A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
18
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 272 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 272 | |
|
Энэ өдрийг чамд өглөө гэж эхэлдэг болохоор л ӨГ+ЛӨӨ гэж нэрлэдэг байх. Хэн нэгний хүсээд ч заяагаагүй шинэхэн өглөөг угтах хувьтай танд шинэ долоо хоногийн, гэгээн өглөөний мэнд хүргэе.
Өглөөг урам зориг дүүрэн угтаж, өдрийг эрч хүч, үр бүтээлтэй өнгөрүүлэх, амьдралаа цоо шинэ, өөр өнцөгөөс эргэцүүлэхэд тань туслах зорилгоор "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" ярилцлагын буланг бэлтгэн хүргэдэг билээ.
Энэ удаагийн зочноор олон монгол хүмүүсийн амьдрал болон бизнест нь тулгараад буй асуудлын шийдэл, гаргалгаа, амьдралын алтан гадасаа олоход нь чиглүүлж буй бизнесийн болон амьдралын дасгалжуулагч, энтерпрайз ментор, "Бэрхшээл ба Боломж", "Мөнгө ба миний үнэ цэнэ" номын зохиогч Моника Батсүх оролцлоо.
Нялх хүүхэдтэй болохоор өглөө сэрэх цаг янз бүр. Хүүхдүүд шөнө ойр ойрхон сэрвэл, төдийлөн эрт босдоггүй. Нөхөр бид хоёр шөнө хүүхдүүдээ ээлжилж авдаг. Хэрэв би шөнө хүүхдээ авсан бол өглөө нөхөр маань өглөөний цай бэлддэг. Өглөөний цайгаа уусны дараа бясалгал хийснээр миний нэг өдөр эхэлдэг дээ.
Хүмүүсийн энерги, эр хүч, сэтгэл зүйн байдал өдөр бүр ялгаатай байдаг шүү дээ. Үүнтэй холбоотой миний олон жилийн турш мөрдөж ирсэн нэг дэглэм бий.
Тодруулбал, даваа гараг болгон хүмүүсийнхээ цалинг олгох, санхүүтэй холбоотой бүх ажлуудыг амжуулдаг. Харин мягмар гарагт менторуудтайгаа уулзалт, сургалт хийдэг. Лхагва гараг болгон харилцагчиддаа дасгалжуулалтын хичээлүүдээ орно, сошиалд зориулсан лайв хийдэг. Пүрэв гараг болгон би багийнхаа залуустайгаа уулзалт хийж, сургалт ордог. Баасан гарагт маркетинг болон эхний 4 өдрөө хийж амжаагүй ажлуудаа амжуулдаг.
Өөртөө тохирох систем, дүрэм бий болгоод, өдөр болгон хэрэгжүүлээд дадчихаар өөр төрлийн ажлууд олон хоорондоо авцалдаж, аль нэг чухал ажил орхигдохгүй байх давуу талтай. Мөн ном бичих, гэх мэт бүтээлч ажлуудаа эхлүүлсэн үед долоо хоногийн үдээс хойших цагийг зөвхөн ном бичихэд зориулж, өөр ажил төлөвлөдөггүй. Ажлуудаа цагтай нь урьдчилж зоосноор төвлөрч ажиллах боломжтой гэж үздэг.
Анхаарал төвлөрөл бол бүтээмжид хамгийн их нөлөөлдөг. Тиймээс цагийн блок буюу тухайн өдөр, тухайн цагт зоосон ажлаа цаг хугацаандаа багтааж хийхийг хичээдэг. Цагийн блокийн төлөвлөгөө гаргахад google calendar их тус болдог.
Ингэж төлөвлөгөө гаргах, төвлөрч ажиллана гэдгээ ажлынхан болон гэр бүлийнхэндээ ойлгуулж, тэдний дэмжлэгийг авч чадах нь чухал.
Хэрэв та төвлөрлийн арга барилаа хараахан олоогүй бол цагийн блок хийх аргыг туршиж үзээрэй. Өөрөөр хэлбэл тухайн ажлыг хийхээр төлөвлөсөн цагаа блоклох буюу сошиал медиагаа шалгах, ач холбогдол багатай зүйлст сатаарахгүй, төвлөрөөд төлөвлөсөн цагтаа ажлаа амжуулж хийгээд сурчихвал үлдсэн цагаа чөлөөтэй, хүссэнээрээ өнгөрүүлж болдог.
Өнгөрсөн долоо хоногийн хувьд хөрөнгө оруулалтын сургалтуудынхаа контентуудаа боловсруулсан.
Хүмүүсийн стресстэй амьдарч байгаагийн шалтгаан бол эрсдэл даах чадваргүй, амьдралд тохиох аливаа эрдсэлийг тооцоолох, бууруулах тал дээр хайхрамжгүй буй байдал.
Мөнгөнд санаа зовохгүй тайван амьдралыг бүтээх, санхүүгийн эрсдэлээ бууруулах, өөрийн аюулгүй байдлаа зохицуулах түвшинд олон хүмүүс дорвитой алхам хийж чадахгүй байна. Хэрэв нөхөр бид хоёрын хэн нэгэн нь өвдвөл, хөдөлмөрийн чадвараа түр зуур алдлаа гэхэд гэр бүлийн амьдрал, санхүүг хэн хариуцах вэ гэдэг асуудлыг бид боддоггүй, бодохоос ч айдаг. Маргааш би, миний үр хүүхэд яах вэ, хэрхэн амьдрах вэ, юу тохиохыг тооцоолохгүй байх нь бидний амьдралыг улам стресст автуулж, ач холбогдолгүй, үр ашиггүй зүйлд мөнгөө зарцуулахад хүргэж байна.
Ирээдүйгээ бодохгүй байх, эрсдэлийг тооцохгүй байх нь эрсдэлд унах тэр нөхцөлийг улам бүх ихэсгэдэг. Үүнийг ярьсны шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ хүнтэйгээ энэ талаар ярилцаж, амь даатгалын материалуудаа эргэн харж, нас ахихын хэрээр гарч болох эрсдэлийг бууруулах хэмжээний аюулгүй байдлыг суурийг одооноос тавих хэрэгтэй талаарх асар гүнзгий ойлголттой болж эхэлж байна.
Өөрөөр хэлбэл, эрүүл мэнд, ар гэрийн амьдралд золгүй явдал тохиолоо гэхэд аль болох стресс, эрсдэлийг бууруулахын тулд түүнээс хамгаалах систем, санхүүгийн эх үүсвэр, өөртөө зориулж дүрэм журмыг бий болгох хэрэгтэй.
Хүн болгоны нөхцөл байдал харилцан адилгүй ч ирээдүйдээ, эрсдэл даах чадвар, санхүүгийн баталгааг байхгүй ч гэсэн адаглаад хэрхэн бий болгох талаар төлөвлөгөөтэй байвал тайван унтаж чадна шүү дээ.
Өнөөдөр бол ажилчдынхаа цалинг олгох, санхүүгийн зохицуулалтуудаа хийдэг өдөр. Долоо хоног тутмын санхүүгийн тооцооллуудаа чанаржуулахыг хичээж байна. Мөн “Миний бизнес” хөтөлбөрийнхөө бүх оролцогчид VIP үнэгүй, зөвлөгөө өгнө гээд амлачихсан. Тэгэхээр бүх оролцогчдынхоо кэйсийг судалж, цаг гарган ажиллах хугацаа гаргахаар төлөвлөсөн.
Нэгдүгээрт аль болох амьдралын хариуцлагыг эртхэн үүрч, бие дааж сурах нь чухал. Аав ээж, ах эгчээсээ сургалтын төлбөрөө төлүүлэх биш аль болох өөрөө болгох гээд үз гэж захья. Хорвоо чамд асар их боломжийг өгчихсөн. Гагцхүү түүнийг олж хар, өөрийн жинхэнэ хүчээ, ур чадвараа олж харж ашигла. Чамд хангалтай өгөгдөл бий.
Өөртөө итгэ, цаг гарга, хөрөнгө оруул. Учир нь ЧАМААС бүх зүйл эхэлнэ.
Ажилтай, орлоготой, цаг хугацаагаа зөв удирдаж чаддаг, өөрийн гэсэн ур чадвар, бахардаг зүйлтэй болох хэрэгтэй.
Хоёрдугаарт, ямар ч ажил хийсэн бай хүний төлөө ажиллаж байгаа мэт бүү аашил, өөрийнхөө төлөө ажилла, аливаад эзэн сэтгэлээр ханд. Багаасаа энэ хандлагыг өөртөө суулгахын хэрээр чи маш хүчирхэг хүн болж төлөвшинө.
Гуравдугаар, өөрийн амьдралаа авч явах хэмжээний чадалтай, хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрч чадна гэсэн итгэлтэй, ажлын талбар дээрээ юу хийж чаддагаа бусдад харуулчихсан, байгууллагадаа үнэлүүлэх хэмжээнд хүрэхээс нааш гэр бүл зохиох гэж яарсны хэрэггүй.
Сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, биеэ засахад хамгийн багадаа 10 жил орно.
Өөрийнхөө учраа олоогүй, аз жаргалаа өөрөө бүтээж мэдэхгүй бол хэн нэгэнтэй гэрлэлээ гээд аз жаргалаа болох болов уу? Үгүй л байх.
Хорин хэдтэй байхдаа бусдын бүү хэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ч ойлгоогүй, бүрэн төлөвшөөгүй дээрээ байхдаа хүүхэд оройтлоо гэж бүү яараарай.
Өөрөөр хэлбэл амьдралын наад захын хариуцлагыг үүрэх хэмжээний арчаатай болсны дараа гэр бүл зохиовол тэр хэмжээгээрээ стресст бага өртөнө. Дахин хэлье, эд хөрөнгө хуримтлуулах, баян болох талаар энд ярьсангүй.
Хамгийн наад зах нь бие биенийхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал тавих, асуудлыг эрүүлээр шийдэх хэмжээний ухамсартай болж төлөвшсөн цагт амьдралд тулгарах аливаа бэрхшээлд ажрахгүй байна.
Хөрөнгө оруулалтын тухайд:
Нэгдүгээрт өөрийнхөө боловсрол, хөгжилд хөрөнгө оруулаарай гэж хэлнэ.
Амьдралаа сайжруулах, чанартай бодол бодохын тулд өдөр болгон хоол иддэг шигээ өдөр бүр суралцах, өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар нэг алхам хийж байна уу гэдгээ өөрөөсөө үргэлж асуу.
Тодорхой төвөлгөгөө, тогтсон цаг хугацааг зориулаад системтэйгээр суралц, хөдөлмөрлө, хуримтлал үүсгэ, хөрөнгө оруулалтаа бий болго.
Хэзээ ч хэрэглээгээ орлогоосоо бүү давуул. Орлого орж ирэхгүй байвал хэрэглээгээ тэвчээд амьдарч үз. Хорин хэдэн настай байхад мөнгө муутай байх нь гуниг, ичгүүрийн шалтгаан болох ёсгүй.
Халаас хоосон байх нь чамайг илүү хөдөлмөрч, хор шартай, зорилготой байлгах арга нөхцөл болохоос биш өр зээл тавиад эцэг эхийнхээ халаасыг хоослох шалтгаан байж болохгүй.
Аав ээжийнхээ гэрт амьдарч байгаа боломжоо ашиглаад, тултал хөдөлмөрлөөд мөнгөө сайтар хадгал, өөртөө зориулж үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжийг эрэлхийл.
Хорин хэдэн нас бол чамайг амьдралын хатад сургах, өөрийн хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг ухаарах зориулалттай нас юм шүү. Олон хүн Монголд цалин бага учраас амьдрал хэцүү байна гэдэг. Өөрийн авхаалж самбаагүй, санаачлагагүй байгааг бага цалин руу нялзаадаг, цалин мөнгө бага байна гэдэгт ач холбогдол өгдөг нэгэн бүү байгаарай. Учир нь та цалин багатай хүмүүсийн нэг байх албагүй шүү дээ.
Учир нь хаана шийдэх асуудал их байна, тэнд боломж үргэлж байдаг. Бэрхшээл биш боломжийг хардаг нэгэн бай. Боломжид ойр буй хүмүүсийг онил, уулз, тэднээс суралц.
Хорин хэдэн нас бол итгэлтэйгээр хийж чаддаг зүйлс, өөрийнхөө бахархдаг төрлийн жимс шүүсийг өөртөө боловсруулах ёстой хугацаа гэдгийг дахин сануулъя.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
18
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|