• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    256   |  
0

 

 
 
1. Та өнөөгийн амьдралаас хамгийн гэрэл гэгээтэй зүйлийг нэрлэхгүй юу?

Орчин үеийн залуус соёлтой, аливааг сурах хүсэл, эрмэлзэлтэй болж төлөвшиж байна. Тэд байгаль орчноо хамгаалах болон сайн дурын ажлуудад идэвхтэй оролцож байгаа нь сайшаалтай. 

2. Амьдрал болоод мэргэжлийн салбарт тань шүүмжлэлтэй санагддаг зүйл юу вэ?

Авилга, ажилгүйдэл, улсын өр их байгаагаас иргэд хохирч байгаа нь харамсалтай. Ард түмний дийлэнх нь амьжиргааны түвшин доогуур, амьдралын боломж тааруу байхад эрх мэдэлтнүүд нь хагартлаа баяжиж байгаа нь шударга бус явдал. Мөн түүхийн өв соёлоо хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. 

image
ТАНД ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙГ ӨГЬЕ.
3. Харин та юу хийх байсан бэ?
  • Нийгэмд шударга ёс тогтоох, эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд хууль зүйн салбар чөдөр тушаа байх ёсгүй.  Гэмт хэрэг бол нийгмийн үзэгдэл учраас үүнтэй тэмцэх чиглэлээр хууль, хүчний байгууллагаас гадна иргэдийн үүрэг мөн чухал нөлөөтэй. Манай оронд эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилдэггүй. Хууль хүн бүрийг алагчлахгүйгээр тэгш үйлчлэх ёстой. Иргэн бүрт тэгш үйлчилдэг хуультай болгоно. Ингэхийн тулд иргэдийн хуулийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй учраас энэ асуудалд анхаарал хандуулна.
  • Эрх мэдэлтнүүд хэдэн тэрбумаар авилга авч байхад иргэд төрийн үйлчилгээ авахад хүнд суртал үзүүлдэг байдлыг таслан зогсооно. Авлигачид хэдэн арван мянгаараа төрийн бүх салбарт шигдэж байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Тиймээс авилгал, хээл хахууль, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан эх орон, хүний язгуур эрхийг хөндсөн бүх гэмт хэрэгтэй хатуу тэмцэнэ. Иргэнээ дээдэлдэг, Үндсэн хуулиа чандлан биелүүлдэг хариуцлагатай төрийг бий болгоно.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ