A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
175
|
|
0
|
71
|
|
0
|
78
|
|
0
|
46
|
|
0
|
63
|
|
0
|
55
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 237 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 237 | |
|
Энэ өдрийг урам зориг, эрч хүчээр дүүрэн эхлүүлж, нэгийг ухааруулж, олныг тунгаахад туслах өглөөний өөдрөг 5 асуулт ярилцлагын булангийн шинэ дугаарын зочноор "Амьдрах Стратеги" менторинг хөтөлбөрийн санаачлагч, төрийн удирдлагын докторант, MBA, стратеги судлаач Д. Цэцэнбилэг оролцлоо.
2018 онд “Амьдрах Стратеги” менторинг хөтөлбөрийг санаачилснаас хойш өөрийн амьдралын зорилго, хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу ажиллаж байна.
Үүнээс өмнө боловсрол, нийгэм, хэвлэл мэдээлэл, урлагийн болон хууль эрх зүйн салбаруудад ажиллаж мэдлэг туршлагаа баяжуулж ирсэн. Ер нь суралцаж, хөгжиж байгаа үедээ өөрийгөө утга учиртай амьдарч байна гэж үздэг.
Энэ бүхнийг оршил болгон ярьсан учир нь энэ асуултын хариулттай холбоотой юм.
Одоогоор би freelancer буюу чөлөөт ажил эрхэлж байна. Тэр ч утгаар миний өдөр тутмын ажил бол сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ болон ажил хэргийн уулзалтууд байдаг. Өглөө бүр тухайн өдөр товлогдсон уулзалтад гарахын өмнө тодорхой хэдэн ажлыг заавал амжуулдаг. Мэдээж эрүүл, эрч хүчтэй байхын тулд өглөөний цайгаа заавал ууна. Харин дараа нь тухайн өдрийн мэдлэг хуваалцах алхмаа хийнэ. Мэдлэг хуваалцах алхам гэдэг нь миний өөртөө бий болгосон зорилго буюу Facebook, Instagram, Linked In зэрэг цахим платформууд дээр зөвлөгөө пост оруулдаг.
Энэ бол миний өдөр бүр хийдэг зүйл. Мөн долоо хоногтоо 2-3 удаа эрт босож йог хийнэ. Англи хэлээ улам сайжруулах зорилгоор онлайн сургалтад долоо хоногтоо 2-3 удаа суудаг. Мөн мэргэжлийн болон сонирхсон чиглэлээрээ мэдээллүүд судалдаг. Ингэж л миний өдөр эхэлдэг дээ.
Өдрийг бүтээмжтэй болгохын тулд дараах суурь 3 зарчмыг баримталдаг:
Мэдээж өдөр бүр л сурч, судалж байгаагийн хувьд маш олон зүйл шинээр мэдэж авдаг. Гэхдээ энд ажил мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн талаар өгүүлэх нь олон хүнд хэрэгтэй зүйл хүргэх боломжоо дэмий үрсэн хэрэг болох байх. Тиймд амьдралаас сурсан, ойлгосон зүйлээ хэлж өгмөөр санагдлаа.
“Яагаад бусдыг хүндлэх, бусадтай нийцтэй байх, бусдыг ойлгох ёстой вэ? Үүний хариулт маш энгийн.
Та үргэлж хэн нэгний хийж эхлүүлсэн зүйлсийг үргэлжлүүлдэг. Цоо шинэ зүйл гэж байхгүй. Цоо шинэ гэдэг нь өмнө нь бусдын хийсэн, судалсан, эхлүүлсэн, нээсэн зүйлс байдаг.
"Та бас би хэн нэгний үзэл бодол, үйл хэргийн үргэлжлэл болж таарч байна. Тиймээс хэзээ ч битгий БИ гэж бардамна, бусадтай битгий өрсөлд. Учир нь бид нэгэн цул.”
Энэ нь бид нэг нэгнээсээ илүүрхэх, өрсөлдөх ямарч хэрэггүй, хүн бүр ямар нэгэн зүйлийн үргэлжлэл гэсэн утга. Тиймээс бид хамтарч, эвтэй байх нь бидний хүсээд байгаа амжилт, аз жаргалын үндэс юм байна гэдгийг л бүр илүүтэй сайн ойлгосон доо.
Сүүлийн 3 жил “Амьдрах стратеги” менторинг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа боловсруулсан “Амьдрах стратеги” сургалтын хөтөлбөрөө ойрын хугацаанд зарлахаар бэлтгэлээ хийж байна. Үүний хажуугаар Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв судалгааны багт ажиллахын зэрэгцээ “Амьдрах Стратеги” номоо бичиж дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хүн бүрийн зорилго, зорилгыг үүсгэх шалтгаан, нөөц боломж, хүсэл мөрөөдөл, гарааны цэг харилцан адилгүй. Тиймээс бусадтай өөрийгөө харьцуулах угаас боломжгүй. Өнөөдрийн ТА өчигдрийн танаас бага ч атугай сайжирсан уу гэдэгт анхаар. Хурдан удаан, том, бага байх нь хамаагүй сөөм сөөмөөр өдөр бүр тасралтгүй хөгжих нь л чухал.
Нэмж хэлэхэд бусадтай өрсөлдөх бус харин бусдаас ялгарч сур. Хамгийн шилдэг нь байх бус бусдын чадахгүй, эсвэл бусдад байхгүй зүйлээр онцгойрох тухай бодоорой. Учир нь хүн бүх талаараа хүчирхэг байж, бүх салбарт манлайлах боломжгүй.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
175
|
|
0
|
71
|
|
0
|
78
|
|
0
|
46
|
|
0
|
63
|
|
0
|
55
|
Daily poll
|