• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    88   |  
0

Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр. Энэ өдөр Кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо амралтын өдрөө хэрхэн төлөвлөдгийг сонирхлоо.

 
 

МИНИЙ ӨДРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ:

Амралтын өдрүүдийн төлөвлөгөөгөө сүүлийн жилүүдэд өөрөө гаргах гэхээсээ илүүтэй, эхнэрт найддаг болчихсон. Учир нь даваагаас баасан гаригийн ажлын өдрүүдээр орчуулгын киноны дуу оруулалт, нэвтрүүлгийн бичлэг, кино зохиол бичих, реклам, клипний зураг авалт гээд олон ажил ар араасаа дараалдаг болохоор ёстой нүд ирмэхийн зуур л дуусчихна. Хажуугаар нь зав гарвал хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах гээд “хойшлуулж болохгүй” чухал ажлын даалгавартай. Тийм болохоор амралтын өдрүүдийг “зөвхөн гэр бүлдээ” зориулах ёстой гэсэн гэрийн эзэгтэйнхээ хатуу дүрмийг мөрдөхгүй бол алдас болно.

 

“АМРАЛТ” ГЭДЭГ ҮГИЙГ ТОДОРХОЙЛБОЛ:

Амралт гэдгийг би өдөр тутам хийдэг ажлаасаа түр ч атугай хөндийрч, анхаарлаа өөр зүгт төвлөрүүлэн бие организм, сэтгэл санаа хоёроо бүрэн суллахыг хэлнэ. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүмүүсийн хувьд тэдэндээ зав гаргаж, чөлөөт цагаа хамтдаа хөгжилдөж өнгөрүүлэх бас нэг том боломж ч гэж ойлгож бас болно. Тэгэхгүй бол өдөр шөнөгүй, цаг наргүй их ажилласаар бид амьд л болохоос биш роботоос ялгаагүй хүмүүс болж хувираад байх шиг санагддаг. Ялангуяа Монголд! Учир нь манай улс дундаж цалин 800,000 мөртлөө хүнсний болоод хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь Америкаас 2 дахин өндөр болчихсон. Гэтэл Америкт дундаж цалин бараг 8 сая төгрөгтэй дүйцэхээр. Өөрөөр хэлбэл манайд эдийн засгийн зохист харьцаа нь алдагдаад удаж байна шүү дээ. Ийм нөхцөлд иргэд, ялангуяа залуус 2-3 ажил зэрэг хийхгүйгээр амьдрахад бэрх. Үгүй бол тэгээд л Солонгос юм уу, Америк руу, эсвэл Европ руу явж ажиллаж гэр бүлээ тэжээцгээж байна. Тэгэхээр амралтын өдөр би хувьдаа тархиныхаа ачааллыг бууруулж, гэр бүлийнхэнтэйгээ сайхан амрахыг л хичээдэг.

 
 

АМРАЛТАА ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ:

Яг амралтын өдрөөр бол өглөөний цай бэлдэх, хүүхдүүдээ аваад салхинд гарах, тоглож наадуулах, ууланд авирах, зугаалах, хамтдаа кинонд үзэх гээд залуу гэр бүлүүдийн л жишгээр өнгөрүүлдэг. Эхнэр яана гэнэ, яг тэр төлөвлөгөөний дагуу л амарна... Өөрөө төлөвлөгөө гаргах үе бий ч жаахан хөдөлгөөн багатай ажлууд (хүүхдүүдтэйгээ хамт кино үзэх, хичээлийг нь хийлгүүлэх г.м) сонгочих гээд байдаг гэмтэй (инээв) Болбол уул руу гарахыг хичээдэг. Миний ажил ихэвчлэн олуулаа тойрч суугаад санаа оноо гаргах (brainstorming), сууж бичих, хөтлөх гэх мэт хөдөлгөөн бага шаарддаг ажлууд байдаг болохоор хөлсөө гаргаж, идэвхтэй хөдөлгөөнтэй байхын тулд алхах, тэр дундаа ууланд алхах нь зөв юм гэж боддог. Монголын уламжлалт анагаах ухаан талаасаа ч гэсэн өндөр уул руу алхах нь хий, шар, бадганыг тэнцвэржүүлдэг ач тустай гэж үздэг юм билээ.

 
 

АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙН ЖОР:

Аз жаргалтай байна гэдгийг маш товчхоноор илэрхийлэл элэг бүтэн байхын л нэр. Гэр бүлийн аль нэг гишүүн нь өвчин зовлонтой хэцүүхэн байвал тэр хүнээр тогтохгүй гэр бүл, ойр тойрныхон нь бүгд л сэтгэл санаа тогтворгүй, цаанаа л нэг зовууртай болчихдог шүү дээ. Тэгэхээр бид аз жаргалтай байхын тулд эрүүл л байх хэрэгтэй. Киноны ажлаар би бишгүй л гадагшаа явж байлаа. Миний анзаарснаар гадаадад, хүн ажиллаж л байвал орлого их олдог. Зөвхөн бүтэн цагийнх ч гэлтгүй цагийн ажил хийх боломж маш их. Тэгэхээр хүн мөнгөтэй байхын тулд ажиллах, ажилтай байхын тулд эрүүл байх хамгийн эн тэргүүний зорилго болчихсон. Хаа сайгүй л гүйж харайсан, алхсан, спортоор хичээллэсэн хүмүүс байдаг. Ялангуяа Америкт миний сонссоноор түрээсийн байруудыг бүр анх баригдахад нь л зөвшөөрөл өгөхдөө 1 давхартаа фитнесс танхимтай байх, түүгээр нь тухайн орон сууцанд байр түрээсэлж байгаа иргэд үнэ төлбөргүй хичээллэх нөхцөл бололцоогоор хангах ёстой гээд заачихсан байдаг юм гэсэн. Ядаж энийг Монголд хэрэгжүүлээд эхэлбэл иргэдийн эрүүл мэндийн асуудал шал өөр түвшинд очих байх гэж боддог. Тэгэхээр миний хариулт бол тодорхой – Эрүүл байх.    

 
 

АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВ МАЯГААСАА ХУВААЛЦВАЛ:

Хэд хэдэн зүйл байна л даа.

Махыг улиралдаа тохируулж хэрэглэх. Ухаандаа зун болж өгвөл уургийн хэрэгцээгээ сүү цагаан идээнээс авч байх. Хэрвээ хүнсэндээ мах хэрэглэхээр бол ямааны махыг хэрэглэх. Намарт нь хонио, өвөлд нь адууны махаа, хавартаа тэгш чанартай учраас үхрийн махаа түлхүү хэрэглэхийг хичээдэг.

Хөдөлгөөнтэй байх. Сүүлийн хэдэн жил би их алхдаг болоод байгаа. Ойр зуур, ажил багатай үедээ алхахыг л хичээдэг. Өдөрт цаг орчим алхчихаад байхад бие хөнгөрөөд, сэргээд байх шиг санагддаг.

Зохисгүй хооллолтоос татгалзах. Хийжүүлсэн ундааны хэрэглээгээ хэд дахин багасгасан. Сардаа ганц хоёр л уудаг болсон.  Бас Кимчи огт идэхээ больсон. Түүний нөлөөгөөр ч гэх үү ходоод өвдөхөө байсан. Ер нь амьдарч байгаа цаг ууртайгаа зохицож амьдрахыг л урьтал болгох нь зөв юм билээ. Сүүлд Facebook дээр их түгсэн дээ, нэг Япон эрдэмтний “Хорт хавдрыг эмчилж болно” гэдэг бичлэг. Тэр хүний хэлдэг бараг үнэний ортой байх шүү. “Элсэн чихрийн замбараагүй хэрэглээ бүх өвчний суурь болдог. Ялангуяа хорт хавдрын эсийг идэвхжүүлэхэд онцгой нөлөөтэй” гэж. Түүнийг үзсэнийхээ дараа хүнсний дэлгүүрүүдээр яваад ажиглаж байхад бидний хэрэглэж буй хоол хүнс, ялангуяа хүүхдийн бүтээгдэхүүний дийлэнх нь элсэн чихрийн орц найрлага өндөртэй байсан нь тун анхаарууштай зүйл шиг санагдсан. Манай эрүүл мэндийн салбарынхан, МХЕГ-ынхантай хамтраад хүнсний стандартын асуудлыг ул суурьтай судалбал их сонин тоо баримт гарч ирэх болов уу гэж боддог доо.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ