсвөл ажлын байран дээр гарахад маш том давуу тал болно.
3. Өөртөө цаг гаргаж дотоод хүнээ сонсож, ойлгохыг хичээх хэрэгтэй. Өөрийгөө ойлгоогүй хүн бусдыг ойлгож чадахгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө таньж мэдэхийн тулд үргэлж зоригтой шийдвэр, алхмуудыг хийгээрэй. Өөрийгөө эртхэн нээчихвэл цааш цаашдын зорилгууд маш тодорхой болоод ирнэ. Өөрийгөө нээх гэдэг нь дэндүү төвөгтэй, боломжгүй мэт санагдаад байвал амьдралынхаа зорилгоо тодорхойлж үзээрэй. Энэ бүхний төлөө хийж буй аяллыг амьдрал гэж нэрлэх болов уу.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
54
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|