• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    129   |  
0

Өглөөний өөдрөг 5 асуулт блиц ярилцлагын булангийн баасан гарагийн дугаарт ХСҮТ-ийн дүрс оношлогооны тасгийн эрхлэгч Б.Анхзаяа оролцлоо.

#Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Ямар нэгэн онцгой зүйл хийдэг үү?

-Өглөө сэрээд аяга ус ууж өглөөг эхлүүлдэг дээ. Дараа нь нөхөр болон хүүхдүүддээ өглөөний цайг нь бэлдэж өгөөд, ажил сургууль руугаа яаран гарцгаадаг.

 

#Өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэх цаг ашиглалтын нөу-хау аа хуваалцвал?

-Өдөр бүр асар ачаалалтай ажилладаг. Тэр ч утгаараа өмнөх өдөр нь маргааш, цаашлаад ирэх долоо хоногт амжуулах ажлуудаа маш сайн төлөвлөдөг. Түгжрэлтэй холбоотойгоор цаг хэмнэх үүднээс дийлэнх ажлуудаа утсаар ярих болон интернетээр амжуулдаг. Чөлөө завгүй энэ нийгэмд төлөвлөхгүйгээр зорьсон ажлаа биелүүлэх нь хэцүү шүү дээ.

#Өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцвал?

Дэлхийн хөхний хавдрын эсрэг өдрийг тохиолдуулан энэ хагас сайн өдөр зохион байгуулагдаж буй хөхний хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, хөхөнд эмгэг ямар өөрчлөлт илэрвэл эмчид хандах вэ зэрэг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролд зориулан зохион байгуулж буй МӨӨМ арга хэмжээнд зочин илтгэгчээр оролцох гэж байна. 

Илтгэлийнхээ үндсэн агуулгыг бэлдчихсэн. Одоо хамгийн сүүлд дүгнэлт хэсгийг бэлдэж, ерөнхийд нь хянаж, боловсруулах ажил үлдсэн. Сүүлийн үеийн статистик мэдээллээс харвал Монгол эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар ихсэж буй. Тухайлбал, 2016 оны судалгаагаар хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хорт хавдрын зургаадугаарт бичигддэг байсан бол гэтэл сүүлийн жилүүдэд дөрөвдүгээрт ордог болсон. Түүнчлэн нийт оношлогдож буй хөхний хорт хавдрын дийлэнх буюу 60-аас дээш хувь нь хожуу үе шатанд оношлогдож байна.

 

#Өчигдөр шинээр мэдэж авсан зүйлээ хуваалцвал?

Коронавирусийн тархалтын талаар шинэ статистик мэдээлэл олж уншсан. Ковид-19 тахал дэгдсэнээс хойш дэлхий дахинд нийтдээ 120 мянга гаруй шинжлэх ухааны өгүүлэл бичигдсэн байна гэсэн тоон мэдээлэл гарч байсныг харсан. Мэргэжилтэн хүний хувьд олон улсад хийгдэж буй эрдэм шинжилгээний ажлууд, судалгаа анхаарал татсан.

#Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөө өгөхгүй юу?

Та өөрийгөө эрүүл байлгах нь өөртөө болоод гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүстээ өгч буй хамгийн том үнэ цэнэтэй бэлэг. Тийм ч учраас эрүүл мэнддээ хариуцлагатай хандаасай гэж хүсэж байна. Сүүлийн үед залуус гэлтгүй эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд тамхийг өргөн хэрэглэдэг болжээ. Тамхи  бол маш олон төрлийн хорт хавдар болон зүрх судас, уушгины эмгэгийг үүсгэх томоохон хүчин зүйл болдог. Тэгэхээр залуус, эмэгтэйчүүдэд тамхинаас татгалзахыг зөвлөе.

 
TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ