A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 299 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 299 | |
|
Өглөөний өөдрөг 5 асуулт блиц ярилцлагын шинэ дугаараар “Dance chance” буюу “Бүжгийн боломж” төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Royal dance” бүжгийн клубын багш, дасгалжуулагч, ОУХМ Б.Халиуныг оролцууллаа
Хөл хорионоос өмнө өглөө бүжгийн хичээл ордог болохоор 6:00 цагаас босоод өөрийгөө бэлдэж ажил руугаа явдаг байлаа. Хөл хорионы үед амралтын байдалтай байгаа болохоор өглөөг дасгал, хөдөлгөөн хийж эхлүүлж байна. Харин дараа нь бүжгийн чалленж-д маань нэгдсэн хүмүүсийн бичлэгүүдийг шалгаж, түгээх ажлууд хийж байна даа.
Ажлынхаа төлөвлөгөөгө 7, 7 хоногоор багцалж гаргадаг. Хөл хорионоос өмнө өдөрт 5 удаа хичээл ордог байсан бол одоогоор хичээлээ онлайн горимоор орж байна. Сургалтын төлөвлөгөөнийхөө дагуу онлайн хичээлүүдээ нэг өдөрт бэлдэж маргааш нь бичлэгээ хийх гэх байдлаар бэлддэг.
Гэртээ байгаа цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээж үдээс хойших цагаа хэлээ сайжруулахаар сургалтад сууж, оройн цагаар уншихаар төлөвлөсөн номуудаа уншиж байна.
Бид энэ удаагийн "dancechance" чалленжээрээ Авилгатай тэмцэх газартай хамтран шударга Шударга Монголын төлөө #ЗөвЗөвдШударгаЗӨВ уриатай “Шударга тоглоцгооё” бүжгийн чэлленжийг эхлүүлсэн. Энэхүү чалленжийн зорилго нь хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд шударга зан чанарын ач холбогдлыг таниулах, зөвд уриалан дуудах замаар шударга нийгмийг цогцлоох юм.
Удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан, гэртээ баярлаж байгаа хүмүүстээ зориулан шинэ, сонирхолтой бүжгийн чалленж эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Мөн бүжиг сонирхдог хүмүүст зориулан бүжгийн онлайн ангийн хөтөлбөр, бичлэг бэлдэж эхэлсэн.
Өмнө нь маш шахуу хуваарьтай, завгүй ажилладаг байсан болохоор дотоод хүнээ сонсох ч сөхөөгүй явж иржээ. Цаг хугацаа олдсон энэ боломжийг ашиглаад онлайн сургалтад сууж хэлээ сайжруулж, мөн нүүр будалтын сургалт авах байдлаар өөрийгөө хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Гэрийнхэндээ зориулж шинэ содон хоол хийж сурсан үзсэн.
Ойрын үед бодогдож, хүмүүстэй хуваалцахыг хүссэн зүйл бол эрүүл мэндээ хэзээ ч бүү хоёрдугаарт тавиарай гэж хэлмээр байна. Эрүүл хүн мянган хүсэлтэй бол өвчтэй хүн эдгэхсэн гэсэн ганц хүсэлтэй байдаг шүү дээ. Хөл хорионд орсноос хойш хүмүүсийн нойр солигдох, хоололтын дэглэм алдагдах асуудал түгээмэл гарч байгаа нь анзаарагдаж байна. Тиймээс гэрээсээ ажиллаж байгаа хугацаандаа ч гэсэн тогтсон цагтаа унтаж амарч, эрүүл хооллож, эрүүл мэнд, зөв хооллолтын мэдлэгтэй болоорой гэж хэлмээр байна.
TAGS |
#Business |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|