A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 134 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 134 | |
|
Эгэл жирийн айлын Монгол охины өдөр бүрийн хичээл зүтгэл өнөөдрийн Солонгыг бий болгосон. Хамгийн түрүүнд Монгол эх оронд төрж, Монгол ёс заншлаар хүмүүжин дэлхийн хүн болж чадсан нь миний амьдралын гэрэл гэгээ юм уу. Мөн нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулан, дуртай ажлаа хийж, ирээдүйн хүүхэд залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийн, зөв байхын төлөө өөрөөрөө үлгэрлэн хичээж буй нь бас нэгэн гэрэл гэгээ байж болох юм.
Миний хувьд улс төрийн салбарт шүүмжлэлтэй хандахаас илүү энэ олон асуудалд шийдэл гарц, гаргалгаа нь үнэхээр байдаггүй гэж үү гэж асуумаар санагддаг. Асуудлыг шийдэх олон гарц харагддаг. Жишээлбэл: Бид XX зууны боловсролын системээр бус XXI зууны дэлхийн жишигт нийцсэн Монголын хөрсөнд буухуйц гэхдээ хүн төвтэй хүнлэг нийгмийн зөв монгол иргэнийг бэлтгэх боловсролын системийг нэвтрүүлэх цаг нэгэнт иржээ. Шударга, зөв, ёс суртахуунтай, боловсролтой, хүнлэг иргэнтэй нийгэм, улс орон хөгждөг юм байна. Германд боловсролын салбараас Монголд нутагшуулж болохуйц олон гарц байна. Хэрэгжүүлэх цаг ирнэ гэдэгт итгэж байна.
-Хэрэв ийм боломж олдвол хамгийн түрүүнд өөрийн багаа жинхэнэ мэргэжлийн лидерүүд, эрдэмтэн мэргэд, судлаачид, экспертүүдээс бүрдүүлнэ. Мөн өөрийгөө хүрээлэх зөвлөхүүдээ маш зөв сонгоно.
-Монгол хүнийг дээд зэргээр системтэйгээр хөгжүүлэх урт болон богино хугацааны боловсролын салбарын системийн шинэчлэлийг нэвтрүүлнэ.
-Авилга, хээл хахууль, шударга бустай хатуу тэмцэнэ.
-Нийгэмд Монгол иргэнд ээлтэй, шударга, зөв, эрүүл нийгмийг бий болгоход бүх хүчээ дайчилна.
-Хүнс хөдөө аж ахуй, мал аж ахуй, эрчим хүч, нийтийн тээвэр, улс төрийн институтээ өөд нь татаж, гадны хөрөнгө оруулагч, ялангуяа уул уурхайн салбараас хараат бус болгоно.
-Хөгжилтэй орны жишгээр Монголын хөрсөнд буухуйц дэвшилтэт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Төрийн албаны нүсэр аппарат орон тоог цөөлж, бодит боловсон хүчний мэргэжлийн коллеж, улс төрийн академи нээнэ.
-Эрүүл мэндийн салбар, Боловсролын салбарт төсөв төвлөрүүлж иргэнээ бэлтгэж эхлэх зэрэг олон асуудал шийдэхийг хичээх болно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|