A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 163 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 163 | |
|
Энэ өдрийг чамд өглөө гэж эхэлдэг болохоор л ӨГ+ЛӨӨ гэж нэрлэдэг байх. Хэн нэгний хүсээд ч заяагаагүй шинэхэн өглөөг угтах хувьтай танд шинэ долоо хоногийн, гэгээн өглөөний мэнд хүргэе.
Хориод жилийн өмнө Америкт 25-хан доллартай хөл тавьж байсан хүү өдгөө өөртэй нь ижил хүсэл тэмүүлэлтэй 4500 гаруй монгол залууст тэтгэлэгээр дэлхийн боловсрол эзэмших үүд хаалгыг нээж өгчээ.
Энэ эрхэм бол “Глобал удирдагч” их сургууль, Шинэ зууны удирдагч олон улсын сургуулийг үүсгэн байгуулагч, Австралийн Кюнсландын их сургууль болон Харвардын их сургуулийн магистр, “Америкт суралцах боломж”, "Тагтан дээр" номын зохиогч Б.Отгонбат. Түүнийг хичээлийн шинэ жилийг угтсан дугаарынхаа зочноор урьлаа.
Өглөө толгой сийрэг байх хугацааг ашиглан ном унших дуртай. Сатаарах зүйл асар их орчин үед ном унших нь тархиа амраах, оюун бодлоо цэгцлэхэд тусалдаг бясалгал болдог. Үүний дараа бусдын л адил өглөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажлаа эхлүүлдэг дээ.
Тухайн өдрийн хийх ажлаа, төлөвлөгөөгөө гаргахад google calendar ашигладаг. Хаанаас ч хараад хянах боломжтой тул их амар байдаг. Цагийн менежмент хийхийн тулд өөрийнхөө хамгийн бүтээмжтэй байж чаддаг, биологийн цагаа олох ёстой гэж боддог.
Сатаарах хүчин зүйлсээс өөрийгөө чөлөөлж, хамгийн чухал зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадсан үед бүтээмж хамгийн өндөртэй байж чаддаг.
Хүн бол орчныхоо бүтээгдэхүүн шүү дээ. Хүмүүс цаг наргүй амьдралын хэмнэлдээ автан, цаг хугацаа яаж өнгөрч буйг анзаарах сөхөөгүй гүйсээр хийх ёстой хамгийн чухал зүйлээ орхигдуулсан байх нь олонтаа. Завгүй байгаагаа бүтээмжтэй байна гэж олон хүн андуурдаг.
Би ч мөн адил “Тагтан дээр Монгол мөрөөдөл” номоо эхлүүлсэн ч чөлөө завгүй гүйсээр дуусгаж чадахгүй байсан бол хөл хорионы үеэр төвлөрч сууж, номоо бичих дуусгах боломж олдсон.
Энэ номоороо "байнга битгий завгүй бай, мэргэжлийн талбар дээрээ бужигнаад л байдаг атлаа юу болж байна, юу болохгүй байна гэдгийг хөндлөнгөөс эргэцүүлэх хугацааг өөртөө олго" гэх санааг хэлэхийг зорьсон. Хэт завгүй өдөр тутмын амьдралаасаа сэтгэл зүйн хувьд өөрийгөө чөлөөлж сурах стратегийг эзэмшиж, орчин тойрноо хөндлөнгөөс ажигла бүтээлчээр тунгаах нь удирдагч хүний эзэмшвэл зохих хамгийн чухал дадал юм.
Товчхондоо 7 хоногт 1-2 удаа хэсэг хором түр завсарлага авч “энэ амьдралаас миний хүсээд буй зүйл яг юу вэ, би үнэхээр хүсэж, мөрөөдөж буй зүйлийнхээ төлөө явж байна уу” гэдгийг тунгааж дадах нь таныг хүнийг илүү бүтээмжтэй байж, үнэ цэнэ бүтээхэд тусална.
Өнгөрсөн 7 хоногийн хувьд Тагтан дээрх Монгол мөрөөдөл номоо англи хэл рүү орчуулж маш их ажил, чирэгдэл болсны эцэст номоо Amazon дээр амжилттай байршуулж , Америкийн зах зээлд номоо сурталчлаад эхэлсэн нь миний хувьд амжилт байлаа. Миний хувьд Америкийн зах зээл дээр өөрийн дуу хоолойгоо илэрхийлэх, сонсгох ажлын эхлэл болсон. Дэлхийд Монголын түүхтэй холбоотой сурах бичиг, археологийн судалгаа байдаг болохоос биш орчин үеийн Монголын хөгжил, Монголчуудын мөрөөдлийн талаар англи хэл дээр бичсэн ном ховор. Амазонд 3-4 хөн Монгол залуусын бичсэн ном байдаг.
Тиймээс эх орныхоо талаарх болон монгол хүмүүсийн дуу хоолойг гаргаж ирсэндээ сэтгэл хангалуун байна. Амазон дээр хэрхэн ном гаргах гэхчлэн олон зүйл сурсан, өгөөжтэй 7 хоног байлаа.
Глобал удирдагч их сургууль, Шинэ зууны удирдагч олон улсын сургуулийн сурагч, оюутнуудын маань хувьд шинэ хичээлийн жил эхэлж байна. Тэр ч утгаараа шинэ оюутнуудаа хүлээн авч, чиглүүлгийн хөтөлбөрийг зохион байгуулах буюу сургуультайгаа танилцах, бие биентэйгээ танилцаж, суралцахын утга учир, , хэрхэн үр дүнтэй суралцах, өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх талаар тэдний зүрхэнд гал асаах лекц уншина. Дараагийн ажил бол саяхныг хүртэл бэстселлер болж байсан “Америкт суралцах боломж” номоо шинэчилж дахин хэвлэлтэд өгөхөөр зэхэж байна. Мөн “жинхэнэ манлайлал” сурах бичгээ аравдугаар сард хэвлүүлэхээр ажиллаж байна.
-Дэлхий ертөнц улам бүр хавтгайрч буй энэ эрин үед залуус дэлхийн боловсролыг эзэмших, дэлхийн хэмжээнд ажиллах, өөрийн старт апаа дэлхийд гаргах, нөлөөллөө бий болгох боломж бидний үетэй харьцуулшгүй нээлттэй болсон. Тэр бүх боломжийг нээх түлхүүр нь дэлхийн хэлийг эзэмших юм. Өөрөөр хэлбэл Англи хэлийг бүрэн эзэмшиж, чөлөөтэй харилцаж, бичиж чаддаг болох нь мянга мянган өрсөлдөгч залуусаас ялгарах давуу талыг олгох учраас бүхий л цаг хугацаа эрч хүч, энергиэ англи хэл, хятад хэлийг сурах, дэлхийн мэдлэгийг өөртөө шингээж авахад зарцуулаасай гэж боддог.. Үнэхээр дэлхийн энтэй сэтгэе, дэлхийн хэмжээнд ажиллаж, дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл хэлний бэрхшээлийг арилгах хэрэгтэй.
Ховд аймгийн Дарви сумаас Улаанбаатар хотод ирж суралцах нь хэн нэгэн оюутны зорилго байж болох ч үүнээс цаадах ертөнц, боломжууд байдгийг эртхэн олж хараасай, “Дэлхийн топ сургуулиудад сурна, дэлхийн зах зээлд гарах компани байгуулъя, нээлт хийнэ, саятан болно” гэхчлэн илүү том зорилго мөрөөдлийн өөд тэмүүлээсэй” гэж зөвлөмөөр байна.
Тэр ч үүднээс бид хэрхэн сайн сайхан ирээдүйг хойч үедээ зориулж бүтээх вэ, яаж монгол залуус өөрсдийн босгосон бизнесээрээ дэлхийг байлдан дагуулж, дэлхийд гарч вэ гэсэн урам зориг, итгэл найдварын очийг тэдний зүрх сэтгэлд асаах зорилгоор “Тагтан дээр Монгол мөрөөдөл” номоо бичсэн. Залуус, дүү нар минь “Тагтан дээр Монгол мөрөөдөл” англи хэлээ сайжруулах бол англи хувилбар болох “On the Balcony” a Mongolian dream” номыг уншиж, надтай санал бодлоо хуваалцвал би баярлана.
Танд ямар ч саад бэрхшээл тулгарсан бай үргэлж том зорилго мөрөөдлийн өөд зоригтойгоор тэмүүл. Учир нь амжилтад хүрэх эсэх нь таны сэтгэлгээний цар хүрээ, тэсвэр тэвчээрээр хязгаарлагдана.
Тагтан дээр номыг та
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|