A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 265 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 265 | |
|
-Бидний ирээдүй болсон хүүхэд, залуус маань зөв хандлагатай болж, эх оронч үзэл санааг сэтгэлдээ тээж явааг харахад хойчийн ирээдүй болсон залуустаа итгэх итгэл төрдөг. Энэ л өнөөгийн нийгмээс харж буй хамгийн гэрэл гэгээтэй зүйл байна даа.
-Манай орон ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болжээ. Өнөөдрийн Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг хуучин социалист төлөвлөгөөт эдийн засгийн аргаар явж буйд сэтгэлд эмзэглэдэг.
Жишээ нь: Мал аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийг Засгийн газар тогтоож буй нь яагаад ч “эрүүл” үзэгдэл биш. Нийт ажиллах хүчний 30 хувийг бүрдүүлж буй малчид, 330 сумын иргэдийн дийлэнхийг нь амьжиргаа малчдын орлогоос шууд хамааралтай байна. Махны үнийг буулгах бодлогыг явуулж буй Засгийн газрын бодлого нь малчдын орлогыг “дээрэмдэж” байна гэсэн үг. Хот, суурин газрын иргэдийг хямд махаар хангах үүнээс өөр олон боломж бий.
Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь манай орны хамгийн чухал салбар. Иргэдийн хоол хүнс, өмсөх хувцсыг бэлддэг салбар хэмээн энгийнээр тайлбарлаж болно. Манай улсын хувьд мал, аж ахуй, газар тариалангаас бэлдэж буй түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортод гаргах бодлогыг тууштай дэмжих хэрэгтэй. Мал, аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийг дангаар нь бус нэгэн цогц болгон хөгжүүлж байж л илүү амжилтад хүрнэ.
-Шинээр шинэчилнэ, шинэ бодлого гаргана гэхээс илүүтэй өмнө нь гаргасан сайн хөтөлбөр, бодлогуудыг ягштал хэрэгжүүлбэл ХАА, үйлдвэрийн салбарт ахиц дэвшил гарна. Жишээ нь: Хөдөө, аж ахуйн биржийн үйл ажиллагааг өмнө гаргасан загварын дагуу явуулаагүйгээс зөвхөн экспортод гаргах бүтээгдэхүүнээс хураамж авдаг байгууллага болж хувирсан.
-Биржээр дамжуулан малчны хот, тариалангийн талбайгаас – үндэсний үйлдвэр – экспорт гэсэн үндсэн зураглалтай юм. Бирж нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын амин сүнс буюу чанар стандарт, эрүүл хүнс, чанартай түүхий эд, бүтээгдэхүүн гээд хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн бүх л салбарт ахиц дэвшил авчрах ёстой. Ингэж л малчид, тариаланчдын орлого нэмэгдэж, ахуй нөхцөл сайжрах нөхцөл бүрдэнэ.
Үүний үр дүнд малчид малын ашиг шимийг баталгаажуулан зарж, банкны зээл, зээлийн хүүд зардал гаргадаггүй болох юм.
-Үндэсний үйлдвэрээ зөв бодлогоор дэмжин босгосноор үр хүүхдүүдээ ажилтай, орлоготой болгож, малчид өндөр үнээр мал мах, ноос, ноолуураа борлуулах боломжтой болно.
-Малчдад хадлангаа бэлтгэх тоног төхөөрөмж авах, сайн эцэг мал авах зэрэгт хөнгөлөлттэй зээл олгох “Сайн малчин хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байсан. Энэ ажлыг сайжруулан хэрэгжүүлж, хамрагдах хүрээг өргөтгөнө. Монголын гол ачааг үүрч байгаа салбарыг өнгөлөх, үүрэх ажил их байна.
TAGS |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|