A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 122 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 122 | |
|
“The HU” хамтлаг Монголын урлаг соёлыг дэлхийд гайхуулж чадаж байгаа нь бидэнд урам өгсөн бахархалтай үйл явдал. “Ид шидийн орон”-г босгож чадсанаараа Ч.Ганжавхлан болон түүний хамт олон монголчууд нэгдэж, бүтээж чаддагийг баталсан явдал боллоо гэж би боддог.
Хүний гаргаж буй бүх хандлага болон хийж байгаа үйлдэл шууд үр дагавартай учраас ёс зүй алдагдаж байгаад хамгийн их зовнидог. Хэрэв зээ бид бүгд энэ асуудалд анхаарч ажил амьдралдаа хариуцлагатай, бусдад хүндэтгэлтэй хандаад сурчихвал санхүү, мөнгө шаардахгүйгээр маш олон асуудал цэгцлэгдэж, нийгмийн болон хүмүүсийн амьдралын чанар эрс сайжирна. Мэдээж эдийн засгийн асуудалд анхаарал хандуулдаг, ярьдаг хүний хувьд өнөөгийн төсвийн сахилга батгүй байдал, оновчгүй төлөвлөлт олон жилийн туршид сунжирч байгаад эмзэглэж явдаг. Энэ асуудал сонгуулийн жил бүр илүү гаардаг нь, улс төрчид, эрх мэдэлтнүүд дахин сонгогдох өчүүхэн зорилгодоо автаж тойрог руугаа тооцоо судалгаагүй, өгөөжгүйгээр төсөв мөнгө хуваарилдагтай холбоотой. Гэтэл өнөөдөр манайд орлогын зөрүү маш өндөр, ядуурлын түвшин 29.4 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу байна. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам. доллар, 2022 онд “Чингис” бондын үлдсэн өр болох 1 тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам. долларын өрөө дарах ёстой байтал мөнгө, хөрөнгө хуримтлуулж чадахгүй, өрийг өрөөр дарсаар яваа. Иргэд, аж ахуйн нэгж илүү татвар төлөхийн төлөө урамтай ажиллах бус харин НДШ-ийн нэмэгдэлд дарагдаж, ирээдүйдээ зовнин сууна. Цаашлаад авилга хэмээх “эзэн нь үл мэдэгдэх ангайсан том хар ам” манай эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаад эмзэглэдэг.
-Их олон асуудал шийдэж болно. Товчхон хариулахад юуны түрүүнд кабинетаа ёс зүйтэй, үнэнч шударга, тууштай мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлнэ. Алдаа дутагдал гаргавал жинхэнэ утгаар нь хариуцлага тооцно.
-Ажлын уялдааг бий болгох үүднээс яам хоорондын уулзалтыг тогтмол зохион байгуулна. Ингэснээр төрийн бодлого сарних асуудлаас сэргийлнэ.
-Төсвийн маш оновчтой төлөвлөлт хийхэд онцгой анхаарч, хамгийн гол нь зарцуулалтад хяналт тавина, төсвийн тогтвортой байдал буюу өр зээл гэхээс илүү хуримтлал бий болгоход санаа тавина.
-Иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн чөлөөт, шударга өрсөлдөөн дээр үндэслэж бизнесээ эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, монгол хүмүүс тогтмол орлоготой байхын төлөө хатуу хяналттай бодлого хэрэгжүүлнэ дээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|