• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    191   |  
0
 

Өглөөний өөдрөг 5 асуулт блиц ярилцлагын булангийн даваа гарагийн дугаараар Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мөнхзаяаг оролцууллаа

 
 

#Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Ямар нэгэн өвөрмөц зүйл хийдэг үү?

Өглөө 06:00-06:30 гэж босоод аяга ус уучхаад, гэрийнхээ ойролцоох Дөрвөлж толгой овооны шатаар  хурдтай өгсөж уруудан идэвхтэй, дасгал хийдэг. Хөдөлгөөнтэй байхыг чухалчилдаг гэхүү дээ. Саяхнаас охины маань хичээл өглөө орж эхэлснээр охиндоо өглөөний цай бэлдэж өгдөг. Дараа нь гэрээ цэмцийлгэчихээд ажилдаа гарна.

#Өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх арга барил, цаг ашиглалтын нөу-хау-аа хуваалцвал?

Орой унтахаас өмнө маргааш амжуулах ажлуудаа тэмдэглэлийн дэвтэр эсвэл утасныхаа мемо дээр тэмдэглэнэ. Оюутан байхдаа Герман улсад боловсрол эзэмшсэн нагац ах, бэр эгчийндээ амьдарч байсан тул тэднээс цаг ашиглалт төдийгүй маш сайн төлөвлөхөд суралцсан. 

Цаг ашиглалтын хувьд аливаа хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт гээд ямар ч үед цаг баримтлахыг хичээж, аливаа ажлыг цагийн тулгаж, яаруу сандруу биш чанартай хийхийг зарчим болгодог.

#Өчигдөр шинээр сурч мэдсэн зүйл юу байв?

Аймаг нийслэл сум дүүргийн сонгуулийн тухай хууль уншиж, судалж байна.

#Өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцвал?

Аймгийн ИТХ-д нэр дэвшиж байгаа учраас төлөвлөсөн чамгүй их ажлууд ундарч байна. Өнөөдөр сэтгүүлийн эх бэлтгэлийн материалаа бүрдүүлэх ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Үүнтэй холбоотой ажил хэргийн шугамаар хүмүүстэй уулзах, бичиг цаас цуглуулах ажил ихтэй байна.

#Залууст хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Бид Монголчуудын туулсан хамгийн сайхан нийгэм, цаг үед амьдарч байна. Юуг сэдэж, сэтгэж хиймээр байна тэр бүхий л боломж нээлттэй. Гагцхүү түүндээ хүрэхийн тулд Том зорилго тавиад шантрахгүйгээр зүтгэх, зөвхөн урагшаа тэмүүлээрэй залуусаа.

Нөгөөтэйгүүр сошиал медиагийн ачаар архидан согтуурч хүний эрх зөрчих, хүчирхийлэл үйлдсэн хүний ёсноос гажууд нуугдмал хэргүүд илчлэгдэж, түүний эсрэг нийгмээрээ тэмцэх болсон нь сайшаалтай. Тиймээс залууст хандан орчин орчиндоо нүдээ нээж, хүчирхийллийг бүү хүлцэн тэвчээрэй гэж зөвлөе.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ