A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 86 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 86 | |
|
Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунааг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Хөл хорио тогтоосны улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон учраас хоёрдугаар сараас хойш 7 цагт сэрж байна. Үүнээс өмнө түгжрэлээс урьтаж, 08:00 цагтай уртахын тулд 5:30 цагт босч, гэрээсээ 07:00 цагт гардаг байсан. Харин одоо жаахан унтах цаг гарсан.
Сайн унтаж амрах нь их чухал гэж боддог. Гэхдээ “Өглөөний гайхамшиг”-ийн дасгалыг мөрдөхөд илүүдэхгүй гэж өөртөө сануулсаар байгаа. Өглөөний цайгаа уучхаад өдөр хийх ажлуудаа төлөвлөнө.
Хөнгөхөн дасгал хийж, цаг агаарын мэдээ сонсчихоод ажилдаа 08:30 цагт явдаг.
Өнөөдрийг би хэрхэн удирдах вэ гэсэн бодол юун түрүүнд орж ирдэг. Тухайн бодолдоо эзэн болж, хэрэгжүүлэхийн тулд хувцаслалтаа анхаардаг. Эрч хүчтэй ажиллахад хувцасны зохицол их үүрэгтэй.
Ингээд гэрээс гарахад минь угтдаг алтан нарандаа бүх зүйлсийн төлөө талархдаг. Хүн энэ хорвоог цор ганцаар илээдгүй тул аливаа бүхэнд хүндэтгэлтэй хандаж, бас хоршин байгаа хойно байгаа бүхэндээ талархаж байгаасай. Бодол үйлдэл зөв байх нь хүн өөртөө сэтгэл хангалуун амьдрах үндэс шүү дээ.
Хүн бүрийн зөв үйлдэл нь эрүүл, хангалуун нийгмийг бүтээх гол хөшүүрэг. Үүгээр би юу хэлэхийг хүсч байгаа вэ гэвэл аливаад үнэн зөв мэдлэг, мэдээлэлтэй байх нь иргэн хүний баялаг бөгөөд зөв бодол, үйлдэл хийхэд нь чиглүүлдэг.
Тийм ч учраас боловсролын салбар аль ч улсын тэргүүлэх салбар байдаг бол сүүлийн үед байгууллагууд олон нийттэй харилцах харилцаагаа эрчимжүүлж байгаа нь тухайн салбараа бүрэн дүүрэн таниулах, хийж байгаа бодлого шийдвэрээ тайлбарлах нь хэрэгжилт үр дүнтэй байх ач холбогдолтойг ойлгосондоо юм.
Миний хийж байгаа ажил олон нийттэй харилцахад чиглэгдсэн байдаг учраас өглөөний бас нэгэн бодол маань иргэдийн дундах ойлголтын зөрүүтэй асуудлыг хэрхэн энгийнээр тайлбарлаж, аль болох олон хүнд таниулж, ойлгуулах вэ гэдэгт байдаг.
Гэртээ буцаж ирээд унших ёстой ширээний хэдэн ном бий. Тэдгээрээс Монголын хөгжлийн зам- сургамж, сорилт, боломж гэсэн номыг дуусгана. Энэ ном нь бүхэлдээ Монгол улсын санхүү эдийн засгийн харилцаа дахь бүх цаг үеийн түүхийг өгүүлсэн. Эндээс Монголчуудын санхүү, эдийн засгийн хөгжлийн түүх тэртээ III-р зууны үеийн Хүннү гүрнээс зоос мөнгө хэрэглэж ирснээс үүдэлтэйг мэдэж, түүнээс хойш голдуу харийхны эрхшээлд эдийн засгийн боолчлолд байсан харин сүүлийн гучин жилийн хугацаа дахь цөөн жилд нь бие даасан бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн ба ямар алдаа оноо сорилттой тулгарч байсанд нь дөрөөлж, цаашид алдаж гишгэхгүй ямар замыг сонгох тухай дүн шинжилгээ бүхий судлагдахуун болсон бүтээл байгаа юм.
Энэ ном шиг бүтэн түүх харуулсан Монголын эдийн засгийн тухай судалгаа шинжилгээний энгийн хүүрнэсэн ном ховор. Үүний дараа "Алхимичид" гэж номоо дуусгана. Энэ ном нь Дэлхийн томоохон эдийн засгийн төв банкуудын удирдагчдын 2008 онд тохиосон санхүү эдийн засгийн хямралыг даван туулахад ямар бодлого,шийдвэр гаргаж, ямар хүдрэл бэрхшээл сорилттой тулгарч байсан тухай баримтаар өгүүлдэг. Энэ хооронд төв банкны бие даасан хараат бус байдлыг маш тодорхой ойлгуулж, хэрэв хараат бус байдал нь алдагдаж, улс төрчдийн хүсэл гүйцэлдүүлэгч болвол хор уршиг нь хэрхэн гардаг.
Хараат бус төв банк эдийн засагт ямар өндөр ач холбогдолтойг ойлгуулдаг. Энэ бүхний тухай зохиолч өгүүлэхээсээ өмнө дэлхийд анхны төв банк хаана хэрхэн үүссэн тухай хүүрнэсэн байдаг. Уншсан хүнээс нь анх номны тухай сонсчихоод эрэл,сурал болж,нэгэн сайн эрхэмээс бэлгэнд аваад их баярлаж билээ.
“Хүн өөртөө л бурхан” гэж хэлэх дуртай. Хэрэв өөрөө л хүсвэл, хүсэл бүхэн нь биелэх боломжтой.
Нийгэм цаг үе бүрт тухайн нийгмийг авч явах хөгжилтэй нийцсэн оюун санааг төрүүлдэг. “Одоогийн хүүхдүүд үү” гэж хөгшид хэлдэг дээ. Өөрөөр хэлбэл үзэл санаа нь хоорондоо таардаггүй. Биднийг хүүхэд ахуйд унш, сур мэд гэж хэн нэгний удирдлаган дор сурч мэдэх зүйлээ олж авдаг байлаа.
Харин орчин үеийн хүүхдүүд хэнээр ч заалгахгүй хүссэнээ олж мэдээд, сурах болж. Өөрийн гэсэн үзэл бодолтой, аливааг харах өнцөг нь хэн нэгний заасан замаар хайрцаглагдаагүй, чөлөөтэй сэтгэж, харилцаж байна.
Энэ бол нийгмийн харилцаанд орох маш том бэлтгэл учраас тэд цаг үеэ сайн мэдэрч байна. Ирээдүйд ямар хүн болох вэ гэдгээ харсан бол тэр замаараа л урагшлах хэрэгтэй.
Гол нь энэ замыг туулахад аливааг олон талаас нь таньж хардаг ухааныг өөртөө суулгах хэрэгтэй байх. Иймд дэмий зүйлд цагаа үрж, уураг тархиа хэрэггүй мэдээллийн хогийн сав болгохгүйд анхаараасай гэж хүсч байна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|