A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 307 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 307 | |
|
Энэ өдрийг чамд өглөө гэж эхэлдэг болохоор л ӨГ+ЛӨӨ гэж нэрлэдэг байх. Хэн нэгний хүсээд ч заяагаагүй шинэхэн өглөөг угтах хувьтай танд шинэ долоо хоногийн, гэгээн өглөөний мэнд хүргэе.
Өглөөг урам зориг дүүрэн угтаж, өдрийг эрч хүч, үр бүтээлтэй өнгөрүүлэх, амьдралаа цоо шинэ, өөр өнцөгөөс эргэцүүлэхэд тань туслах зорилгоор "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" ярилцлагын буланг бэлтгэн хүргэдэг билээ.
Өнөөдрийн дугаараар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэдээлэл харилцааны менежер Г.Сэлэнгэ оролцлоо.
Би орой эрт амарч, өглөө 5 цаг өнгөрөөгөөд босчихдог. Өглөөний хүн гэх үү дээ. Өглөө йогт явна, хүүхдийнхээ өдрийн хоолыг бэлдэж өгөөд ажилдаа 7:30 гэхэд оччихсон байдаг. Одоогоор гэрээсээ ажиллаж байна.
Өглөө сэргэг, эрч хүчээр дүүрэн байгаа дээрээ чухал ажлуудаа амжуулахыг эрмэлздэг.
Миний нэг өдөр өмнөх өдрийн төлөвлөлтийн дагуу эхэлдэг. Хамгийн түрүүнд гадаадаас ирсэн мэйлүүдийг шалгаж, хариу өгдөг. Гэртээ харих замдаа эсвэл орой амрахаас өмнө хурал, уулзалт зэрэг ажлуудынхаа төлөвлөгөөг гаргаж, гар утасны календарь дээрээ зоодог.
Хүмүүсийн амьдралын хэв маяг, мэргэжлийн онцлогоос хамаарч цаг төлөвлөлт, бүтээмжтэй ажиллах арга барил харилцан адилгүй байдаг. Миний хувьд уулзалтууд, ажлуудаа гар утасныхаа календарь дээрээ тэмдэглэж, байнга шалгаж байдаг.
Бид олон салбарын мэргэжилтнүүд, сайн дурын дэмжигчид, хүүхэд залуустай хамтарч ажилладаг болохоор бүгдэд нь цаг зав гаргаж, тэд ямар сэтгэгдэлтэй байна, юу мэдэхийг хүсэж байна вэ гэдэгт анхаарал хандуулахыг хичээдэг.
Мэдээллээр халгисан энэ эринд мэдээлэл хуучирна гэсэн аюул бий. Тиймээс шинэ соргог мэдээллийг олж авч, боловсруулж, ямар сувгаар, хэрхэн цаг хугацаатай уралдан хүргэх вэ гэдэг дээр маш сайн төлөвлөлт хийх шаардлагатай байдаг.
-Сурсан зүйл гэхээс илүүтэй ажлынхаа амжилтыг хуваалцах нь зүйтэй болов уу. Өнгөрсөн 7 хоногийн ажлын үр дүнг ярихын тулд хэрэгжүүлж буй төслүүдээ том зургаар нь ярьж байж уялдах байх. Энэ жил бидний хувьд цоохор ирвэсээр амьсгалсан цаг үе байлаа. Бид 3 жилийн хугацаанд салбарын эрдэмтэд, судлаачидтай хамтран Монгол орны ирвэсийн судалгааг хийсний үндсэн дээр 2021 онд тооллогын дүнг олон нийтэд болон дэмжигч байгууллагуудад танилцуулсан.
Ингэхдээ яаж хүмүүст сонирхолтой байдлаар дамжуулах вэ гэдэг дээр чамгүй судалгаа хийж, танин мэдэхүйн баримтат кино, фото ном, хүүхэлдэйн кино зэрэг контентуудыг бүтээсэн. Энэ бүх ажлууд Монгол орноо дэлхийд сурталчлах, залууст эх орноороо бахархах, байгалиа хайрлан хамгаалах сэдэл өгөх зорилготой.
Ууланд байршуулсан судалгааны камерт бичигдсэн, хүн болгонд харагдаад байдаггүй, нууцлаг, гоёмсог энэ амьтны маш ховор дүрсүүдийг ашиглаж фото зургийн ном, баримтат киног англи болон монгол хэлээр бүтээсэн. Энэ бол ганцхан жилийн хугацаанд хийгдсэн ажил бус 10 жилийн хөдөлмөр гэж хэлэх нь зүйтэй.
Ирвэсийн тоог гаргах судалгаанд эрдэмтэн судлаачид, болон нутгийн малчдын оруулсан хувь нэмрийг онцолж талархал илэрхийлмээр байна.
Харин өнгөрсөн 7 хоногийн хувьд хамгийн ач холбогдолтой ажил бол ирвэсийн тухай өгүүлэх “Цоохор найз” гэх 3 ангит хүүхэлдэйн киног олон нийтийн хүртээл болгосон явдал байлаа.
Монголд анх удаа төрийн бус, ашгийн бус, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, мэргэжлийн байгууллагатай хамтран байгаль орчны сэдэвтэй хүүхэлдэйн киног маш чадварлагаар бүтээсэн нь олон хүний талархал хүлээсэн гайхалтай уран бүтээл болсонд сэтгэл хангалуун байна.
Энэ бол бидний хэрэгжүүлсэн хамгийн гайхалтай ажлуудын нэг байсан.
Бид байгаль орчны дараагийн төсөл болох "Говийн гайхамшигт 6" буюу GG6-г эхлүүлэхээр ханцуй шамлан орсон. Монголын говьд байдаг, нэн ховордсон 6 гайхамшигт амьтныг хамгаалах энэхүү санаачлагын хүрээнд 10 дугаар сарын эхээр оролцогч талуудын уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ 7 хоногийн хувьд үүн рүү чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлын төлөвлөгөөг боловсруулна.
Говийн гайхамшигт 6 /Монгол бөхөн, тахь, хулан, мазаалай, хар сүүлт, хавтгай/ амьтнаар дамжуулан монгол орноо дэлхийд сурталчлах, хүүхэд залуус эх орноороо бахархал сэдлийг төрүүлэх, олон нийтэд танин мэдэхүйн мэдлэг олгох маш чухал ач холбогдолтой төсөл юм.
Орчин үеийн залуус маань нээлттэй сэтгэлгээтэй, бусдыг хүндлэх, ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрөх сэтгэхүйтэй байгаад нь талархууштай. Яг үүн шиг байгаль дээрх эд эс бүрийг хүлээн зөвшөөрч, хайрлан хамгаалаасай.
Дэлхий ертөнц зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдаагүй, энэ байгальд хүн болон амьтадад эрх тэгш амьдрах эрхтэй гэдгийг ухамсартаа гүн бат суулгаж, дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлж, ахмад үеийнхэндээ ч нөлөөлөөсэй гэж хүсэж байна.
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|