• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    119   |  
0
 
 
1. Та өнөөгийн амьдралаас хамгийн гэрэл гэгээтэй зүйлийг нэрлэхгүй юу?

Амьдрал бол тухайн хүний харах өнцгөөс шалтгаалан харилцан адилгүй. Зарим хүнд инээдтэй санагдах зүйл бусдын хувьд ханиад мэт байж болно. Тэгэхээр би ганцаараа бүхнийг тодорхойлоод энэ нь хамгийн гэрэл гэгээтэй гэж дүгнэх утгагүй бас өрөөсгөл. Миний харж байгаагаар Монгол улс ба монголчуудын амьдрал ямар ч байсан урагшилж л байна, гэрэл гэгээ нь ерөнхийдөө давамгайлж байна л гэж хардаг. Харин объектив факт дээр тулгуурлаад хэлэхэд манай улсад болох болохгүй хоёр өнцөг нь өдөр шөнө шиг эн тэнцүү байна.  

2. Амьдрал болоод мэргэжлийн салбарт тань шүүмжлэлтэй санагддаг зүйл юу вэ?

Мэргэжлийн салбарт гэвэл ёс зүй дутмаг байна. Богино хугацааны их ашиг харах, түүндээ хүрэх гэж хууль дүрэмгүй мэт аашилсан зан чанарт их шүүмжлэлтэй ханддаг. Бид хамтдаа системээ хүндэтгэвэл бүгд сайжирна гэсэн харилцан хамаарлыг ойлгохгүй хар амиа хичээгсэд олон байна. 

image

ТАНД ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙГ ӨГЬЕ.

3. Харин та юу хийх байсан бэ?

Яг өнөөдөр Ерөнхий сайд болчихвол нэлээн сандрах байх. Гэхдээ нэгэнт болчихсон юм чинь дараах алхмуудыг эхний 100 хоногт хэрэгжүүлнэ.

1. Сайн баг бүрдүүлнэ.

2. Нууцын зэрэглэлтэй болон бусад эрх үүргийн хүрээнд олдох боломжтой бүх мэдээлэлтэй танилцана.

3. Улс орны ерөнхий нөхцөл байдал, цаг хугацаа, боломж, сорилтыг харж байгаад тэргүүлэх зорилтуудаа тодорхойлно.

Бүрэн эрхийнхээ хугацаанд  дараах ажлуудыг хийнэ.

1. Стратегийн шинжтэй, өмнөх засгаас уламжилж ирсэн, урт хугацааны асуудлуудад өндөр ач холбогдол өгч, үргэлжлүүлнэ.

2.  Итгэлцэл бий болгох тал дээр ажиллана.

3. Эдийн засаг, шударга ёс, итгэлцэл гэсэн эрэмбээр л ажиллах болов уу. 

Зөвхөн эдийн засаг дээр төвлөрч ярихад Монгол улсын зээлжих зэрэглэл л одоо байгаагаасаа нэмэгдэх ёстой юм. Түүнд хүрэх гэж нэлээн чардайх байх даа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ